Дэлхий нийтэд "Ковид-19" цар тахлын шинэ хувилбар буюу "Дельта" вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан уриалга гаргалаа. Тодруулбал, өнөөг хүртэл вакцинд хамрагдаагүй байгаа 200 гаруй мянган иргэн нэн даруй вакцины бүрэн тунд хамрагдах, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, халдварын эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, хайртай бүхнээ хамгаалахыг уриаллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Халдварын тохиолдол хэдийгээр өндөр байгаа ч Монгол Улсын Засгийн газар аль болохоор хатуу хөл хорио тогтоохгүйгээр үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудынхаа үйл ажиллагааг хэвийн явуулах, мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байж, зуны дэлгэр цагт агаар салхинд гарч, халдварын голомтоос хол байж, амарч, дархлаагаа дэмжих боломжоор хангах зохицуулалтуудыг хийж ажиллаж байна. Гэсэн хэдий ч сүүлийн хоногуудад дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давлагаа буюу коронавирусийн шинэ хувилбар болох “Дельта” вирус эрчимтэй тархаж, олон улс орон хязгаарлалт, хатуу хөл хорио тогтоож, зарим нь онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар “Дельта” вирусийг улсдаа тархаахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. “Дельта” вирус нь өмнөх вирусийн төрлүүдтэй харьцуулбал 60 хувиар хурдтай тархдаг, шинж тэмдэг илрэхээсээ өмнө хүндрэл өгдөг аюултай гэдгийг ДЭМБ сануулсаар байна. Тийм учраас иргэд та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон гэр бүлээ, дотнын хүмүүсээ хамгаалж, сэрэмжлүүлж явахыг сануулъя.
Монгол Улсын Засгийн газар харьцангуй эрт буюу өнгөрсөн гуравдугаар сард орон даяар вакцинжуулалтыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар насан хүрсэн 2.169.000 иргэнийхээ 84 хувийг II тунд бүрэн хамруулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ Файзер вакцинаар дархлаажуулж, хөхүүл болон нярай эхчүүдийг вакцинжуулах ажил ч эрчимтэй явагдаж байна. Вакцинд хамрагдсанаар халдвар авах эрсдэл буурч, харьцангуй хөнгөн тусах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид баталж байна.
ДЭМБ-аас “Ковид-19” халдварын эрсдэл ойрын 2,3 жилдээ арилахгүй гэсэн анхааруулга, сануулгыг өгч байна. Вакциныхаа бүрэн тунд хамрагдах, түүний зэрэгцээ хаа ч явсан халдвар хамгааллын дэглэмээ сахих зайлшгүй шаардлагатайг ч сануулсаар байна. Тийм учраас иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг дагаж, эрсдэлийг багасгах тал дээр өөрсдийнхөө оролцоог улам нэмэгдүүлж, Засгийн газар, Улсын онцгой комиссын ажлыг дэмжин ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 40 гаруй мянган эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан өдөр, шөнийн ээлжээр тасралтгүй ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт, эм тариа, тоног төхөөрөмжийн хангалт, нийлүүлэлтийг Засгийн газраас тухай бүрд нь хийж, хэрэгжүүлж, нөөцийг бүрдүүлж ажиллаж байна. Цаашид ч шаардлагатай бүхнийг хийж хэрэгжүүлсээр байх болно.
Бүх нийтийн амралтын энэ өдрүүдэд ч гэртээ харих завгүй, цаг наргүй ажиллаж, нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг аврахын төлөө хичээн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдадаа нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Иргэд та бүхэндээ мөн эрүүл энхийг хүсье. Хамтдаа сэргийлж, хамтдаа “Ковид-19”халдварыг хохирол багатай даван туулахын төлөө хамтдаа хичээцгээе" гэлээ.
| С.АМАРСАЙХАН: "Дельта" вирусийг улсдаа тархаахгүйн тулд шаардлагатай бүхнийг хийх болно, харин та вакциндаа хамрагдаарай |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |