• Өнөөдөр 2024-04-20

ЗГ: Жуулчны урсгалтай уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээхээр шийдвэрлэлээ

2021-06-16,   596

           Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Тогтоолд агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай  хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зохицуулалт бүрдүүлэхээр тусгалаа.
 
Мөн аялал жуулчлалыг дэмжих тусгай тарифын бодлого баримталж, гадаадын улс оронд сурталчлан таниулах, жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээх, нислэгийн суудал ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

ЗГ: Жуулчны урсгалтай уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээхээр шийдвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 02:35:22
    sar: oigui teneguud site bolgond ene medeegee tavih yum.ichdeggui yumuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 02:35:10
    sar: oigui teneguud site bolgond ene medeegee tavih yum.ichdeggui yumuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 20:15:56
    хүн: хүн ирхүү ийм их өвчлөл өндөр байхад хурдхан өвчнөө дараач
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188