Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай зэрэгцээд МАН-ын бүлэглэлүүд задарч, талцаж эхэлсэн сурагтай. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх гол агуулга дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг оруулж ирэхээр хуулийн төслөө боловсруулж эхэлсэн. Үндсэн дөрвөн заалтад өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авч дуусаад байгаа.
Үндсэндээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхгүй бол хуульд өөрчлөлт оруулах хугацаа нь дуусах гээд хуулийн төсөл санаачлагчид сандарч эхэллээ. Угтаа бол сонгууль болохоос нэг жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэх хуулийн заалттай. Цаашлаад Үндсэн хуулийг хэлэлцүүлж эхэлсэн бол 45 хоногийн хугацаанд дундуур нь өөр хууль хэлэлцүүлэхгүй гэх заалт ч бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа энэ зургадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Тэгэхээр Үндсэн хуулийн төслийг нэн яаралтай л хэлэлцүүлэхгүй бол хугацаа үлдсэнгүй эрх баригчдад.

Өнгөрсөн долоо хоногоос УИХ-д суудалтай болон суудалгүй намуудыг намын төв байгууллага болон намын төлөөллийн байгууллагуудаараа хэлэлцүүлж эцсийн шийдвэрээ гаргах үүрэг өгсөн. Улс төрийн намуудын хувьд энэ нь татгалзах шаардлагагүй том боломж. Хэдийд ч саналаа өгч болохоор байгаа гэсэн үг. Ардчилсан намын бүлэг болон ХҮН намаас Үндсэн хуулийн өөрчөлтийг дэмжиж буйгаа илэрхийлж мэдээлэл хийсэн. Тодруулбал, УИХ дахь АН-ын дарга Л.Гантөмөр “Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өргөтгөсөн хурал хийлээ. Ингэхдээ УИХ-ын бүлэгт ҮХНӨ-ийг тойрч чиглэл өгч, ярилцлаа. Манай нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжье гэж байгаа юм. Гэхдээ холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулахдаа 60 хувь тойргоос 40 хувь нь жагсаалтаар сонгогдоно гэсэн байр сууринд санал нэгдсэн. Холимог тогтолцоог нэвтрүүлэхгүй бол сонгууль болгоноор “хөдөлдөг”-өөс болоод парламент тогтворгүй болж байна. Үүнийг хуульдаа тусгах саналыг Засгийн газарт хүргүүлэх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, хүний эрхийн чиглэлээр тодорхой саналыг гаргаж байна. Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой санал гаргана. Үндсэндээ таван багц сэдвийн хүрээнд 18 санал гаргана” гэх мэдээлэл хийсэн.
Харин Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэх бүх боломж нь хангагдсан байтал өнөөдрийг хүртэл өргөн мэдүүлээгүй байгаа гол шалтгаан МАН-д байгаа аж. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан хоорондоо талцаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй гэдэг дээрээ санал нь хуваагдчихсан байгаа гэх.
Угтаа бол МАН дотроо гишүүдийн санал, тоогоороо жин дардаг Сү.Батболдын бүлэглэлийнхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцээд эхэлсэн сурагтай. Тэр дундаа УИХ-ын гишүүн Т.Цогтбаатараар ахлуулсан хэсэг гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдэг эсэргүүцлээ илэрхийлж, намынхаа томчуудыг сандаргаад амжсан гэх бор шувуу Саарал ордноор нисэх болов. Хотын тойргоос сонгогдсон нам дотроо элитийн гэж нэрлэгддэг хэсэг гишүүд нэгдсэн гэх яриа ч гарч амжжээ.
МАН-ын гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн наймдугаар сард Их хурал 34,54 дүгээр тогтоол гаргаж, Үндсэн хуулийн цэцийн 01,02 дугаарт дүгнэлттэй холбогдуулан Засгийн газар Үндсэн хуулийн санал боловсруулсан. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Их хурал парламентад суудалтай болон суудалгүй намуудад хандан дотроо хэлэлцэж, бүлгийн шийдвэрээ гаргах санал ирүүлсэн.
МАН-ын бүлэг хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Журмын хуулиараа 30-35 хоногт багтаах боломжтой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдэж, араас нь сонгуулийн хуулийг шийдэх ёстой. Улс төрийн намуудад босго тавьсан асуудал энэ удаа орж ирэхгүй. Учир нь бид 2019 онд хөндөж байсан учраас энэ удаа авч үзэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг хөндсөн асуудлыг найман жилийн дотор хөндөхийг хориглосон. Тийм учраас журмын хуулийг өөрчлөхгүй. Бүлгийн гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Яах вэ гишүүдийн тоотой асуудалд багасгавал яасан юм бэ гэж ярьж буй. Бид энийг хэлэлцүүлгийн үеэр ярилцах боломжтой” гэсэн мэдээлэл өгөөд буй.
Гэвч өчигдөр МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, хуралдаанд Ерөнхий сайд оролцож, бүлгийн гишүүддээ хатуухан анхааруулга өгсөн гэх нь цуу яриа ч бий. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намыг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг дээр үзэл баримтлалаасаа “ухарсан” Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа гэсэн цуу яриа тарааж, Ерөнхий сайд Ардчилсан намыг дэмжихүй бол энэ удаагийн парламентаар гишүүдийн тоог нэмэх асуудлыг оруулахгүй байсан ч яах вэ, гэсэн яриа гарсан. Гэвч начир дээрээ МАН-д зовлон нь байсан байж таарах нь.
| ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ УЛС ТӨРИЙН НАМУУД ДЭМЖСЭН Ч МАН-ЫНХАН ДОТРОО ОЙЛГОЛЦОЛД ХҮРЧ ЧАДААГҮЙ ГЭВ ҮҮ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |