Үндсэн хуулийн төсөл дээр л гишүүд улстөржихгүй, нийтийг төлөөлж Их хуралд сууж байгаагийнхаа гавьяаг гаргаж, нухацтай хандмаар байна даа.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд иргэд олон ч удаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлж, үзэл бодлоо хэллээ. Одоо харин хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа гишүүдийн бодлогын мэтгэлцээн сайн байж гэмээнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг яагаад хийх хэрэгтэй вэ гэдэг эцсийн дүнг гаргах болчихоод байна.
Харин өчигдөр намын бүлгүүд хуралдаж, тойргоос ирсэн иргэдийн саналыг үндэслэн бүлгийн хуралдаанаараа тус бүр гишүүдийн тоог, тогтолцооны харьцааг дахин баталгаажуулж, тохирох шиг боллоо.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж, бүлгийн гишүүдийн нэгдсэн байр суурийг танилцуулсан. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн. Ингэхдээ 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэсэн нэгдсэн байр суурьт хүрээд байна.
126 гэдэг тоог бид ярьж байгаад гаргаад ирсэн юм биш. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад нэг гишүүнд 27 мянган иргэн оногдож байсан. Одоо нэг гишүүнд 125.9 мянган иргэн ногдож байгаа. Хүн амын тооны өсөлттэй холбогдож гарч байгаа тоо гэж ойлгох хэрэгтэй. Бүлгээр өнөөдөр энэ асуудлыг ярилцахад гишүүдийн зарим нь дэмжсэн, зарим нь дэмжээгүй, олонхын саналаараа л 126 гэдэг хувилбарыг дэмжсэн” хэмээгээд буй.

Ардчилсан намын хувьд ч тоо, тогтолцооны асуудал дээр байр суурийн нэгтгэж, нэг шийдэлд хүрсэн гэж үзэж болохоор байна. Гишүүдийн тоог үүнээс илүү буулгах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлийн гол агуулга алдагдана гэх үзэл санааг ч судлаачид илэрхийлээд байна
Үнэхээр өнөөдрийн парламентад суугаа гишүүд улс орныхоо төлөө нэг ч гэсэн оновчтой шийдвэр гаргах нь хэн хүнд юу юунаас илүү чухал байна. Үнэхээр тогтолцоог шинэчлэх гэж байгаа юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих хэрэгтэй дээ, гишүүд ээ.
.jpg)
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтолцооны гажуудлаас болж, төрд ямар их шудрага бус байдал үүрлэснийг бид хангалттай харж, мэдэрч байна. Түүнийхээ гороор эдийн засгаараа ч нийтээрээ хохироод үлдсэн гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Өнгөрсөн найман жилийн жишээгээр харахад л ЖДҮ-ийн хулгайн асуудлаас эхлээд л өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны, нүүрсний хулгайн асуудал, Тусгай сангийн зээлийн булхай гэх мэт улс төрийн том гэмт хэргүүд илчлэгдлээ. Мөн ч их боломжоо цөөхөн хэдхэн хүнд алдчихсан гээд бид өнөөдөр халаглаад сууцгааж байх. Ерөөс өнгөрсөн хугацаанд нэг чигт гаргасан замаараа нэгэн хэвийн тогтолцоогоор өнөөдрийг хүргэсний гавьяа энэ л байна даа. Үндсэндээ ямар ч хяналтгүй төрийн дээд байгууллагын үйл ажиллагаанаас л энэ бүхнийг гааруулчихсан гээд хэлчихэд хол зөрөхгүй биз ээ.
Сонгуулийн мажиратор тогтолцоо нь сонгогчдын саналыг гээж, нэг нам олонх болох боломжийг нэмэгдүүлдэг гэдгийг өнгөрсөн долоон жилийн хугацаанд бид хангалттай харлаа. Дээр нь хууль тогтоох дээд байгууллагын чиг үүрэг ч үндсэн зарчмаасаа хазай, гишүүд тойрогтоо хэт анхаарах, түүнээс нь болж улсын төсөв үр ашиггүй зүйлд чиглэх зэрэг маш олон сөрөг тал бий гэдэг нь ч ойлгомжтй байна. Үүнийг бид өнгөрсөн долоон жил түүнээс ч олон удаа ярьсан, хэлэлцсэн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл үүнийг засаж залруулах боломж төдийлөн гарч байгаагүй нь ч нууц биш юм. Үгүй ядаж гацаанд орсон том төслүүдээ хэрэгжүүлэхэд олон нийтээс сонгогдсон гишүүд үг дуугарч, хариуцлага ярьдаг тогтолцоо үгүйлэгдэж буй.
Манайх шиг улс төрийн намууд хангалттай сайн төлөвшөөгүй, нэг нам дангаараа ноёрхсон улсад яалт ч гүй сонгуулийн холимог тогтолцоо үгүйлэгдэж байгаагийн наад захын жишээ энэ юм. Тэгэхээр УИХ-ын гишүүд энэ удаад л Үндсэн хуулийн өөрчлөлтийг улстөржилгүй дэмжих нь ард түмэнд юу юунаас илүү чухал байна даа.
| ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖЬЕ, ГИШҮҮД ЭЭ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |