Оюутолгойн ордыг ашиглалтад оруулснаас хойш 15 жилийн дараа анхны том хөрөнгө оруулалтын гэрээг хийхээр УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Үндсэндээ 27 жил дуншсан уран олборлох төсөл гараанаас гарахад ойртож байгаа юм. Уг төслийн талаарх яриа хэлэлцээрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн жил Франц Улсад хийсэн айлчлалын үеэр эрчимжүүлж, бүтэн жилийн хугацаанд төслийг хэлэлцэх талаар ярьсны эцэст ийн УИХ-аар оруулж ирээд байна.
Угтаа бол 126 гишүүнтэй анхны парламентад тун хариуцлагатай үе ирээд байна. Ураны төслийг улстөржүүлж огт болохгүй. Хамгийн хянамгай хийх, хариуцлагатай төсөл мөнөөс мөн.
Нэгдүгээрт, байгаль орчныг асуудлыг нэг тэргүүнд анхаарч, тухайн бүс нутагт оршин буй хүн амьтан, ургамлын хамгаалах нь хамгийн чухал. Химийн цацраг идэвхит ашигт малтмал гэгдэх уран монголчуудын хувьд эмзэг сэдэв. Уран гэхээр мал амьтан хордож үхдэг, хэдэн толгойтой төл төрүүлдэг, хүн байгалийг хордуулдаг цацраг идэвхтэй бодисоор төсөөлдөг. Цаашлаад, дэлхийд хор уршиг дагуулсан атомын цахилгаан станцад гарсан цөмийн осол гэх мэт сөрөг үр дагаврын талаарх ойлголт давамгайлах нь бий.
Уран олборлох гээд бүтэлгүйтсэн Мардайн түүх ч монголчуудад том сургамж болсон. Тиймээс ураны төслийг байгаль орчин, аюулгүй байдлын талаас нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч үзэх нь зөв. Уг төсөл хэрэгжиж эхэлбэл, газар дор уусган олборлох аргаар ураныг олборлоно. Хүхрийн хүчлийг газар дор уусгаж, уранаа гаргаж авна гэсэн үг. Дэлхий дээр хэрэгжиж байгаа ураны төслүүдээс хамгийн аюулгүй байгаль орчинд хөнөөл багатай гэж тайлбарлаж байгаа ч авдраа ухуулж байгаа Монгол Улс байгал орчныг хамгаалах асуудал дээр огт анхаарлаа сулруулж болохгүй.
Хоёрдугаарт, эдийн засгийн үр өгөөжийг нь хамгийн сайн тооцох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтын хар түүхийг давтах эрх энэ удаагийн эрх баригчдад байх учиргүй. С.Баярын Засгийн газрын эхлүүлсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд шүүмжилж ирлээ.
Үүнээс шалтгаалж “Оюутолгой” төслөөс манай тал 34 хувьдаа ногдол ашиг хүртэхгүй, харин ч хөрөнгө оруулагч талд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр болсон. Ийн Оюутолгой, Дубайн гэрээний гол “автор” тухайн үеийн төрийн томчууд бүгд гэмт хэрэгтэн болсон гашуун түүхтэй. Оюутолгой, Дубайн гэрээний гол “автор” нь Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Б.Бямбасайхан, Да.Ганболд Ч.Сайханбилэг нар.
Төслийн санаачлагч нарын тайлбарлаж буйгаар “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг энгийн хувьцааны ногдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТ 717 сая ам.доллар буюу нийт улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрүүлэх тооцоолол гаргасан.
Харин 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, таван хувийн тусгай АМНАТ-аар орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцох давуу эрхийн хувьцаа авахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл, АМНАТ давуу эрхийн хувьцаа зэрэг 15 төрлийн татвараас ногдол ашиг хүртэх байдлаар ашиг хүртэхээр тусгаад байгаа юм. Ингэснээр ураны төсөлд Монголын талаас хөрөнгө оруулалт хийхгүй, ямар нэг хариуцлага түлээхгүй байхаар төсөлд тусгасан. Мөн санхүүгийн ямар ч хориг тавихгүй, хориг тавих эрхтэй.
Ийн ураны төслийг ухаантай хөдөлгөж чадвал олон монголчууд “шүдний өвчин” болсон эрчим хүчний хараат байдлаас ангижрахаас эхлээд эдийн засгийн шинэ коридор нээгдэж, жил ирэх тусам “бүсээ чангалж” буй иргэдийн амьдралд мөн ч их дэм болохоор байна.
| “ОЮУТОЛГОЙ”-Н ХАР ТҮҮХИЙГ “ОРАНО”-ГИЙН “АВТОР”-УУД ДАВТАХ УЧИРГҮЙ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |