• Өнөөдөр 2024-04-19

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “ойчих” шалтгааныг МАН-ынхан зохиомлоор бүрдүүлсэн үү

2021-07-06,   9844

          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “ойчих” бүх тохироо нь бүрдэх шиг боллоо.  Цагаан “туг”-аа өргөх нь харин цаг хугацааны мэдэлд очив бололтой. Уг нь тэр Засгийн газраа урт “настай” байлгахыг мөн их хүссэн. Очсон уулзалт, уулзсан хүн бүрдээ шахуу ганц үүнийг л ярьж явсан. Гэвч У.Хүрэлсүх ба МАН доторх “акул”-ууд харин эс хүссэн юм уу даа. 
 
           Улс төрд өрнөж буй үйл явдлуудыг нэгтгэж харвал, бүх зүйл Л.Оюун-Эрдэнийн эсрэг байна. Бүр ганцаардаад, гарах гарцгүй буланд шахагдчихсан ч гэмээр. Ажиглавал түүний Засгийн газрыг ард түмнээр унагаалгах түгээмэл бус арга хэрэглэж буй бололтой юм. У.Хүрэлсүх өөрийнхөө өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж, шахалт үзүүлэх аргаар огцруулж байлаа. Өөрөө харин бусдын өмнөөс хариуцлага үүрч огцрох арга хэрэглэсэн. Л.Оюун-Эрдэнийг бол ард түмнээр унагаалгах нь. Засгийн газраа огцруулах аргаа давхцуулахгүй байх, өөрөө өөрсдийгөө огцруулдаг гэдгээ мэдэгдүүлэхгүй байхаа харин ч нэг мэдэх юм, МАН-ынхан. 
 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт МАН-ынхан өөрсдөө зориудаар огцрох шалтаг бэлдэж өгөөд, ард түмнээр унагаалгах гэж байгаа гэж хардах лавтай хоёр том шалтгаан байна. 
 
Тухайлбал, 
 
          Цар тахлаар хоногт 2000 хүн халдварлаж, 15 хүн нас барж, үндэстэн даяар үхлийн аюул заналхийлж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цахим наадам хийхээр шийдвэрлэсэн. “Ард түмнээ вакцинжуулж, аюулт цар тахлын даван туулах нь манай Засгийн газрын нэн түрүүний зорилго” гэж “мачийж” байсан атлаа цахим наадам нэрээр 12 мянган хүнийг хүй мандлын дэнжид цуглуулах шийдвэр гаргасан нь бүр гайхмаар. Тэгээд болоогүй, морь, бөхөд хөл алдах нь байтугай монгол дээл ч тоотой өмсдөг Л.Оюун-Эрдэнэ наадам хийх шийдвэрээ цуцлалгүй гүрийж, ард түмэн “NoNaadam” гэж жагстал нь бат зогссон нь бүр ч гайхмаар. "Төөрч яваад төөргөөр учирсан төрсөн ах минь тэрбум төгрөгөөр наадам найруулж, төрсөн дүүгийнхээ өндөр албан тушаалд байгаа дээр төр нэг удаа болов эрхлэг” гэж бодоогүй юм бол наадам хийх шийдвэр толгой мэдэн гаргаагүй байх. Харин У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын “ах” нар нь түүний Засгийн газрын огцрох шалтгааныг бэлдэж өгөх гэсэндээ зориудаар шахаж ийм шийдвэр гаргуулсан байж болох шүү дээ. Дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж яваа Л.Оюун-Эрдэнэд эсэргүүцэх чадал байгаагүй ч юм бил үү. 
 
Хэрвээ ингэж харвал дараах зохиолоор явсан байж таарна.
 

МАН-ынхан өөрсдөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэдээ шахалт үзүүлж, наадам хийх шийдвэр гаргуулна. “Цар тахалтай ид тэмцэж байх ёстой Засгийн газар цадигаа алдаж, цахимаар наадам хийж, баячуудыг баясгах нь” гэж иргэд эсэргүүцнэ. Эсэргүүцлийг нь сошиал ертөнцөд “сэвж” өгөөд, болж өгвөл төв талбай руу хэдэн морьтой залуус оруулж, Засгийн газар иргэдээ хагалан бутаргаж байна гэж харуулна. Ингээд эцсийн мөчид Засгийн газар шийдвэрээ цуцалж, наадмыг бүтэн жилээр хойшлуулна. Энэ зуурт уяач нэртэй зарим нэг “сагсуурагчид” нь энд тэндгүй сунгаа, үсэргээ хийгээд хэд хэдэн унаач хүүхдийн амиар хэдийнэ “наадчихсан” байна. Бас хүй долоод худагт урлагийн голдуу 3000 хүн хэд хоног байрлаад, нээлтийн “клип”-нийхээ талаас илүүг дүрсжүүлчихсэн байна. Алс аймгийн уяач нар морьдоо ачиж багадаа 1000 киломерт туулж ирээд, хүй долоон худагт уяагаа зоочихсон байна. Гэтэл Засгийн газар наадам хийх шийдвэрээ цуцалснаар энэ олон хүний ажил, хөлс хүч, мөнгө салхинд хийснэ. Үр дүнд нь түүний Засгийн газар муухай харагдаж, огцрох шалтгаан нь нэгээр нэмэгдэнэ. 

 
         Түүнчлэн, Замын-Үүдийн боомтод ачаа тээвэр саатаж, түгжрэл гацаа үүссэн асуудал өнгөрсөн долоо хоногоос хүчээ авав. Хятадын тал манай талын боомтуудыг “халдвартай” хэмээн эргэлзэж, оруулж гаргах автомашиныхаа тоонд хязгаарлалт тогтоосноор  Зам-Үүд боомтын нөхцөл байдал хүндэрсэн. Хоногт 350 машин гардаг байсан бол одоо 100 машин чүү чамай гарч байгаа гэх. Арга ядахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө биечлэн Замын-Үүдэд очив. Хэлхэж гагнасан төмөрт сэмэрхий брезент тохчихсон, өнөөхийгөө ариутгалын хаалга хэмээн нэрлээд, жишим ч үгүй “Хятадууд манайхыг халдвар хамгаалал муутай гээд байгаагаас болж ачаа тээвэр гацаад байгаа юм” гээд сууцгааж байгааг нүдээрээ харсан Л.Оюун-Эрдэнэ эрхгүй “Ийм байхад аргагүй шүү дээ...” гэж дуу алдсан. Хариуцлагаа умартаж, төрийн ажилд сэтгэлгүй хандсан дарга нарт 30 хоногийн хугацаа өгөөд буцаж ирэв. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ГЕГ-ын дарга Б.Асралт гээд “дээгүүр” танилтай хариуцсан дарга нар нь сэтгэлгүй байсны төлөө Л.Оюун-Эрдэнэ нийтэд бас л үзэн ядагдав. Хэрвээ тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг албаар “муухай” харагдуулж, ажлыг нь хойш татах гээгүй л юм бол 300 машины орж гарах ариутгалын хаалгыг хятадуудад гологдохооргүй хийчихмээр л санагдах. 
 

Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “ойчуулах” бүх тохироог “гаднын нөлөө”-тэйгөөр зохион байгуулаад, эцэст нь иргэдээр унагаалгах гэж байгаа дүр зураг харагдаад байгаа юм. 

 
           Мэдээж, Л.Оюун-Эрдэнэд нэрлэвэл Ерөнхий сайдад тэнцэхгүй байх дутагдлууд олон бий. Удирдах ур чадвар дутсан, улс төрд ужгирсан “хурган” дарга нарт хэт зөөлдсөн, Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар гав шав хийсэн шийдвэр гаргалгүй хэт бөөрөнхийлсөн гэх мэт. Үүнийх нь балгаар эмнэлгийн тусламж авах гэж хоёр эмнэлгийн хооронд цаг шахам гүйгээд арга тасарсан иргэн эмнэлгийн гадна харамсалтайгаар амьсгал хураасан. Дарханы зам “Дакар ралли”-гийн зам болж, ачаа тээврийн автомашинууд шаварт “хонодог” болсон. Вакцинжуулалтаа үр дүнд хүргэж чадалгүй, нийтээр нь халдварын эрсдэлд оруулсан. Хүүхэд, хөгшид, хөл хүнд эмэгтэйчүүд голдуу нас барах болсон. Эдгээр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ноцтой дутагдлууд бий. Гэхдээ одоо бүрдчихээд байгаа огцрох шалтгаанууд нь зориуд бий болгосон буюу “Бөхийсөн дээр нь түлхэж, бүдэрсэн дээр нь нудрах” тактик л гэж харагдаад байна.  
 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “ойчих” шалтгааныг МАН-ынхан зохиомлоор бүрдүүлсэн үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 43
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 23:09:07
    Zochin: Khentiin berhiin pop batsaanaas yamar ch ajil garashgui ni hurdan ogtsorooo...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 14:55:41
    э: Дунд шатны түвшин дэх албан тушаалтнуудад хариуцлага тооцоод хил гааль дахь өөрчлөлтийг нэг хийгээд үз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 14:29:03
    Шоовдор: За яадаг ч бай энэ бацаан ЕС хийхэд дэндүү жулдаж байна.Эртхэн хөөж явуул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 14:05:30
    Zochin: MAN bol AN bish lideruud ni arai l baga shunal hortoi arai ch zasgiin gazaraa ogtsruulahgui bhaa zugeer l battulga munhbaysgalan nariin l hor harvaj bgaa baih MAN ene zasgaa unagaaval gudmand ushigluh laaz ch oldohgui shuu ardchilaliihan bugd laaztai shaaj bii shuudee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 14:02:31
    ган: Засгийн газарт орж намтараа баяжуулах гэсэн хүмүүс үүнийг хүсэж байгаа нь үнэн шүү. Ажлаа сайн хийхэд нь дэмжлэг хэрэгтэй байгаа болохоос ойр ойрхон бужигнуулаад сандал ширээний найраа хийгээд байх нь ард иргэдэд тустай зүйл биш. Оюун-Эрдэнэ залуу хүн, улс орныг удирдаж байсан туршлага байхгүй. Цэдэнбал ч тухайн үедээ залуу байсан харин тэр үед нөмөр нөөлөгтэй ахмадууд түшиж тулж байсан боловч тэдний алдаанаас болж монгол хичнээн их хохирол амссан билээ. Гэхдээ эцсийн дүндээ монгол орныг хөгжлийн нэг шат ахиулсан том удирдагч болж түүхэнд нэр нь үлдлээ. Бүү яар ард олон минь. Тийм амархан бүх юм сайн болохгүй. Нийгэмд бугшсан хатиг шархыг нэг л өдөр эдгэрэхгүй, эхлээд идээ бээрийг нь сайтар шахах хэрэгтэй дараа нь эмчлэх, түүний дараа дахиж гарахгүй дархлааг нь сайжруулхад цаг хугацаа хэрэгэй шүү. Одоо монголд бүү дэлхий дахинаа цаг үе нь маш хүнд байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 13:42:53
    МАН.: МАН-д ер нь ерөнхий сайд байтугай зүгээр сайд хийчих ч хүн алга. Нямбаатар шиг хууль зүйн сайдтай байна гэдэг гутамшиг. Нямдоржийг ард түмэн сонгохгүй байхад заавал сайд болгож байдаг. Хүрэлбаатар гэж нэг гамшигийг 5жил сангаа самруулсаны дараа зайлуулсан ч гар хөл нь байсаар.... за тэгээд хүрэлсүхийн эргэн тойронд ямар олигтой хүн байх биш дээ. хүрэлсүх нь олигтой биш юм чинь аргагүй байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 13:34:12
    Lkhagva: MAN nii huuchin avilgachid sanaataigaar zasgiig unagah zuil hiisen tednii har horon sanaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 13:34:12
    Lkhagva: MAN nii huuchin avilgachid sanaataigaar zasgiig unagah zuil hiisen tednii har horon sanaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 12:46:40
    Зочин : Цахим наадам хийнэ гэдэг шийдвэрийг Оюун-Эрдэнэ ганцаараа гаргаагүй нь мэдээж. Ерөнхийлөгчийн болоод МАН-ын шахаа их байсан нь мэдээж. УОК, ЭМЯ-ны санал, судалгаа, эрсдэлийн үнэлгээ зэргийг үндэслээд ултай суурьтай хандахаасаа илүү ялалтандаа аархсан сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр нь сүүлдээ үнэн бодит байдалд гүйцэгдэж, уяачид, бөхчүүд, харваачид, урлаг соёлынхон зэрэг өдий төдий хүний ажил төрлийг алдагдуулсан, ард иргэдээ хагаралдуулсан, эргэж буцсан, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх юм даа.Энгийн иргэн захын хүн л хараад ковидын нөхцөл байдал хүнд, халдварлалт, нас баралт их байна.Энэ байдлыг намжтал наадмын асуудлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаад халдвар намжаад, сайхан цаг эхлэхээр наадмаа өргөн дэлгэр хийе гээд л шийдээд ковидтой тэмцэх, сэргийлэх ажлаа эрчимжүүлээд явах нь зүйтэй гэж хэлэхээр л байсан шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 12:30:57
    Хулан: Огцруулаад хариуцлага тооцмоор юм. Самарсайхан Сарангэрэл гээд мөнгө мддэг угаадаг новшнууд бна бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 12:30:50
    Хулан: Огцруулаад хариуцлага тооцмоор юм. Самарсайхан Сарангэрэл гээд мөнгө мддэг угаадаг новшнууд бна бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 12:21:13
    Зочих: Цар тахлаа алдаад туусан нь үнэн. УОК удаа дараа буруу шийдвэр гаргасан. Шийдвэрийн хэргэжилт дутмаг байсан гээд олон үндэслэл байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 11:59:01
    Ыар: Ажил явуулдаггүй авлигачидтайгаа хатуу хариуцлага тооцвол . Засгийн газар .Оюун эрдэнэ зөөлөн ч юм уу, хаашаа ч юм балчирдаад байгаа юм уу ?!Зайлуулах, зарим нэг сайд дунд тушаалын албан тушаалтнуудаа зайлуулаач !Одоо бол үнэхээр амнаас цаашгүй ярихаас өөр юмгүй л гэж харагдаад байна шүү !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 11:59:00
    Ыар: Ажил явуулдаггүй авлигачидтайгаа хатуу хариуцлага тооцвол . Засгийн газар .Оюун эрдэнэ зөөлөн ч юм уу, хаашаа ч юм балчирдаад байгаа юм уу ?!Зайлуулах, зарим нэг сайд дунд тушаалын албан тушаалтнуудаа зайлуулаач !Одоо бол үнэхээр амнаас цаашгүй ярихаас өөр юмгүй л гэж харагдаад байна шүү !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 11:58:59
    Ыар: Ажил явуулдаггүй авлигачидтайгаа хатуу хариуцлага тооцвол . Засгийн газар .Оюун эрдэнэ зөөлөн ч юм уу, хаашаа ч юм балчирдаад байгаа юм уу ?!Зайлуулах, зарим нэг сайд дунд тушаалын албан тушаалтнуудаа зайлуулаач !Одоо бол үнэхээр амнаас цаашгүй ярихаас өөр юмгүй л гэж харагдаад байна шүү !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 11:52:19
    Уншигч: Огцрох нь шударга. Ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргадаг хүн пээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 11:47:56
    иргэн: Замын үүдэд очоод 30 хоногийн дотор ажлаа сайжруул,чадахгүй бол арга хэмжээ авна гэж хэлчихээд 3 хоног дараа хуулийн байгууллагуудын десант буулган бөөн баривчилгаа хийв. Арьсаа хамгаалж байгаа царай юм байхдаа. Муу эр дайнд хөөрнө гэгчээр нөгөө хуульчдынх нь хөөрцөглөж байгааг харахад үнэхээр ой гутмаар.Ээ чааваас ийм ч төр засагтай байх гэж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 11:17:19
    иргэн: Оюук аа одоо болио чи үнэндээ л амжихгүйн байна. Тэгээд христэд итгэгч буруу номтон сайдтай баймааргүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 09:43:55
    Зочин: Бензин үнэ тэнгэрт хадав. Бүх юмны үнэ 2 дахин өсөв. Ажилгүйдэл ядуурал 2 дахин нэмэгдэв. 10 их наядаас болож эдийн засаг мөхөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 09:20:35
    Битгий эргүүт...: Битгий эргүүтээд байгаарай хачин гаруудаа. Ер нь Оюун-Эрдэнэ гэж энэ нэг нөхөр худлаа поп гар гэдгээ л сайтар харуулж байна. Ажлаа хийсэн шиг хийж чадахгүй болохоороо, ерөөсөө ч мэдлэг, ур чадвар хомс болохоороо бусдын сэтгэл хөдлөл дээр улс төрийн тоглолт хийж нийгэмд хий хоосон хардлага бухимдал, буруутан, үзэл ядалт бий болгож тэрийг би л үгүй хийнэ гэсэн хоосон хийрхэгч ёстой л нэг сумын захиргааны оовиргон манаач сэтгэлгээтэй мангар бацаан. 60 тэрбумын гэх Энхболдыг л аваад хаячихвал бүх юм сайхан болно гэж алдааг буруугаас хайх үйлдэлд нь ард түмэн итгэж түүнийг дэмжсэн. Одоо МАН бас их том буруутай юм байж л дээ. Өөрийнхөө даргалж байгаа нам дотроо эв зүй, учир зүйгээ олж чадахгүй байгаа муу шалдан банди чи энэ улс орныг төвхнүүлж хөгжүүлнэ гэж байхгүй. Ер нь Ардын намд дандаа энд тэндхийн хор хутгагч, цүнх баригч нар гарч ирчхээд хор хутгаж иймэрхүү янзын хогийн нийтлэл бичүүлэхээс өөр юу ч хийж чадахгүй байгаа нь үнэн. Амарбаясгалан болон аппаратынхаа хэдэн эргүү бацаануудыг аваад зайлж үз Оюун-Эрдэнэ ээ. Өөр чамтай ярих, чамаас хүлээх ч юм байхгүй. Бас болоогүй авилгач Н.Энхбаатар гээд пихлууг Хэнтийд нэр дэвшүүлнэ гээд байгаа. Түй чёрт зайл зайл...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 08:49:42
    Barilgachin: BHB said munhbaatar uuriinhuu hamaarak buhii humuusee ene salbart bituu chihsen ys zuigui hun ene salbariig udirdah chadamjgui zailahdaa avchirsan tejeevruudee avaad zailaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 08:47:20
    999: Барилгын салбар дампуурлаа ядарсан иргэдээ яаж хөөсөрсөн үнээр орон сууц авгэж б.а вэ.6% байлаа ч үнэ өссөн барилгын материалын үнэ аймшигтай өслөө.Иргэд өвлөөс өмнө байшингаа засаж янзалж баримаар б.а яаг үнэндээ 50м2 байшин барих төсөвтөө байсан хүн яаг өнөөпөр 15м2 барьж чадах хэмжээний болж тэр БХБ сайд гэж шимэгч салбар самарсан дүлий толгойлсон юу хийж б.а аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 08:47:20
    999: Барилгын салбар дампуурлаа ядарсан иргэдээ яаж хөөсөрсөн үнээр орон сууц авгэж б.а вэ.6% байлаа ч үнэ өссөн барилгын материалын үнэ аймшигтай өслөө.Иргэд өвлөөс өмнө байшингаа засаж янзалж баримаар б.а яаг үнэндээ 50м2 байшин барих төсөвтөө байсан хүн яаг өнөөпөр 15м2 барьж чадах хэмжээний болж тэр БХБ сайд гэж шимэгч салбар самарсан дүлий толгойлсон юу хийж б.а аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 08:33:30
    Зочин: Засгийн газар ч үнэндээ тааруухан ажиллаж байна л даа. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй л гэдэг дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 08:10:52
    Соронзон: Монгол Ардын Намын аваргууд ард түмний гараар могой бариулах гэж байна Угаасаа ч оюунэрдэнэ, тоглоомын хүүхэлдэй намар зодоон эхэлнэ миеэгийн фракц багаа баяр бяамбацогт архаг нямка гээд зүгээр суухгүй хүүк одоо баяртай нам бус манаас хол бай л гэнэ хүүкэд хариу цохилт намаас нь ирнэ сү хараад суухгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 07:39:56
    Зочин: Нөгөө ковидгүй зун юу болсон бээ ерөнхий сайдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 07:29:30
    Элч: энэ таамаг хэрэв зэ ага ч болтугай үнэнийг агуулж байгаа бол Оюунэрдэнийн засаг унасны дараа хэн хэн гэх хүмүүс Засаг удирдах болохоор ил болно тэр үед хэн_ хэний зөв буруу гэдэг нь тодорхой харагдан харин өнөөгийн энэ явуургүй зүйлд мэдээж нам дотрох сан ширээний дайн эрчимтэй явагдаж байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 07:23:35
    Зочин: Ямар замаар дээшээ гарна, яг тэр замаараа өөрөө унадаг жамтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 03:09:37
    Nyamka: Ugaasaa unah todorhoi shdee ted nar ooroo burduulsen shuu dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 00:45:35
    ааа: Хэтэрхий попорч бна.Ийм засгаас энэ цаг үед ямар олигтой шийдвэр гарна гэж харахав дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 23:54:45
    Khaltariig ogtruulaa: KHALTAR MALTAR METIIN UMNUUD ZALUU HUNIIG MUUHAI HARGDUULJ BN
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 23:46:11
    1: засгийн газар огцороо. тартагт нь тулгаж бна, энэнээс илүү сөхрөхөөс нь өмнө чадах хүнээ томил Хүрэлсүх, МАН. ерөнхий сайд, түүний кабинкт дадлага туршлага алга ОГцор Огцор Огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 23:23:38
    Сийлэгмаая: Залуу хүниыг дэмжээд ажиллаж б олдоггүй юмуу Хаа газар улс төржиж байх юм хэт их улс төр ажил ургаш явуулахгүй хойш татаж АНамынханд боломж олгож бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 23:22:12
    Аха: Огцор огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 22:35:59
    Зочин: Би хийнэшд харин ч нэг хийж чадна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 13:26:20
    зочин: одоо ман д ерөнхий сайд хиих хүн байхгүй шүү аюурсайхан магадгүй архаг өвгөчүүл залуусаараа бүү тогло
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 13:26:20
    зочин: одоо ман д ерөнхий сайд хиих хүн байхгүй шүү аюурсайхан магадгүй архаг өвгөчүүл залуусаараа бүү тогло
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 13:26:20
    зочин: одоо ман д ерөнхий сайд хиих хүн байхгүй шүү аюурсайхан магадгүй архаг өвгөчүүл залуусаараа бүү тогло
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 13:26:19
    зочин: одоо ман д ерөнхий сайд хиих хүн байхгүй шүү аюурсайхан магадгүй архаг өвгөчүүл залуусаараа бүү тогло
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 11:45:58
    Irgen: Turiin xund baimaargui muuhai ******** zan abir gargaj MI.ENXboldiig unagaj uuruu erx medel xursen......odoo xen be...xen bsan be...gedeg ni xaragdaj bna....POPROh bol ajil bish........Ajil xiij uls orniig udirdah gedeg bol iim POP iin xiix ajilbish..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 11:11:53
    zochin: Oyub-Erdenii bagiig erthen ogtsoruulsan ni deer. Yamar ch chadvargui, setgelgui, hun chanargui hun yum. Dargad yaj taalagdah be gedgiig bieree ujuulj bgaa muu zishig bolson hun. Andlaliin hoshoogoor mongo ideed, yamar hereg bn aa. Bie daasan bodolgui, busdiin gar, hol bolood. Suuri humuujil, bolovsrolgui humuusiig tord bailgaamaargui yum bn daa. Odoo ard tumen oorsdiigoo bodoh tsag bolsoon.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 09:15:21
    нэр: энэ хүүхэд намынхаа ажлаа Хэнтий бэрх хавьдаа хийгээд явбал болноо тэр М Энхболдруу нохой шиг ноцож дайрч байгаа нь эрх мэдэлд яасан их шуналтай жинхэн попорсон ямар хүмүүжилгүй ёс суртхуунгүй хүн гэдгээ харуулж байсан эцэггүй хүүхдийн толгой том их л өсөрхөж өссөн хүүхэд харагддаг арай төрд ийм залуус жолоо барих яаж самадгыг хэдхэн сарын дотор сайн харуулав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-06 08:28:27
    Zochin: Ugaasaa khudlaa poprokhoos uur um chaddaggyi gar sh dee. Ogtsruulsan n' deer dee. Iim Erunkhii saidtai baival ene uls oron, ard tymen khetsyydekh um shig bna.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188