ЭРГЭЛТ.мн сайт уламжлал ёсоороо өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
.jpg)
Өнгөрсөн долоо хоногийн эхнээс л Оюутолгойн асуудал дахин сөхөгдөв. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоод хандаж АНУ-аас үг дайсан билээ. Тэрбээр “Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа” хэмээн Оюутолгойн гэрээний талаар тайлбар бичсэн байв.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгой төслийн бүрэн мэдээллийг ирүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн.
.jpg)
Энэ сарын 19-ний өглөө “Өргөө” амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл гарсан. Харин мягмар гарагийн орой нь тухайн иргэнийг ХӨСҮТ рүү тусгаарлахаар зөөвөрлөхдөө өвлийн хүйтэнд халаад, углааштай гаргасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн билээ. Улмаар лхагва гарагийн өглөө Сүхбаатарын талбайд халаад, углааштай жагсаал эхэлж, оройны 20:00 цагийн үед 4000 гаруй хүн цугласан байв. Энэ удаагийн жагсаал монголчуудын хувьд үзэл бодлоороо эрхийнхээ төлөө нэгдсэн үйлдэл болсон юм. Иргэд Улсын онцгой комисс болон хариуцлага алдсан албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж дуу хоолойгоо хүргэсэн. Тухайн өдөр уг асуудлаар Засгийн газар хуралдаж, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох хүсэлтээ өгсөн билээ. Ингэснээр тухайн өдрийн жагсаал намжсан байдаг.

Энэ сарын 21-ний өглөө У.Хүрэлсүхийн Засгийн газар албан бусаар хуралдаж “Дайны талбарт хоёр нөхрөө үлдээхгүй. Хамт бүрэлдэхүүнээрээ огцорно” гэх саналыг гаргажээ. Ингээд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийн хүсэлтээр огцрох саналыг дэмжсэн байна. Үүний дараа У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдэгдэл хийж, эх үр болон тэдний ар гэр, нийт ард түмнээсээ уучлалт гуйж, хариуцлага хүлээн огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Ингэхдээ өмнөх өдрийн жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулсан гэх мэдээллийг өгөв. ”Түүнчлэн МАН-ын бүлэг шуурхайлан хуралдаж, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг саналыг оруулан олонхийн саналаар огцруулахыг дэмжив.
Үүний дараа УИХ-ын чуулган хуралдаж, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 95.2 хувийн саналаар огцруулсан юм.
.jpg)
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар очоогүй юм. Тэднийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байх үед Ерөнхийлөгч Х.Баттулга орж ирсэн. Ингээд чуулганы индрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна” гээд “Ерөнхий сайдын огцрох саналыг дэмжихгүй” байгаагаа илэрхийлсэн юм.

Засгийн газар огцрохоос өмнө дараагийн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлэх тохироо аль эрт хийгдсэн байв. Ингээд баасан гарагийн өглөө МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлжээ. Мөн бүлгийн хурлаар хэлэлцээд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барьсан юм. Энэ асуудал ирэх долоо хоногт эцэслэн шийдэгдэх бололтой.

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлын нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарыг суллав. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар тэдний ялыг өөрчилж, торгох шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 4.6 жилийн хорих ял оноогоод байсан билээ. Харин Сангийн сайд асан Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 3.6 жилийн хугацаагаар хорих ял ногдуулаад байсан юм. Тэгвэл тэдэнд оноосон ялыг торгох ял болгож өөрчилснөөр тэд суллагдах боломжтой боллоо.
Хэргийн эргэн сануулбал, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарын долоон хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс гэм буруутай хэмээн үзсэн юм.
.jpg)
Харин Олон улсад өрнөсөн онцлох үйл явдал гэвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол байлаа. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден болон анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч Камара Харрис нарын тангараг өргөх ёслол сүр дуулиантай болж өнгөрлөө. Тангараг өргөх ёслолын үеэр Вашингтонд хэсэгчлэн хөл хорио тогтоож, Капитолыг Үндэсний гвардын 20 мянга гаруй цэрэг хамгаалан ажилласан юм. Америкийн түүхэнд байгаагүй сүр дуулиантай зохион байгуулсан шинэ төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын төгсгөлд тус улсын шинэ Ерөнхийлөгч Жо Байден үг хэлэв. Тэрбээр “Эмх замбараагүйгээр ямар ч үндэстэн оршин тогтнож чадахгүй. Бид холбоотнуудаа дахин нэгтгэн нийлүүлж, дэлхий нийтийг цуглуулах болно” гэв. Шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэхээр тус улсын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар хүрэлцэн ирсэн байв.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд “түнжин хагарч”, Засгийн газар огцорсон долоо хоног |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |