ЭРГЭЛТ.мн сайт уламжлал ёсоороо өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
.jpg)
Өнгөрсөн даваа гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж энэ сарын 6-нд дуусах байсан хөл хориог дахин тав хоногоор сунгасан юм. Ингэснээр энэ сарын 11-ний өглөөний 06:00 цагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, зарим худалдаа үйлчилгээний байгууллагыг нээхээр болсон билээ. Мөн энэ жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Цаашид дотоодод тархсан халдварыг хумиж чадахгүй бол хатуу хөл хорио тогтооно гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэлж байсан. Тэгвэл Баянгол дүүрэг хэсэгчилсэн “тэг” зогсолт хийсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Учир нь “тэг” зогсолт хийх тухай иргэдэд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд албаны хүмүүс “тэг” зогсолт хийхгүй гэх байр суурийг илэрхийлж байсан. Гэтэл энэ сарын 8-ны өглөө Баянгол дүүргийн V, VI хороонд хөдөлгөөн хязгаарлаж, "тэг" зогсолт хийчихсэн байв. Зайлшгүй ажиллах шаардлагатай 15 салбарынхан хүртэл гэрээсээ гарах боломжгүй болсон юм. Тус хороодын хэд хэдэн байрнаас халдвар голомтлон тархаж байгаа учраас иргэдийг шинжилгээнд хамруулах зайлшгүй шаардлага үүсэж, ийм арга хэмжээ авсан байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт хийлээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийг МАН-ынхан олонхиороо хэлэлцэхгүй байсан нь түүнийг хуулиа татаж авахад хүргэсэн. Ингээд Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулиас зарим нэг заалтыг тусгаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулиа хэлэлцэж эхэлсэн билээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээс өмнө УИХ дахь АН-ынхан удаа дараа завсарлага авч, улмаар улс төрийн зарим нэг лобби орж байгааг ажлын хэсгийнхэн хэлж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг 17 цаг хуралдаж хэлэлцсэн байдаг. Ингээд УИХ-ын чуулганаар орж зарчмын зөрүүтэй саналуудад санал хураалгасан юм. Уг хуулийн төслөөр шүүхийн шинэчлэлтийг хийх, шударга ёсыг тогтоох, “шударга бусын хонгилыг нурааж чадна” гэж үзэж буй юм. Харин сөрөг хүчнийхэн гишүүдээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг “булаасан” хууль болсон хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Өнөрболор нар БНСУ-аас ачаа тээврийн онгоцоор ирсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт шуугиан тарив. Гадаадад гацсан монголчууд эх орондоо ирэх гэж өлсөглөн хүртэл зарлаж байгаа энэ үед УИХ-ын гишүүд нь очер дайраад ирлээ гэх асуудал дэгдсэн. Гэвч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд уг мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд 12 дугаар сарын эхээр эх орондоо ирсэн гэх тайлбарыг манай сайтад өгсөн. Мөн УОК-оос уг мэдээллийг үгүйсгэж байсан. Гэвч Гадаад харилцааны яамнаас түүнийг өнгөрсөн долоо хоногт Солонгосоос ирсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд эхнэрийн биеийн байдлаас шалтгаалж ирэхээр болсон гэх тайлбарыг намынхан болон УОК-д өгсөн ч олон нийтэд оны өмнө ирсэн гэх худал тайлбар өгсөн юм.

УИХ-ын гишүүд 2017 онд баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн алдаагаа 2020 оны нэгдүгээр сард Журмын тухай хуулиар засах оролдлого хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Өнгөрсөн долоо хоног УИХ Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авсангүй. Нэг ёсондоо өөрсдөө алдаа гаргаснаа амаараа хүлээн зөвшөөрсөн хэдий ч цаасан дээр хүлээн зөвшөөрч чадаагүй юм. Энэ нь Монголын Парламентын түүхэнд ичгэвэртэй зүйл болж байгааг гишүүд хэлж байв.
Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан гэх буруутнаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг нэрлэж, өнөөх нь өөрийгөө өмөөрсөөр хуралдаан өндөрлөсөн. 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан нь авлига, албан тушаалын олон хэрэг хаагдаж, ял завших нөхцөл бүрдсэн байв. Ингээд олон нийтийн шүүмжлэл хүртээд эхлэхээрээ алдаагаа засах гэж Х.Нямбаатар нарын гишүүд 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шалгахаар болсон нь мөн л сонгуулийн өмнөх шоу болсон. Гэтэл уг хууль Үндсэн хууль зөрчсөн байна гээд дунд суудлын хуралдааны дүгнэлт гарчихсан. Үүний үр дүнд Оюутолгойн хэрэгт холбогдсон С.Баяр, С.Баярцогт, Тавантолгойн хэрэгт холбогдсон М.Энхсайхан нарын арав гаруй хүний хэрэг хэрэгсэхгүй болж мэдэхээр болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөг өгөх санаачлага гаргаад Засгийн газраас дэмжлэг авахгүй байгаа юм. Тэрбээр сая төгрөг олгохдоо 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгох нь зүйтэй гэж үзэж буй. Тэрбээр энэ саналаа он солигдох мөчид үг хэлэхдээ дахин хэлж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөг олгох саналаа УИХ-ын тогтоолын төсөл болгон дахин өргөн барилаа. Ингэхдээ санхүүжилтийг нь оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Шүүхээс зургаан жилийн хорих ял авсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн гурав дахь шатны шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болох байсан ч 7-14 хоногоор хойшлогдов. Олон Улсын Парламентын холбооноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын эрхийг ноцтой зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байдаг. Улмаар уг асуудалд хэрэг нээж, шалгалтын ажил хийгдэж буй гэх мэдээлэл бий.
Мөн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч хойшлогдсон юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноосон билээ.
| Ерөнхийлөгч өрх бүрд НЭГ САЯ ТӨГРӨГ өгөх саналаа дахин гаргаж, УИХ-ын гишүүд КАРГОНЫ ОНГОЦООР Монголд ирсэн долоо хоног |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |