Өнгөрсөн намраас эхэлсэн МАН-ын зодоон Нийслэл дээр өрнөж, эцэст нь Ерөнхий сайд Н.Учрал яллаа. Хоёр сар гаруй хугацаанд хотын орлогч нараа шалгуулж, эхлүүлсэн төслүүдээ зогсоон барин эрх мэдлээ хамгаалж байсан Хотын дарга Х.Нямбаатарыг нөөцийн махны асуудлаар унагааж, хотын даргаас огцруулж байгаагаа Ерөнхий сайд мэдэгдэв. Үнэхээр бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрнэ гэгч болов.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд нийслэл дээр өрнөсөн нийслэлийн МАН-ын төлөөх зодоонд хотын дарга Х.Нямбаатар мөн ч удаан үзэлцсэн. Ингэхдээ эхлээд хотын дарга Х.Нямбаатарыг унагаах улс төрийн акцыг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан эхлүүлж байлаа. Тэд өнгөрсөн хаваржин цахим орчинд “байлдаж” Төрийн ордонд таармагцаа нэгнээ муухай харалцаж, мөрлөлцөж, Төв талбайд нэгнээ огцруулах хоёр талын жагсаал хийх хүртлээ муудаж байлаа. Эцэст нь тэд ойрын хүмүүсээ эрх мэдлээс нь огцруулах хүртлээ хол явсан. Тодруулбал, Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн талаас НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан бол хотын дарга хоёр орлогчоо АТГ-т шалгуулж, Нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байлаа.
Үнэндээ Хууль зүйн яамыг гурван жил удирдаж, Хотын захиргааг гурван жил толгойлсон Х.Нямбаатарыг Туулын хурдны замын төслөөс эхлүүлээд унагаах төлөвлөгөөг МАН-ынхан дотроо мөн ч удаан боловсруулсан. Хариуд нь хотын дарга Х.Нямбаатар улс төр, бизнесийнхний хувийн мэдээлэл, хулгайн баримтуудаар дүүрэн “хар хайрцаг” болтлоо хууль зүйн гарц гаргалаа талаасаа хий гаргахгүй гэсэн шиг даналзаж байсан нь саяхан. Жишээ нь, Х.Нямбаатар “Надад алдах юм байхгүй шүү. Намайг алчихаад энэ замыг зогсоогоорой”, “Энэ замыг эсэргүүцэгчид бол тэрс үзэлтэн, террорист, хуйвалдсан луйварчид”, “Надтай үзэх хүн байвал нэг нэгээрээ гараад ир” хэмээн УИХ-ын гишүүдийн “хар хайрцагийг сөхнө” гэсэн шиг сүрдүүлж байсан удаатай.

Гэтэл өнөөдөр хотын дарга нөөцийн махаа бүрдүүлж чадаагүй гэх шатгаанаар нийслэлийн МАН-аа алдаж, эцэстээ Ерөнхий сайдыг “Алиа бацаан” хэмээн цахим орчинд хуурай агсамнахаас өөрөөр хүчгүй болчихсон сууж байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН АРД ЕРӨНХИЙЛӨГЧ, Х.НЯМБААТАРЫН АРД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БИЙ
Үнэндээ хотын дарга Х.Нямбаатарыг унагаах акц аль халуун намраар МАН-ын зодоон дундаас эхэлчихсэн байв. Ээлж дарааллаараа явсаар эцэстээ махны “хэргээр” уналаа тэр. МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дотоод асуудлаа шийдэхээр төрийн томчуудыг том, жижиггүй шалгаж, хүчтэй фракцуудыг тараах ажиллагаагаа улам бүр идэвхижүүлж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-д хүчээ авсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн фракцынхныг шахаж, эхэлсний хоморгонд хотын дарга Х.Нямбаатарын суудал ч ганхаж эхэлсэн. Тэр тусмаа он гарсаас хойш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд санаархагчдын улс төрийн компанит ажил улам бүр идэвхижиж, Х.Нямбаатарын оронд томилогдох хэд хэдэн улстөрчийн нэр ч зарлагдаж байлаа. Гэвч хотын дарга Х.Нямбаатарыг унагаах шалтаг МАН-ынхан олж ядсан даа. Нийслэлийн МАН-ын хороог ч өнгөрсөн өвлөөс хойш хоёр удаа хуралдуулсан. Харин өнгөрсөн сонгуулиар нийслэлийн МАН-ыг үнэмлэхүй ялалт байгуулсан Х.Нямбаатар хоёр ч хуралдаанаас огцрох нь битгий хэл өөрийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийг албан тушаалаас нь огцруулаад тарааж байв.
Ийн унах шалтгаах удаан хайсны эцэст Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүчит шонхор захаар явж, “Мах кг тутамдаа 48 мянган төгрөг болсон. Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн. Одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байна. 2500 тн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулна” хэмээн мэдэгдснээр хотын даргыг унагааж орхив. Махны үнэ Ерөнхий сайдын хувьд хотын даргыг огцруулах улс төрийн шалтаг байсан гэдгийг олон нийт гадарлаж буй биз. Өөрөөр хэлбэл, Үнэндээ Ерөнхий сайд Н.Учралын ард Ерөнхийлөгч, хотын даргын ард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байсандаа тэд ийн улс төрд удаан дөрөө харшуулж явсан ч нэгнээ албан тушаалаас нь огцрууллаа.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй улс төрийн зодоон дундаас МАН-ын дарга Ерөнхий сайд болж, албан тушаал дэвшсэн. Харин хотын дарга Х.Нямбаатар улс төрийн замналаараа ч ураг төрийн холбоогоороо ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн.
Эцэст нь нийслэлийн МАН-ын төлөөх улс төрийн “зодоонд” одоохондоо Н.Учрал яллаа.
| ОДООХОНДОО Н.УЧРАЛ ЯЛЛАА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |