Монгол Улсын экспортын 70 хувийг хангадаг нүүрс буюу хар алтны үнэ дэлхийн зах зээлд унаж, манай улсын эдийн засаг хүндрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн геополитикийн асуудал, трафын дайнаас шалтгаалж, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд тогтмол унаж байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамааралтай манай эдийн засагт тун хүнд тусаж байна. Улмаар Цаашид экспортын орлого тэр дундаа нүүрсний экспортын орлого 13-30 хувиар буурахаар байна. Тиймээс ирэх жил эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байхдаа мэдэгдсэн юм.
Тэгвэл нүүрсний үнэ унахтай зэрэгцээд алтны үнэ огцом өссөн давуу талтай. Ингэснээр нүүрснээс хэт хамааралтай манай улс алтны нөөцөө нэмэгдүүлж, эдийн засгаа тогтворжуулах боломж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүнтэ холбоотой УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр болсон талаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдэж байлаа. Тэрбээр “Манай улс өнгөт металлын салбараа дэмжих ёстой. Өнгөт металл болон масс тээвэрлэлт хийдэг түүхий эдийн үнэ сөрж савладаг учраас уул уурхайд суурилсан эдийн засагтай орнууд үүн дээр тоглож, гол бодлогоо явуулдаг. Энэ бодлогын суурь болгож манай яам Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар бэлдэж байна. Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд одоо УИХ-ын шийдвэр зайлшгүй шаардлагатай байна.
Алтны үнэ жилийн өмнөхөөс 36 хувиар өссөн байна. Дэлхий нийтээрээ алтны хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байгаа энэ үед Монгол Улсын үнэт металл тушаалт буурсан байна. Тухайлбал, 2024 оноос 16 хувийн уналттай явж байна. Гэтэл дэлхийн зах зээлд нэг унц алт 3600 ам.доллароос дээш үнэлгээтэй байна. Тиймээс УИХ-ын тогтоолын зорилго нь алтны олборлолтыг нэмэгдүүлэх, үндсэн ордуудыг эргэлтэд оруулах эрх зүйн орчныг нээхэд чиглэх юм.
Манай улсын батлагдсан алт 500 тонн. Үүнийхээ шууд олборлох боломжтой 100 тонн алтыг үндсэн ордуудыг эргэлтэд оруулах замаар ашиглах боломжтой болно. Цаашлаад алтны хайгуулын ажлыг эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах нөхцөлийг хөнгөвчилнө. Хөрөнгө оруулагчдад ээлтэй болгох зарчим руу орно. Мөн татварын орчинд анхаарна. Алтны борлуулалтын орлого зургаан тэрбум төгрөг хүртэл бол 10 хувийн татвартай, зургаан тэрбум төгрөгөөс илүү гарсан орлогод шууд 25 хувийн татвар ногдуулж байгаа. Энэ нь олон улсын жишигт байдаггүй, алт тушаалтыг бууруулж байгаа нэг шалтгаанд тооцогдож байна. Тушааж байгаа алт, үнэ, хэмжээнээс хамаарч орлогын татварыг шатлах эрх зүйн зохицуулалтыг хийх төлөвлөгөөтэй байна. Харин роялти таван хувь хэвээр байх зарчим барина” хэмээн мэдэгдэж байлаа.
Улмаар манай улс алтны нөөцөө нэмэгдүүлж, тасарч буй төсвийн орлогоо нөхөхөөс гадна газрын ховор элементээ экспортод гаргах асуудлыг сөхөж эхэлсэн. Газрын ховор элементийг олборлохтой холбоотой маргаантай асуудал буюу төр, нутгийн иргэдтэй ойлголцол хүрч чадахгүйд учир бий. Тиймээс дан ганц нүүрсний экспортоос буүрэн хамааралтай манай улс экспортын бүтээгдэхүүний төрөл зүйлээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн том илэрхийлэл байлаа. Хэдийгээр нүүрсний экспортыг одоогоор алт, зэсээр нөхөх бүрэн боломжгүй ч найдвар бий гэдгийг эдийн засагчид сануулсаар байгаа юм.
Засгийн газар өмнө нь 1992-2000 онд “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг, 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байв. Одоо хэрэгжиж байгаа “Алт-3” хөтөлбөр нь алтны олборлолтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготой. Цаашид Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлснээр юун түрүүнд Монгол Улсад бүртгэлтэй алтны лиценз ордынхоо ашиглалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтээ сайжруулах шаардлага бий. Ийн элгээрээ хэвтсэн эдийн засгаа аврахад Алт-3 хөтөлбөр тун их дэмжлэг болох нь. Нэг ёсондоо нүүрсэнд найдаж, эдийн засгаа хэт өөдөргөөр төсөөлсөн Монголын эдийн засгийг алт аврах цаг ирсэн бололтой.
НҮҮРСЭНД НАЙДСАН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛТ АВРАХ ЦАГ ИРЭВ ҮҮ |
|
2025-07-08 15:50:29
2025-07-08 15:15:40
2025-07-08 15:07:40
2025-07-08 13:18:44
2025-07-08 13:03:56
2025-07-08 12:38:47
2025-07-08 12:01:05
2025-07-08 10:49:35
2025-07-08 10:21:13
2025-07-08 09:58:20
2025-07-08 09:56:35
2025-07-08 08:00:23
2025-07-08 07:47:53
2025-07-08 07:04:10
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-07 18:48:31
2025-07-07 18:29:25
2025-07-07 18:16:30
2025-07-07 17:52:56
2025-07-07 14:00:38
2025-07-07 13:30:27
2025-07-07 13:28:14
2025-07-07 12:29:20
2025-07-07 12:19:50
2025-07-07 12:15:55
2025-07-07 12:01:08
2025-07-07 11:51:32
2025-07-07 11:35:37
2025-07-07 11:07:35
2025-07-07 11:02:36
2025-07-07 10:46:21
2025-07-07 10:36:59
2025-07-07 10:36:00
2025-07-07 10:20:28
2025-07-07 10:17:21
2025-07-07 10:17:01
2025-07-07 10:16:39
2025-07-07 10:14:00
2025-07-07 10:01:48
2025-07-07 07:15:33
2025-07-07 07:00:54
2025-07-07 07:00:27
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 00:07:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |