"Эргэлт.мн" мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт Монголын улс төр, нийгэм, урлаг соёлын салбарт өрнөсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ УЛААНБААТАР ХОТООС ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн 11 цагийн Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр коронавирус “Ковид-19”-ын халдвар 12 тохиолдлоор нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 831 болсон байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас гадна Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймгуудад халдвар бүртгэгдээд байгаа юм.
.jpg)
Үүнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотод ирээд гацсан иргэдийг өнгөрсөн долоо хоногт буцааж эхэлсэн нь чухал үйл явдлын нэг байлаа. Ингэхдээ иргэд 119.mn сайтад бүртгүүлж, хуваарийн дагуу шинжилгээ өгөх байсан ч техникийн саатал гарч улмаар иргэдийн бөөгнөрөл, замбараагүй байдал үүсгэсэн. Мөн тухайн сайт ачааллаа дийлэхгүй гацсанаас шинжилгээний хариугаа хүлээсэн иргэдийн бухимдал бий болсон юм. Тиймээс 29,30,1-ний өдрүүдээд шинжилгээ өгсөн иргэдийг шинжилгээнийхээ хариуг хүлээхгүйгээр шинжилгээ өгсөн гэсэн бичгээ үзүүлээд Улаанбаатар хотоос гарч болох нийслэлийн Онцгой комиссын захирамж гарсан юм. Харин халдвар гарсан дээрх аймгуудад хөл хорио сулраагүй байгаа учраас иргэдийг зорчуулахыг түр хойшлуулаад байгаа юм.
МАН-ЫНХАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Монгол Ардын намынхан олонхиороо хүч түрэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хүлээж авалгүй унагасан үйл явдал өнгөрсөн долоо хоногийн улс төрд өрнөсөн онцлох үйл явдлын нэг байлаа. Бүлгийн хуралдаанаар нэгдсэн шийдвэрт хүрсэн эрх баригч намынхан чуулганы хуралдаанд ч мөн тэр байр сууриа хадгалсан хэвээр байсан. Ингэснээр ирэх оны улсын төсөв хэвээр үлдэж Ерөнхийлөгчийн өрх бүрд нэг сая төгрөг олгох, Ковид-19 цар тахлын вакциныг худалдаж авах мөнгийг улсын төсөвт суулгах, Эрсдлийн сан үүсгэх зэрэг саналууд нь цаасан дээр үлдлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэн тэмцээд ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь бүлгийн дарга нь уурлаж, санал хураалтад оролцохоос татгалзан танхимыг орхин гарсан юм. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд “энэ бол хориг биш, Ерөнхийлөгчийн сануулга” хэмээн тайлбарласан бол зарим гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг “алдаатай орж ирсэн” хэмээн шүүмжилж байсан юм. Ингээд хуралдаанд оролцсон 61 гишүүнээс 50 нь “улсын төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн санал өгснөөр Ерөнхийлөгчийн хориг үр дүнд хүрсэнгүй.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 50 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХУДАЛДАХ ШИЙДВЭР ГАРГАВ

Иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодит шийдвэр гаргахгүй байна гэж удаа дараа шүүмжлүүлсэн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдралтай үнээр худалдахаар болсон нь олон нийтийн талархалыг хүлээгээд байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн иргэд нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авч эхэлсэн бол нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнийг ч мөн 50 хувийн хямдралтай үнээр авч байгаа юм. Энэхүү шийдвэр 2021 оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРТ ОНООСОН ЯЛЫГ БУУРУУЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт боллоо. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийхдээ албан тушаалын байдлаа урвуулан Монгол улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял оноосон. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил болгон бууруулжээ. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн байна. Мөн Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жил хорих ял оногдуулсан бол давж заалдах шатны шүүхээс нэг жил болгон тус, тус бууруулжээ.
Харин Ерөнхий сайд асан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн хоёр жил зургаан сар, Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан байна.
ЯПОН УЛСААС 233 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВАХААР БОЛЛОО
.jpg)
“Өр нэмлээ" хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилсэн ч олонхиороо хүч түрэн Япон улсаас авах зээлийг дэмжсэн долоо хоног болж өнгөрлөө. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Covid-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл нь нийт 25.0 тэрбум иен буюу ойролцоогоор 233.0 сая ам.доллар юм. Уг мөнгөөр яаралтай тусламжийн санхүүжилт олгох ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байх аж.
ВАКЦИНЫ СУРАГТАЙ ДОЛОО ХОНОГ

Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх талаар хаа, хаанаа ширүүхэн хэлэлцлээ. Ерөнхийлөгч “вакцин авах мөнгөө төсөвт суулгаагүй” хэмээн гишүүдийг зэмлэж, зарим гишүүд “зээл гуйхгүйгээр вакцин авах боломж байсан”-ыг Засгийн газрынханд сануулсан долоо хоног болж өнгөрөв.
Харин Засгийн газраас “Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг зургаан үйлдвэрлэгч улсаас вакцин авахаар судалж байна. Эдгээр вакциныг хүүхдэд хийхгүй. Эхний ээлжинд нэг сая гаруй тун вакцин авч хүн амын 20 хувьдаа хийнэ” гэсэн тайлбарыг өгсөн. Тэд ДЭМБ-ын хөтөлбөрт хамрагдаж, аль болох эхний ээлжинд авахаар захиалгаа өгсөн гэсэн юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Астразенека” компанийн удирдлагуудтай цахимаар холбогдож, 70 хувийн үр дүнтэй байгаа “AZD1222” вакциныг нь авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ” хэмээн мэдэгдэж байсан. Ямартай ч вакцин авах хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэж, вакцины сураг дуулдаж эхэллээ.
ХОТ ИРЭХ ОНЫ ТӨСВӨӨ БАТАЛЛАА

Хотын шинэ дарга Д.Сумъяабазар ирэх оны төсвөө НИТХ-аар батлууллаа. Ингэхдээ 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар баталсан байна. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум төгрөг бол хотын төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг, харьяалах төсөв байгууллагын өөрийн орлого 13 тэрбум төгрөгөөр баталжээ. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж нийслэлийн 2021 оны төсвийг батлахдаа урсгал зардал, тэвчиж болох зардлуудаа танасан хэмэээн тодотгож байна. Нийслэл хот 2021 онд улсын төсөвт 420 тэрбум 788 сая төгрөгийг төвлөрүүлэхээр болжээ.
| С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН ЯЛЫГ БУУРУУЛЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ТАЛААР БОЛСОН ДОЛОО ХОНОГ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |