Эдийн засаг элгээрээ хэвтэж байхад ард түмний нэрийг барьж, төсөвт тээг болдог улстөржилтөө зогсоо, гишүүдээ. Г.Занданшатарын Засгийн газар бүрдсэн цагаасаа эхлээд “уйлж” байгаа улсын төсвийг хэмнэлтийн төсөв болгохоо зарлаж байлаа.
Үнэндээ Монгол Улс сүүлийн жилүүдэд хэт тансаг хэрэглээгээ хязгаарлаж чадахгүй, данхар төсөв баталж ирсэн нь нууц биш. Тиймдээ ч төрийн урсгал зардлыг байж болох хэмжээнд нь тулгаж, төсвөө тодотгохоор оруулж ирсэн байтал гишүүд ард түмний нэрийг барьж эсэргүүцдэг муу жишиг тогтлоо. Өчигдөрхөн гэхэд УИХ-ын гишүүд төсвийн тодотгол “бай”-гаа онохгүй байна гэх мэдээлэл хийж харагдсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Мандхай “УИХ-ын гишүүд бүсээ чангалж төсвийн үргүй зардлыг бууруулна, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн нь худлаа болж байна. Учир төсвөө бууруулах танах ёстой зардлуудыг хасаагүй эсрэгээрээ улсын амин чухал асуудал бол Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих хүнсээ бэлдэх, хөдөө аж ахуйн түүхий эдийг бодлогоор дэмжих чухал төслийг хаслаа. 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь зургаан салбарт төвлөрч байна. Үүнд хөдөө, аж ахуйн салбар ороогүй. Энэ нь бусад салбарыг доройтуулж сөргөөр нөлөөлж болзошгүй. Хүнс хөдөө аж ахуй бол газар тариалан, мах сүү, ноос ноолуурын асуудал биш. Газар нутгаа хамгаалах чухал салбар юм. Тиймээс Засгийн газар энэ мэт чухал салбараа орхигдуулахгүй байхыг хүсэж байна" хэмээн мэдэгдсэн.
Цаад агуулгаараа төсвийн тодотголыг парламентын босго давуулахгүй байх “даалгавар” авсан нь цухалцаж байна, энэ мэдэгдлээс. Үнэндээ манай экспортын голлох бүтээгдэхүүний үнэ унаж, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэл үүссэн гэдгийг сануулсаар байтал төсвөө тодотгохгүй гэж байгаа нь төсвөө тануулахгүй гэх. далд санаархал ч энд үйлчилж байхыг үгүйсгэхээргүй байна.
Улстөрчдийн тансаг хэрэглээг хязгаарлах, гадаад дотоод руу төрийн зардлаар “зугаалдаг” чиг үүрэг давхардсан дарга нарын тоог цөөлөх арга хэмжээ авахаар төсвийн тодотголд оруулж ирсэн нь “томчуудад” таалагдахгүй, түүнийгээ шалтаглаж, төсөвт тээг тавих оролдлогууд ч өрнөж байгаа бололтой. Энэ зөвхөн манайд бус дэлхийн нийтэд гарч буй эдийн засгийн хүндрэл. Тиймдээ ч даруй арга хэмжээ авч төсвөө тодотгохгүй бол инфляц тэнгэрт хадаж, иргэдийн амьжиргааны түвшин дордох бодит эрсдлээ нэн тэргүүнд тавих шаардлага үүсээд байна. Ялангуяа хөрш орнуудын эдийн засгийн байдал АНУ-ын болон Евро бүсийн зүгээс тавьж байгаа эдийн засаг болон худалдааны хориг хэдийг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тиймээс Засгийн газар төсвөө тодотгохоос өөр арагүй нөхцөл байдалд хүрсэн.
Нэгэнт унаж, агшиж байгаа эдийн засаг, түүхий эдийн зах зээлийн үнийн уналт хэдий хугацаатай үргэлжлэх нь тодорхойгүй, тааварлашгүй эрсдэлүүд шинээр гарч ирж болзошгүй энэ үед хувийн эрх ашгаас илүү хувьсгалын эрх ашгаа нэн тэргүүнд тавих нь чухал байна, УИХ-ын гишүүдээ. Тэр тусмаа төсвийн тодотгол, эдийн засгийн асуудлаа улстөржүүлэхгүй байх шаардлага бий гэдгийг ч дахин сануулах нь зүйтэй биз.
| ХЭМНЭЛТИЙН ТӨСӨВТ ХААЛТ ТАВИХАА БОЛЬ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ |
|
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
Азийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-07-25 12:31:11
Элчин сайд В.Оюу итгэмжлэх жуух бичгээ гардуулан өгөв
2026-07-25 12:18:52
Элчин сайд Э.Сарантогос “Улаанбаатарын өвлийн уянга” номын зохиолчтой уулзав
2026-07-25 12:09:39
Баянхонгор аймгийн ОБГ-ын 16 дугаар анги түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэв
2026-07-25 07:10:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын ахмад Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2026-07-25 07:00:00
НҮБ-ын Хөгжлийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг үдэх арга хэмжээ боллоо
2026-07-25 06:59:08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан, шөнөдөө аадар бороо орно
2026-07-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |