Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлах гээд тун чиг завгүй байна МАН-ынхан. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн.
Улс төрийн намын тухай хуулийг өмнө нь хэд хэдэн гишүүд өргөн мэдүүлсэн ч парламентын босгыг давалгүй бүдэрч, 18 жилийн дараа шинэчилсэн найруулгаар өргөн барьсан нь энэ билээ. Өөрөөр хэлбэл, босго өндөртэй хуулийн нэг нь Улс төрийн намын тухай хууль гэж хэлж болно.
Улс төрийн намыг бодлогын институт болгоно гэж мөн ч их ярьсан. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр бодлогын намуудыг бий болгох уу, улс төрийн намуудыг нэг тийш цэгцлэх үү, гэдэг асуудал хөндөгдөж байна. Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ч энэ асуудал чамгүй маргаан дагуулж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэ хуулиййн төсөл жижиг гэглэх намуудыг байхгүй болгох зүйл заалттай байна” хэмээн бухимдаад амжсан.

Өнөөдөр манайд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам бий. Үүнээс ердөө гурван л нам парламентад суудалтай. Үлдсэн намууд нь зөвхөн сонгуулийн үеэр идэвхжээд бусад үед байгаа үгүй нь мэдэгдэхгүй нам гүм байдаг нь ч нууц биш юм. Тиймээс улс төрийн намуудын энэ идэвхгүй үйл ажиллагааг нэг тийш цэгцэлнэ гэдэг амлалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгөөд байгаа.
ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ УЛС ТӨРИЙН НАМЫН ТОО БАГАСНА
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Өнөөдөр манай улсад парламентад суудалтай болон суудалгүй Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам үйл ажиллагаа явуулж байна. Намууд нийгмийн хөгжлийн хурдаас хоцорч байна. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, улс төрийн намуудыг бодлогын институт болгож төлөвшүүлэх чиглэл рүү хуулийн төслийн гол агуулгыг чиглүүлсэн. Улс төрийн намуудын дотоод ардчиллыг төлөвшүүлэх, баталгаажуулах чиглэлээр нэлээн олон заалт орсон. Ялангуяа улс төрийн нам төлөөллийн төв болон гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байх, энэ байгууллагууд нь тодорхой хугацаанд хурлаа хийдэг, их хурлаа дөрвөн жилд нэг удаа заавал хийдэг байх гэх мэтчилэн нарийвчилсан заалтуудыг оруулж өсөн. Тэгэхгүй бол 30 жилийн хугацаанд нэг гэр бүл улс төрийн нам байгуулсан, үүсгэн байгуулсан хурлаасаа хойш хурал хийж үзээгүй намууд ч байна. Хэрвээ улс төрийн нам хуульд заасан хугацаандаа хурлаа хийхгүй, дотоод ардчиллаа хангахгүй байвал сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүй хэлбэр лүү шилжүүлж, цаашдаа татан буух хүртэл арга хэмжээ авах хариуцлагын тогтолцоог оруулж өгсөн. Сүүлийн гурван парламентын сонгуулийг харахад 36 улс төрийн намаас нэг хувийн санал авсан 4-5 нам байна. Тэгэхээр энэ хууль батлагдвал улс төрийн намын тоо багасна” гэх тайлбар өгөөд буй.
.jpeg)
Улс төрийн намын төлөвшил алдагдсан хамгийн сонгодог жишээ өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд төрийн эрхийг баригч хоёр том намын нэг болох Ардчилсан нам дээр яах аргагүй ил болсон. Гурван жил гаруй тамга, тэмдэгний маргаантай, намын даргын суудлаа булаацалдсан тэдний асуудал өнөөдөр иргэдийг улс төрийн намын үнэлэмжийг бууруулсан гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр ч маргаанаа эцэслэн бүрэн шийдэж чадаагүй гэдэг нь олон нийтэд илэрхий байна.
Дан ганц Ардчилсан нам ч гэлтгүй намын тамга тэмдгийн маргаантай асуудлууд сонгууль дөхөхтэй зэрэгцээд гараад ирдэг нь нууц биш. Өнгөрсөн удаагийн сонгуулийн үеэр одоогийн Их хуралд гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэж байгаа ХҮН намын хувьд ч гарч байлаа. Ухаандаа намын тамгыг өвөртөлсөн нэг нь тамгаа авч зугтдаг, нөгөө хэсэг нь Улсын бүртгэлээр шинэ тамга хийлгэчихдэг ингээд нэг нам хоёр тамгатай болчихдог маргаан улс төрийн намуудын дунд сонгууль дөхөөд эхлэхтэй зэрэгцдэг байдал өнөөдөр манайд дасал болтлоо бугшсан. Тамгаа цүнхлээд алга болчихдог энэ байдлыг “Цүнхний нам” гэж нэрлэх болтлоо нийгэмд ил болчихсон гэсэн үг. Тиймээс энэ мэт маргаантай асуудлыг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн шинэ хуулийн зүйл заалтаар зохицуулж чадах уу, гэдэг асуулт олны анхаарлыг татаж байгаа юм.
Нөгөө талаараа төлөвшөөгүй улс төрийн намууд улс төрд суудалтай үйл ажиллагаа нь жигдэрсэн намуудынхаа өгөөш болох нь ч бий. Парламентын ардчиллыг төлөвшүүлэх зорилготой манайх шиг улсад улс төрийн намын төлөвшил юу юунаас илүү чухал. Энэ удаагийн Улс төрийн намын тухай хуульд намуудын санхүүжилтийг ил тод болгож, намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоно гэх дэвшилтэд заалтууд орсон гэдгийг ч хууль санаачлагчид онцолж байгаа.
Түүнчлэн хүйсийн тэгш харьцааг хангахын тулд нэр дэвшигчийн эзлэх хувь хамгийн багадаа 30-40 хувь болгож нэмэх зээлт тусгасан гэдгийг тодотгоод буй. Ийн Ерөнхийлөгчийн ргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, парламент хэлэлцэх эсэхийг дэмжсэнээр эхнийй босго оо даваад байгаа юм.
Цаашид "Цүнхний нам"-уудыг цэгцлэх хуулийн төслийг Их хурал дэмжих үү, үгүй юү гэдгийг харах л үлдлээ.
| "ЦҮНХНИЙ НАМ"-УУДЫГ ЦЭГЦЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ДЭМЖИХ ҮҮ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |