Улстөрчдийн увайгүй үйлдлийг илчилснийхээ эсвэл эрх мэдэлтний хэрээс хэтэрсэн үйлдлийг, улсын эдийн засгийг уналтад оруулж, ард түмний боломжийг хулгайлсныг нь, бусдыг хохироож, ашиг хонжоо олсон буруутныг олонд дэлгэснийхээ төлөө эрх мэдэлтнүүдэд чичлүүлж, хуулийн байгууллагын хаалга татаагүй сэтгүүлч Монголын сэтгүүл зүйд ховорхон биз ээ.
Хуулийн байгууллагад очдоггүй юм гэхэд редакцынх нь утас руу залгаж, дарамтлан, айлган сүрдүүлэх, мэдээллээ утгахыг шаардах зэргээр хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хамаа, замбараагүй халддаг байдал бий болоод удсан. Түүгээр ч зогсохгүй сэтгүүлчид рүү ил болон далдаар халдах явдал ч гарсан болсон. Хуулийнхан даналзаж, сэтгүүлчид бөхөлзөж, хэвлэлийн эрх чөлөө “Хазаарлуулж” байна.
Сэтгүүлч хөлөө цуцтал гүйж, тархиа гашилгаж, нүдээ чилтэл суусан баримтаа олон нийтэд ил дэлгэчихсэн хэр нь түүнийгээ нотлох гэж хуулийн байгууллагын үүд сахидаг “сонгодог” жишээ ардчилсан гэх тодотголтой улсуудаас манайд л байдаг болов уу даа. Хэвлэлийн эрх, эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдаж байгаагийн хамгийн наад захын жишээ л энэ шүү дээ. Түүнээс хаалганы цаана Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд хэчнээн том хаалт бий болж байгааг өнөөдөр бид таамаглах аргагүй болтлоо нуугдмал болчихлоо.

Дарамт шахалтаас гадна сэтгүүл зүйг бодлогоор барих, хөгжүүлэхгүй шахан хавчих оролдлогууд ч төрийн томчууд, эрх мэдэлтнүүдээс ажиглагдах болсон бодит үнэн. Үүний хамгийн наад захын жишээ нь салбартаа мэргэжлийн, ёс зүйтэй, чадвартай гэгдэх боловсон хүчнүүдийг улстөрчид, бизнесийнхэн “урвуулан” туслах, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллуулдаг байдал бий болоод уджээ. Хэдийгээр хувь хүний өөрийнх нь сонголт, дур сонирхол хэдий ч, сэтгүүл зүйн салбарт энэ хамгийн том анхаарах ёстой тулгамдсан асуудал болоод байгааг энэ сануулах нь зүйн хэрэг биз. Нэг ёсондоо сэтгүүл зүй мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орж, тэр чинээгээрээ мэргэжлийн сэтгүүл зүй гэх ойлголт алсарч мэдэхээр байна.
Өнөөдөр сэтгүүл зүйд хэн нэг эрх мэдэлтний, улстөрчийн, том бизнесмений нөлөөллөөс ангид хэвлэлийн байгууллага хэд байгааг тоолоод үзвэл гарын арван хуруунд багтах цөөн хэдхэн л байгаа даа, үнэн хэрэг дээрээ. Тийм л хязгаарлагдмал, хараат байдал сэтгүүл зүйд бий болж, эрх чөлөөг бүчин авч байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг анх 1998 онд баталснаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй жил ямар ч өөрчлөлт оруулалгүй дагаж мөрдөж байгаа. Үндсэндээ энэ хугацаанд сэтгүүл зүйг хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн орчин бүрээгүй, шинэчлэгдээгүй гаргасан жимээрээ л зүтгэж явна гээд хэлчихэд болохоор байна.
Тэр байтугай хэвлэлийн эрх чөлөөг боон хавчих хууль эрх зүйн орчныг ч сүүлийн хэдэн жил эрх баригч намынхан мэр сэр бүрдүүлсээр байгаа нь нууц биш. Тэр дундаа төрийн байгууллагуудын мэдээллүүд улам бүр хаалттай болж, сэтгүүлч бодит байдлыг хүргэхэд тун бэрх болчихсон. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 онд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиудад өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцүүлсэн баталсан. Ингэхдээ нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж гурав ангилсан. Хуульд зааснаар 67 төрлийн мэдээллийг нээлттэй, 500 гаруй төрлийн мэдээллийг хязгаарлалттай, хаалттай гэх ангилалд оруулснаар төрийн албаныхан хаалттай хаалганы ард нуугдах болов.
Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах гэж оролдсон хууль тогтоомжууд ч Их хурлаар хэлэлцүүлэн баталж, буцаасан нь ч бий. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль гэгчийг Засгийн газраас оруулж, батлуулж байсан нь саяхан. Азаар олон нийтийн эсэргүүцлийн үр дүнд Ерөнхийлөгч уг хуульд хориг тавьж, нэг удаад хязгаарлаж чадсан. Энэ мэтээр хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн хэвлэл нийтлэх эрх чөлөөнд хууль санаачлагчид, улстөрчид ил далдаар халдсаар байгаа нь нууц биш юм.

Сэтгүүл зүй хараат болох тусам мэргэжлийн, тэнцвэртээ байх хэм хэмжээ нь алдагдаж, цаашлаад олон нийтийн шударга үнэний төлөө байх зарчим ч үгүй болох юм. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр манай улс дэлхийн улсуудаас сүүл мушгиж буй. Тодруулбал, Монгол Улс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 104 улсаас 90 дүгээрт бичигддэг гэх судалгаа ч бий. 2020 онд 73 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол өнөөдөр 17 байр ухарсан нь яалтгүй ч үгүй хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид улстөрчдөөс, эрх мэдэлтнүүдээс хараат болж байгааг илтгэж байна.
Хэвлэлийн эрх чөлөө хумигдахын хэрээр ард түмний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хамт үгүй болж байна гэж үзэж болно. Угаас хагас эрх чөлөөтэй гэх монголын сэтгүүл зүйд энэ мэтээр ил далд дарамтууд ирсээр байвал хазгай гишгэхэд л одоо байгаа энэ багахан эрх чөлөөгөө бүрэн хязгаарлуулахаар ийм эмзэг байна, бидний сэтгүүл зүй.
| ХУУЛИЙНХАН ДАНАЛЗАЖ, СЭТГҮҮЛЧИД БӨХӨЛЗӨЖ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ “ХАЗААРЛУУЛЖ” БАЙНА |
|
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |