Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өнгөрч буй долоо хамгийн шуугиан, дуулиантай мэдээлэл бол шүүгчидтэй холбоотой ёс зүйгүй гэх бичлэг олон нийтэд ил болсон асуудал байлаа. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар зэрэг нэр бүхий хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Parkview” хотхоны 752 дугаар байрны ... тоотод цугларчээ. Мөн тэдний байгаа орон сууц руу 20 гаруй насны охид, эмэгтэйчүүд ар араасаа цувран ирж, орсон хяналтын камерийн дүрс бичлэг хоёрдугаар сарын 20-нд олон нийтийн сүлжээнд ил болсон юм.
Улмаар хууль, хяналтын байгууллагын ажилчдын ёс зүй, дээрх шүүгчдэд хариуцлага тооцох эсэх асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар “Шүүгчидтэй холбоотой гомдол ирээгүй учир хариуцлага тооцох боломжгүй” хэмээн мэдэгдэж, дээрх шүүгчдийг хууль, хяналтын байгууллагад ажилладаг эсэхийг мэдэхгүй, танихгүй хэмээн мэдээлсэн юм.Үүний дараа биеэ үнэдсэн гэгдэж байгаа эмэгтэйчүүдийн өмгөөлөгч Б.Баттулга хэвлэлд мэдээлэл өгч “Бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий шүүгч, албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллагаас дагасан, тагнасан, мөрдсөн байж болзошгүй байна” хэмээсэн.
Удалгүй тэдгээр эмэгтэй Тагнуулын ерөнхий газарт цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд бичлэгт дурдагдсан шүүгч нар болон эрх бүхий албан тушаалтнуудыг хууль бусаар дагасан, тагнасан, мөрдөн мөшгисөн, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Цаашлаад дээрх бичлэгийг цахим орчинд байршуулж, зохион байгуулалттайгаар тарааж байгаа үйл явдалд хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал байгаа тул харьяаллын дагуу дээрх гэмт хэргийг шалгуулахаар гомдол гаргасан юм. Өөрөөр хэлбэл, шүүгчдэд биеэ үнэлсэн гэх эмэгтэйчүүдээс байцаалт авсан цагдаа нарыг Нийслэлийн прокурорын газраас шалгахаар болсон гэсэн үг. Мөн бичлэгтэй холбоотойгоор мэдэгдэл гаргаж, хүлцэл өчсөн "Parkview” хотхоны СӨХ болох “Биг кастел” ХХК-ийн дарга Н.Долгорсүрэнг оршин суугчынхаа бичлэгийг хууль бусаар бусдад өгсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргаад байгаа. Ингэснээр Нийслэлийн прокурорын газраас дээрх эмэгтэйчүүдээс байцаалт авсан цагдаа нарыг шалгаж эхлээд байгаа юм.
Улсын онцгой комисс хоёрдугаар сарын 20 буюу өнгөрсөн бямба гарагт хуралдаж, сар шинийн баяртай холбоотойгоор арав хоногийн хугацаанд тогтоогоод байсан хөл хориог цуцалж, хоёрдугаар сарын 23-наас амьдралын хэвийн горимд шилжинэ гэдгийг олон нийтэд мэдээлэв. Ингэснээр эдийн засгаа чөлөөлөх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын 95 хүртэлх хувийн үйл ажиллагааг нээж, танхимын хичээлийг гуравдугаар сарын 10, гадаадаас иргэдээ татан авах ажлыг гуравдугаар сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэхээр болов. Түүнчлэн Алтанбулаг боомтын үйл ажиллагааг хэвийн ажиллуулахаар болсон юм.
Хэдий амьдралын хэвийн горимд шилжсэн ч коронавирусийн эрсдэл өндөр түвшинд байгаа учир иргэд амны хаалт зүүх, гараа ариутгах, 1.5-2 метрийн зай барих, халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой гэдгийг анхааруулсаар байгаа.
Түүнчлэн коронавирусийн далд байгаа халдварыг илрүүлж, тархалтыг хумих зорилгоор 12 хоногийн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээ өрнүүлж, халдварын 33 шинэ голомт, 123 халдвартай иргэнийг илрүүлсэн. Иймд шинээр голомтот бүс нутаг буюу хоёр дүүргийн дөрвөн хороо, найман тодорхой объектод үргэлжлүүлэн хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжаар олгож буй “АстраЗенека” вакцины эхний таталт болох 150 мянган тунг хоёрдугаар сарын 22-ны өглөө манай улс хүлээж авав. Тус вакциныг хоёр тунгаар 28 хоногийн хугацаатай, нэг удаагийн тариураар 0.5 мл-ээр тарих юм. Эдийн засгаа чөлөөлж, хөл хориог цуцалсан өдөр буюу хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “АстраЗенека” вакцины эхний тунг, удаахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тариулсан.
Ингэснээр манай улс дархлаажуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлж, зорилтот бүлэг буюу халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагын ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаа коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхлээд байна.
Одоогийн байдлаар 6808 хүнийг АстраЗенека вакцинаар дархлаажуулаад байгаа бөгөөд нийт 16 байгууллагын 14 мянга 92 хүнийг хамруулахаар төлөвлөөд байгаа юм.
Холбогдох мэргэжлийн хүмүүс вакцин хийлгэхээсээ өмнө эрүүл мэндийн үзлэгт орох, өөр төрлийн вакцин хийлгэхгүй байхыг анхааруулж, коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа хариу урвал илэрнэ гэдгийг мэдээлсэн. Тэгвэл дархлаажуулалтад хамрагдсан эмнэлгийн байгууллагын ажилчдад гурав хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, бие арзайх шинж тэмдэг илэрч байгааг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл өчигдөр 11:00 цагийн мэдээллийн үеэр хэлсэн юм. Иймд дархлаажуулалтад хамрагдсан иргэд дээрх шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж, хариу арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Түүнчлэн манай улсад Синофарм үйлдвэрийн Веросэл, Файзер, АстраЗенека, Спутник-V гэсэн дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх бөгөөд АстраЗенека вакцины 150 мянга, Веросэл вакцины 300 мянган тун вакциныг авч ирээд байгаа. Тэгвэл Спутник-V вакциныг өнөөдөр хүлээж авах юм.
Өмнөговь аймгийн Номгон сумын Хөрх уулсын зүүн үзүүр, Номгон, Баян-Овоо сумын заагт орших Өндөр богд хайрханы орчимд хоёрдугаар сарын 26-нд буюу өчигдөр хаврын анхны бороо орсон билээ. Энэ талаар тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сугирмаа “Гашуунсухайт боомт орчмын нутаг дэвсгэрт газрын хөрс борлуулсан, бага зэргийн буюу мэргэжлийн хэллэгээр 0 мм-ийн бороо орсон. Өөрөөр хэлбэл, энэ жилийн анхны бороо орсон гэсэн үг. Өнөөдөр Өмнөговь аймгийн нийт нутгаар 8-13 хэм дулаан, салхи, шуургатай байна” гэж хэлсэн юм.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шүүгчдийн бичлэг шуугиан тарьж, цар тахлын эсрэг дархлаажуулалтаа эхлүүлсэн долоо хоног |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |