Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх энэ хуулийг одоогийн эрх баригчид дахин сонгогдох нөхцөлөө бүрдүүлж байгаа гэх шүүм ч гарч байна. Харин эрх баригч намынхан 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үлдсэн зүйл заалтыг нэмж оруулж байгаа гэх тайлбарыг нь ч өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч харагдсан.
МАН үүсгэн байгуулагдаад нэг зууныг үдсэн. Энэ түүхэн хугацаандаа тэд 100 гишүүнийг парламентад суулгаж, түүхэнд тэмдэглүүлэх чухал “даалгавар” аваад биелүүлэх гээд тун завгүй явна. Одоогийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гишүүдийн тоог 152 байхаар оруулж ирсэн. Харин хэлэлцүүлгийн үед хэд болох нь улс төрийн намууд болон гишүүдийн саналаас хамаарна гэсэн үг.
.jpeg)
Ямартай ч эрх баригч намынхан ирэх сонгуульд 100 суудал авах хар зургаа зурж, намуудтай тохирсон гэх яриа Саарал ордноор гарах болжээ. Ардчилсан намд 20 орчим суудал гаргах бол ХҮН болон бусад улс төрийн намуудад үлдсэн суудлыг нь хуваарилна гэх яриатай байгаа юм байна. Ирэх сонгуулийн дараа түшээд Төрийн ордны өрөөндөө хоёроороо сууцгаадаг болох нь гарцаагүй болох нь. Магадгүй ханайсан цэлгэр өрөөнүүдтэй сэн бол гишүүдийн тоог гурав үржихдээ ч сийхээргүй л байна даа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы хуралдаанд хуулийн төслийн танилцуулгыг хийхдээ “2000, 2011, 2015, 2017 онуудад өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт хийх саналуудад тусгасан хүн амын өсөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний тоог тэнцүүлэх төсөл өргөн мэдүүлсэн. УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,
· Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол,
· “Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоол,
· “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ”-г тодорхойлж, үүнд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол,
· Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга,
· Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд “сонгуулийн холимог систем бүхий олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих,” “сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах” тухай улс төрийн 21 намын хамтарсан уриалга, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын зөвшилцөлд тулгуурласныг онцлон тэмдэглэж байна” хэмээсэн.
Дараагийн ярилцсан гол асуудал нь сонгуулийн тогтолцоог холимог болгож, намын жагсаалтаар гишүүдийг оруулах. Үе үеийн сонгуулиар эрх баригч намынхан намдаа нэр хүнтэй, туршлагатай, нэр цэвэр гишүүдийг оруулна гэх амлалт өгдөг ч мөнөөх л хуучин гишүүдээ нэр дэвшүүлж, оруулж ирдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулийг өргөн мэдүүлж, гишүүдийг 50:50 буюу 50 хувийг нь намын жагсаалтаар оруулж ирүүлэх төсөл боловсруулаад байгаа.
Харин намын жагсаалтыг хаалттай явуулах уу, нээлттэй явуулах уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад шийдэх тохироо хийсэн гэдэг. Ирэх сонгуульд Л.Оюун-Эрдэнэ өөрсдийн багийнхнаа сонгуульд сойх хэдий ч хуучин гишүүдээ дахин оруулах тохироо хийх нь тодорхой болоод байгаа юм. Одоогийн гишүүдээс ирэх сонгуульд намын жагсаалтад багтаана гэх тохироо хийж, Үндсэн хуулийн төслийг дэмжүүлэх тохироо хийж байж л өнөөдөр Их хурлаар хэлэлцүүлэх боломж нээгдэж байгаа гэсэн үг. Хэлэлцүүлгийн явцад МАН-аас гишүүдийн тоог 120-д хүргэж, сонгуулийн тогтолцоог 60:40 харьцаатай сонгох тооцоолол гаргаад байгаа гэх. МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийг чамгүй удаан ярьж, гаргалгааг хайсан. Өөрөөр хэлбэл, намуудтай ч, гишүүдтэй ч ойлголцолд хүрч, ногоон гэрлээр батлуулах бүх тохироогоо хийчихсэн гэж үзэж болно. Түүнчлэн энэ удаагийн өөрчлөлтөөр эрх баригч намынхан ойрын 20 жилийн улс төрийн зураглалаа гаргачихсан гэсэн үг.
| 100 ЖИЛИЙН ТҮҮХЭНДЭЭ 100 ГИШҮҮНТЭЙ БОЛОХ МАН-ЫН ТӨЛӨВЛӨГӨӨ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |