Жил жилийн баяр наадмын нээлт олны дунд шүүмжлэл дагуулж, мөн ч их маргаан гардагсан. Нээлтийн найруулагчийг сонгон шалгаруулахаас эхлээд л дуулиан дэгдэж, наадмын өдрүүдэд шуугиантай өнгөрдөг байв.
Арга ч үгүй биз дээ гадаад, дотоодын жуулчдын нүд хужирлаж, сэтгэлийг баясгах, уламжлалт баярын хамгийн олныг хамарсан ёслол төгөлдөр үйл ажиллагаа нь яалт ч үгүй Үндэсний баяр наадмын нээлт билээ. Түүх уламжлал өв соёлоо нэг дор сурталчлан таниулах, тусгаар тогтносон Монгол Улс зарлан тунхаглах, уламжлалт баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхийн нэр төр, нүүр царай нь Үндэсний баяр наадам гэсэн үг. Тиймдээ ч олон нийт анхаарлаа хандуулдаг нь энэ.
.jpg)
Өнгөрсөн хугацаанд цар тахлын сөрөг нөлөөний улмаас хоёр ч удаа Үндэсний баяр наадмыг олны дунд өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглож, наадмын нээлтийг цахимаар явуулсан удаатай. Тодруулбал, 2020, 2021 оны цахим наадмын нээлтийг “Херо энтертаймэнт”-ын захирал, найруулагч Б.Баатар найруулан олны хүртээл болгож байв. Тухайн үеийн нээлтийн найруулга нь уламжлалт нүүдэлчин соёл, үндэстэн ястны онцлог, түүх уламжлалыг харуулахад чиглэсэн бөгөөд урлаг соёлын нэр алдартай томоохон уран бүтээлчид, дуучид оролцож, дуулалт, жүжигчилсэн тоглолтын цэнхэр дэлгэцээр хүргэж байв. Цахим баяр наадмыг Нагалхан уулын бэлд зохион байгуулж, Төрийн есөн хөлт цагаан тугийг Нагалхан уулын энгэрт залж байсан удаатай.
“Уг концерт дээр ястан болгоныг багтааж, өөр өөрсдийнх нь ёс уламжлал, дуу хуур, бүжиг, аж байдлын онцлогыг үзүүлэхийг зорьсон” хэмээн Б.Баатар найруулагч онцолж байлаа. Мөн алдарт зураач Б.Шаравын "Монголын нэг өдөр" зургаас санаа авсан хэмээн мэдээлж байв. Өөрөөр бол, Монголын 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутаг дээр нэг өдөрт ястан бүр яаж дуулж хуурдаж, аж төрдгийг бүгдийг багтаахыг зорьсон гэсэн санаа. Казак түмэн домбороо тоглож, баруун монголын Ойрад олон ястан бий биелэгээгээ биелж байлаа.
2022 онд мөн Үндэсний баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат жүжигчин, найруулагч Н.Наранбаатар шалгарч, цар тахлын дараах анхны баяр наадмын нээлтийг найруулсан. Төрт ёсноос эхлээд монголын түүхийг он цаг дарааллын дагуу харуулахыг зорьсон, тэр дундаа төрт ёсны түүх уламжлалыг тод томруун дүрслэн харуулж байсан. Өнгөрсөн жилийн наадмыг Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойн баярт зориулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан гэдгээрээ онцлогтой байлаа. Энэ талаар найруулагч Н.Наранбаатр “Өнгөрсөн 100 жилийн хугацаанд бид ямар улс бүтээсэн юм бэ гэдгийг бодож бүтээсэн. Наадмын найруулга ганцхан Н.Наранбаатарын хийдэг ажил биш. Их олон хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөөр босдог том даваа. Анх наадам найруулахаар болохдоо л бидэнд дахин давтагдашгүй түүх их чухал юм байна гэж боддог байсан. Энэ бодол минь одоо ч бодол санаанд минь байна. Харин энэ жилийн найруулгын хувьд үзэгчдэд аль болох шинэлэг зүйл үзүүлэхээр зорьсон” хэмээж байлаа.
Энэ жилийн баяр наадмын нээлтийг “Скай” энтертаймэнтийн захирал, найруулагч Н.Анар найруулан тавьлаа. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд олон ч ам сайтай байна. Уламжлалт ёс заншлаа орчин цагийн өнгө аястай хослуулан бүтээсэн нь ийм үзэгчдийн наадамчин олны сэтгэлийг баясгав. Шинэ найруулагчийн шинэлэг шийдлийг олон нийт хүлээж байсан нь энэ удаагийн наадмын нээлтийн үзэгчдийн үнэлэлт дүгнэлтээс тодорхой харагдаж байна.

Энэ талаар найруулагч Н.Анар “Наадам гэдэг Монгол ард түмний энергийн төвлөрөл юм. Нэг цаг мөчид Монголын ард түмэн наадамчин болж бүгд эвлэлдэн нэгддэг. Энэ агуулгыг гаргахыг хичээсэн. Наадмын талбайд есөн өрлөг орж ирснээр эв нэгдлийг илэрхийлдэг, дуучдын уран бүтээл бүр эв нэгдлийг илэрхийлсэн. Бүх насны уран бүтээлчид хамрагдсан. Бидний өв соёл дэлхийд гарах хөшүүрэг болох юм гэдгийг харуулахыг зорилоо. Олон сар хамтдаа ажилласан наадмын зохион байгуулагч хамт олондоо баярлалаа. Зохион байгуулагчид бүгд “Ард түмэнд минь таалагдсан болов уу” гэж бодож суугаа байх. Анх удаа наадмын талбайд 120 морь орж ирлээ” хэмээн мэдэгдсэн.

Үнэхээр ч энэ жилийн баяр наадмын нээлтийн ажиллагаа үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн, уран бүтээлчдийн шандсыг сорьсон нээлт байв. Моринд эрэмгийн монгол хүний ур чадвар, монгол морины хүч тэнхээг тамгалан үлдээсэн содон найруулга байв. Түүнчлэн орчин цагийн уран бүтээлчдийг онцлон нээлтийн үйл ажиллагааг содон өнгө төрхөөр урласан нь олны анхаарлыг татав.
Ёстой нь найруулга нь таарч, донжийг нь олсон наадмыг залуу уран бүтээлчид урласан хэмээн ам сайтай байна, монголчууд.
| НАЙРУУЛГА НЬ ТААРСАН НААДМЫН НЭЭЛТ |
|
Б.Батцэцэг сайд “Инновац Норвеги” байгууллагын дэд ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-03-07 11:57:54
“Champions judo” клуб 4 алт, 1 мөнгө, 2 хүрэлмедаль хүртлээ
2026-03-07 09:42:39
Монголын иогийн холбооныхон Энэтхэгийн Элчин сайдтай уулзлаа
2026-03-07 07:10:00
Говьсүмбэр аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүд МҮОХ-д зочлов
2026-03-07 07:00:00
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |