“Эргэлт.мн” мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өрнөсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ.

Сар гаруй хугацаанд бүх нийтийн хатуу хөл хорионд байсан монголчууд өнгөрсөн долоо хоногт гадуур гарч, ажилдаа явах боломжтой болсон нь онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн хатуу хөл хорионы зэргээ бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Хатуу хөл хорионы хугацаанд 18 салбар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан бол өнгөрсөн долоо хоногоос нэмж 34 салбарын үйл ажиллагааг нээсэн юм.
.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 13-ны өдөр олон нийтэд мэдээлэл хийж “Эрдэнэт үйлдвэр”-ээс 650 тэрбум төгрөг гаргаж бүх айл өрхийн цахилгаан, дулаан, усны мөнгийг тэглэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр олон нийтэд таалагдсан ч хэрэгжих шатандаа “асуудал” үүссэн билээ. Учир нь хэрэглээний төлбөрөө тэглүүлсэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ тулж улс даяараа “хязгаарлалтад” орох дөхсөн долоо хоног болж өнгөрлөө. Энд, тэндгүй трансформатор буудаж хэсэг айлууд тоггүй болсон тохиолдол ч бий. Ирэх оны долдугаар сар хүртэл цахилгаан, ус, хогны мөнгөө төлөхгүй хэмээн баярлацгаасан иргэд нохойны үүр, зуслангийн байшин зэргээ байнгын халаах болсон байна. Ялангуяа Нүхт орчмоор эрчим хүчний хэрэглээ өссөн нь иргэдийг багагүй бухимдуулсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эрчим хүчний хэрэглээ тогтворжиж байгаа таатай мэдээ байна.
.jpg)
“Бүх айл өрхийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг тэглэх Засгийн газрын шийдвэр зөвхөн төв суурин газарт амьдардаг айл өрхүүдэд хамаатай байна. Малчин өрхүүдэд чиглэсэн дэмжлэг алга” гэх шүүмжлэлд өртсөн Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар малчин өрхүүдэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймаг болон Улаанбаатар хотод Улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон юм. Нийт 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3,800 тн өвс, 1,900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Мөн Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим сум, отрын малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх юм. Ингэснээр 40 орчим мянган өрх буюу нэг өрх 300 орчим мянган төгрөгийн тэжээлийн тусламж авах юм.
.jpg)
Засгийн газрын танхимын гишүүдээс Хууль зүйн Х.Нямбаатар олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулж “дайн зарлаад байгаа”. Үзэл бодлоо өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн жүжигчин Д.Навчааг яллагдагчаар татаад байгаа нь энэ үед олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Тэрбээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэн, түүнийг түгээсэн хүмүүсийг торгох, яллах заалт оруулах гэж байгаа юм. Ялангуяа мэргэжлийн сэтгүүлч нарыг энэ хуулиараа “айлгаж” хэвлэн нийтлэх эрх чөлөөг боож байгаа үйлдэл хэмээн үзэж буй юм. Тиймээс Х.Нямбаатар сайдыг уг хуулийн төслөө татахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шаардлага, мэдэгдэл хүргүүлээд байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон билээ. Хууль, шүүхийн салбарт олон жил нэр хүндтэй ажилласан түүнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдоход олон нийт болон хууль, шүүхийн салбарынхан талархан хүлээж авсан юм. Харин Ерөнхийлөгчийн Шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн зарлиг нь олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн. Тус шүүгчид нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт нэр холбогдсон учраас өнгөрсөн 2019 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн түр хугацаанд хязгаарлаж эхэлсэн. Харин Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нээлттэй байх бөгөөд иргэд хот руу нэвтрэхдээ голомтгүй бүсээс ирж байгаа бол асуумж бөглөх, голомттой бүсээс бол PCR шинжилгээ өгсөн байх ёстой юм. Харин гарах хөдөлгөөнд зөвхөн эрүүл мэндийн шалтгаантай, албан томилолт, буяны ажил, хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгсэл зөвшөөрлийн дагуу зорчих юм.

Удаа дараа хойшлогдсон Их хурлаа Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хийлээ. 21 аймаг, есөн дүүрэг, 100 гаруй сум суурингаас нийт 2100 төлөөлөгч Ардчилсан намын цахим хуралд оролцсон юм. Ардчилсан намын Х их хурлын хэлэлцэх гол асуудал болох Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн байна. Энэ үеэр намын даргын асуудал хөндөгдсөн байна.
Өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам ялагдал хүлээж намын дүрмийн дагуу удирдлагууд нь ажлаа хүлээлгэн өгсөн. Улмаар намын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн намын дэд дарга Ц.Тувааныг томилоод байсан юм. Тэгвэл Их хурлаар Ц.Тувааныг намын даргаас огцруулах шаардлагыг АН-ын дарга асан С.Эрдэнэ хүргүүлжээ. Тэрбээр Ц.Тувааныг хууль зөрчсөн хэмээн үзэж Ардчилсан намын тамга тэмдгийг 24 цагийн дотор хүлээлгэн өгөхийг шаарджээ.
| АН-ЫНХАН ТАМГАА “БУЛААЦАЛДАЖ”, УЛС ДАЯАРАА ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТАД ОРОХ ДӨХСӨН ДОЛОО ХОНОГ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |