Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Уг айлчлал Монгол Улсын “гуравдагч хөршийн бодлого”-д чухал байр суурь эзэлдэг АНУ-д хийж байгаа Ерөнхий сайдын түвшний зургаа дахь айлчлал болж буй. Харин цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалаас улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хүлээж болохыг судлаач, шинжээчид хэлж байна.
Манай орны хувьд АНУ-д голчлон Ерөнхийлөгчийн түвшинд айлчилдаг. Харин Ерөнхий сайдын түвшинд анх 1990 онд айлчилснаас хойш Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилж байгаа Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд болж байна.
Монгол, АНУ-ын хамтын ажиллагаа 1944 оноос эхэлсэн түүхтэй. Тэр ч утгаараа энэ удаагийн Ерөнхий сайдын албан айлчлалд АНУ-ын төрийн томчуудтай ярих, хэлэлцэх асуудал олон байх болно. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд АНУ дахь айлчлалынхаа үеэр үеэр тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харристай албан хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзах товтой байгаа. Ингэхдээ АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах юм.

АНУ өнгөрсөн жил Зүүн Европт эхэлсэн геополитикийн асуудалтай холбоотойгоор гадаад харилцаанд анхаарч, хамтын ажиллагаагаа бэхжүүлж буй. Тэгвэл энэ удаагийн айлчлал үр дүнгээ үзүүлбэл, АНУ-аас Монголд ирэх дараа дараагийн томоохон төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эхлэл ч болж мэднэ.
АНУ дэлхийд томоохон гүрэн, эдийн засаг, санхүү, улс төр, геополитикийн манлайлагч гэдгээрээ танигдсан. Тиймдээ ч дорнын орнуудын олонх нь АНУ-ыг “тэргүүний” гуравдагч хөршөө гэж онцлох нь ч бий. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Камала Харрисын урилгаар айлчилж байгаа Ерөнхий сайдын айлчлал гаднынхны сонирхлыг их татах болов уу. Геополитикийн хүнд нөхцөл байдалтай, энэ хэцүү үед “АНУ яагаад Монголыг сонгох болов” гэх асуулттай АНУ-ыг гуравдагч хөршөө гэдэг орнууд ч Монголыг сонирхож эхэлнэ. Энэ утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлал олон улсын анхаарлыг татахаараа чухал ач холбогдолтой юм.

Ердөө энэ оны эхний улиралд Холбооны нөөцийн сан дампуурах эрсдэлд тулж, Америкийн санхүүгийн зах зээл хямралд ороод байлаа. Гэтэл АНУ-ын эдийн засгийн өсөлт II улиралд хүлээлтээс давж, ДНБ нь 2.4 хувиар өсөж, дахин дэлхийн анхаарлын төвд оров. Тэгвэл санхүүгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн хүнд үеэ ардаа орхисон АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, хөрөнгө оруулах боломж ч бүрдэж байгаа юм. Энэ асуудал Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалаар чухал ач холбогдолтой яригдах нь тодорхой. Нөгөөтээгүүр Засгийн газраас “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээс НҮБ-ын хуралд танилцуулаад байгаа. Тиймээс зөвхөн сэргээгдэх эрчим хүчний төдийгүй бусад голлох салбарт ч АНУ-тай хамтран ажиллах, томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үзэж байгаа юм байна.

АНУ боловсролын салбар, түүний хөгжил, шинэчлэлтэд их анхаардаг орон. Ахлах сургуулиас эхлээд их сургуулийн түвшинд боловсролын өндөр стандарт тогтоосон, түүнийгээ ч чандлан биелүүлж, стандартдаа хүрдэг. Хэрэв боловсролын салбарт тогтоосон стандарт хоцрогдож байна гэж үзвэл тэр дор нь салбартаа шинэчлэл хийж чаддаг буюу энэ салбарыг маш чухалд тооцдог улс. Тэгвэл Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалаар хоёр орон боловсролын салбарт хамтарч ажиллах асуудал хөндөгдөх боломжтой. Хэрэв хоёр талын яриа, хэлэлцээ үр дүнд хүрвэл, “1000 инженер” төслийн хүрээнд АНУ-д ч 1000 инженер бэлдэх боломж бүрдэнэ. Мөн албан эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр хоёр орон сансар судлалын салбарт хамтран ажиллах яриа, хэлэлцээ идэвхтэй өрнөх аж.

Камала Харрис нь АНУ-ын анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч төдийгүй дэлхийг өөрчилсөн цөөн эмэгтэйн нэг гэж яригддаг аж. Тэрбээр 1964 онд АНУ-ын Окланд хотод төржээ. Түүний ээж Шамала Гопалан Энэтхэг, аав Дональд Харрис нь Ямайкийн цагаач. Камалаг бага байхаас л аав, ээж нь дагуулж, тэгш эрхийн төлөөх тэмцэл, жагсаал, цуглаанд оролцдог байсан нь хожим Камала Харрисыг хүний эрхийн төлөө дуугардаг хүчтэй тэмцэгчдийн нэг болоход нөлөөлсөн гэдэг. Харин аав, ээж нь Камалаг долоон настай байхад салжээ. Камала охин дүүгийн хамт ээж дээрээ өссөн бөгөөд энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа “Өнгөт арьстай хоёр охин өсгөх ээжид минь амаргүй байсан. Биднийг “Өөртөө итгэлтэй, бардам, хүчтэй эмэгтэй” болоорой гэдэг байлаа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурссан байдаг аж.
.png)
Ээжийнх нь хүсэж, ерөөсөн ч биеллээ олж, Камала ахлах сургуулиа төгсөөд Вашингтоны Ховардын их сургуульд тэнцэж, улс төр судлал, эдийн засгаар суралцаж, дараа нь Берклигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Камала Харрис ажлын гараагаа 1990 онд Окланд хотын Аламид тойргийн прокурорын газраас эхлүүлж байсан бөгөөд голчлон бэлгийн хүчирхийллийг хэргийг хариуцаж ажиллаж эхэлжээ. Удалгүй Камала өсвөр насныхны биеэ үнэлэлт, бэлгийн хүчирхийллийн ноцтой хэргүүдийг ар араас нь илрүүлж, энэ чиглэлээр идэвхтэй тэмцэж байсан нь олон нийтэд хүрч, Камала 2003 онд болсон дүүргийн прокурорын сонгуульд олонхын санал авч ялалт байгуулжээ. Сүүлд 2010 онд Камала Харрис Калифорни мужийн ерөнхий прокурорын сонгуульд Стив Кулитэй өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг.
Харин Камала Харрисын улс төрийн ажил 2004 оноос эхэлсэн гэдэг. Барак Обамаг Ардчилсан намын гишүүн байх үеэс нь дэмжиж, найз нөхдийн харилцаатай байж. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн улс төрийн ажил Камала Харрисыг улс төрд хөтөлсөн гэх бөгөөд Камала мужийн ерөнхий прокуророос зургаан жил ажилласныхаа дараа буюу 2016 онд сенатчаар сонгогдож, Сенатын Аюулгүй байдал, хуулийн хорооны гишүүн болжээ.

АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрис Ардчилсан намаас нэр дэвшсэн. Тухайн үед хүний эрх, цагаачдын талаар идэвхтэй ажилладаг, дуугардаг түүнийг Ерөнхийлөгчийн боломжит хувилбараар ард түмэн нэрлэж байв. Хэдий Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден түүнийг дэд ерөнхийлөгчөөр томилж, “Ардчиллын төлөө хүчтэй тэмцэгч” хэмээн тодорхойлж байв. Улмаар Камала Харрис АНУ-ын дэд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо “19 настайдаа Америкийг зорьж ирсэн ээж минь ийм үйл явдал болно гэж төсөөлөө ч үгүй байсан биз. Энэ бол АНУ-д бүх зүйл боломжтой гэдгийг баталгаа” гэж байлаа.
Өдгөө 58 настай Камала Харрис мужийн ерөнхий прокуророос сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй, АНУ-ын Сенатад сонгогдсон анхны энэтхэг гаралтай сенатч, АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй хэмээн яригдаж, түүх бүтээж байна. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчид ямар нэгэн зүйл тохиолдол, төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдол Камала Харрис халааг нь авна. Хүний эрхийн төлөө идэвхтэй дуугардаг АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис дэлхийг өөрчилсөн цөөн эмэгтэйн нэг гэж яригддаг аж.
.jpg)
| ЕРӨНХИЙ САЙДЫН АНУ ДАХЬ АЙЛЧЛАЛААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ |
|
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |