ЭРГЭЛТ.мн сайт уламжлал ёсоороо өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд томоохон үйл явдлууд өрнөлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлаж Оюутолгойн асуудлыг олны анхаарлын төвд авчирсан. Мөн Л.Оюун-Эрдэнэ 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож, танхимын сайд нараа томилсон билээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар хэд хэдэн шаардлага тавьж Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлав. Хүний эрхийн үндэсний комисс болон хууль хүчний байгууллагаас өлсгөлөнгөө зогсоохыг удаа дараа шаардсан ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүлээж аваагүй. Түүнийг өлсгөлөн зарлаж байх үеэр Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан хүний нэгдүгээр хавьтлын хоёр иргэн байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж хамгаалалтад авсан билээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Зориудаар миний өлсгөлөнг зогсоох гэсэн явуулга” хэмээн тайлбарлаж байв.
Улмаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар хоёр ч удаа очиж уулзан хэлэлцээрийн ширээнд урьсан билээ. Ингээд Төрийн ордонд УИХ-ын нэр бүхий гишүүд С.Ганбаатар гишүүнтэй уулзаж түүний шаардлагыг хүлээж авснаа мэдээгдэж, Засгийн газраас Олон Улсын шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон юм.
Тэрбээр тус нэхэмжлэлд “Нью-Йорк болон Лондонгийн шүүхэд царцаагдаад байгаа хөрөнгүүдийг нэхэмжлэх, өмнөх Засгийн газрын явуулсан нэхэмжлэлийг тэр хэвээр нь үргэлжлүүлж, цуцлагдсан шүүх хурлыг дахин яаралтай товлох, Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монголын талын сайд нарын авлига авсан гэдгийг тодруулах, Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах” зэрэг саналыг тодорхой тусгаж өгөхийг хүссэн юм. Ингээд баасан гарагийн өглөө тус нэхэмжлэлийг Ерөнхий сайдаар батлуулаад Хууль зүйн сайд Х.Нямбаатар Олон Улсын хуулийн фирмд явуулснаа албан ёсоор мэдэгдсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоож, түүнийг эмнэлэгт хүргэсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай багц хууль, Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Өнөөдөр улс төрд олонх болсон нам төрийн эрхийг барьж байгаа учраас авилгын эсрэг ажиллаж чадахгүй гэж үзэж хориг тавьсан. Шүүхийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлахдаа эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг өөрсдийн талд ашигтай байлгах гэж оролдсон үйлдэл болсон” хэмээн тайлбарлаж байсан. Харин МАН-ын бүлгийн хурлаар “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэж үзсэн бол байнгын хороо, чуулганы хуралдаанаар мөн дэмжигдээгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт орон нутагт коронавирусийн халдвар бүртгэгдэв. Тодруулбал, энэ сарын 25-нд Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврээр зорчиж байсан хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрч PСR шинжилгээний авахад хариу нь эерэг гарсан байна. Тухайн автобусаар зорчиж явсан 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод авчирсан билээ. Харин халдвартай хоёр иргэнийг ХӨСҮТ-д эмчлэхээр тусгаарласан. Үүнтэй холбоотой УОК-оос үүрэг өгч, нийслэлээс гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа юм. Сүүлийн хэдэн өдөр орон нутгууд иргэдээ Улаанбаатар хотоос татаж авах ажлыг зохион байгуулсан. Энэ үеэр Завхан, Увс аймгуудад сэжигтэй тохиолдол илэрсэн ч PСR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
-МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТОМИЛОВ-

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дуусч санал хураахад 87.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн билээ. Тэрбээр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэс тамгаа гардаж авсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдад хандан “Хамтдаа гурван сая монголчуудынхаа төлөө, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монголын төр ганхахгүй бат бөх, Монголын ард түмэн зовохгүй эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая” хэмээсэн билээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг баталгаажуулснаар УИХ-ын чуулганд өчигдөр танилцууллаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүд сайдын албан тушаалд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд Засгийн газрын сайд нарын тангарагыг өргүүлж, тамгыг нь гардуулав.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нар:
Шадар сайд С.АМАРСАЙХАН / УИХ-ын гишүүн /
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд н.УРТНАСАН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР /улирч буй/
Сангийн сайд Б.ЖАВХЛАН / УИХ-ын гишүүн/
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ /Гадаад харилцааны дэд сайд асан/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА /улирч буй/
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН /УИХ-ын гишүүн/
Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР /улирч буй/
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР /улирч буй/
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР /улирч буй/
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН /улирч буй/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН /улирч буй/
Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ /улирч буй/
Соёлын сайд- Ч.НОМИН /Монгол HD телевизийн захирал/
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД нар шинэ Засгийн газарт ажиллахаар болжээ.

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Чуулганы хуралдааныг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цахим технологи ашиглан хуралдсан. Иргэдийнхээ шударга шүүхээр хангуулах эрхийг хангалаа. Бид цахим парламент байх шинэчлэлийг хийлээ. Ингэснээр ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хамтарч хууль хэрэгжүүлдэг ардчиллын суурь зарчим хэрэгжинэ.
Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны төлөөх зоримог шийдлүүдийг үргэлжлүүлж, үр дүнд хүргэж ажиллана гэдэг бүрэн итгэж байна. Халдварын эсрэг вакциныг цаг тухайд нь авчирч яаралтай эхлүүлэх шаардлагатай. УОК-ын үр дүнтэй гарцаагүй зөв шийдвэрийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Цөөнгүй аймаг сумдад малчид хүнд байдалд байна” гэлээ. УИХ-ын хаврын чуулганаар нэн чухал 100 гаруй хуулийг хэлэлцэн батлах юм байна.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж, шинэ Засгийн газар бүрдсэн долоо хоног |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |