Ирэх хаврын эдийн засаг хүндхэн л байх нь дээ. Гадаад валютын ханш тэнгэрт хадаж, төгрөгийн ханш суларсаар. Ухаандаа авсан цалин цаас болж, иргэдийн амьдрах чадвар улам бүр буурсаар байна гэсэн үг.
Өнгөрсөн хугацаад цар тахал, дайны нөхцөл байдлаас шалтгаалж, уналтад орсон эдийн засаг харьцангуй өсөх хандлагатай байгаа гэдгийг судлаачид хэлж байгаа. Харамсалтай нь, энэ өсөлт ард түмний амьдралд дэм болох хэмжээнд хүртлээ сайжраагүй байна.
Ирэх хавар улс төрийн нөхцөл байдал амаргүй, дуулиантай үргэлжилнэ гэж олон нийт үзэж буй. Тэр чинээгээрээ эдийн засгийн асуудлууд улам бүр л хаягдана гэсэн үг. Өнгөрсөн намрын чуулганаар төсвийн төсөөллийг хэт өөдрөг төсөөлж, чамгүй алдагдалтай төсөв баталсан. Мэдээж манайх төсөөлсөн хэмжээнд хүртлээ экспортоо нэмэгдүүлж, алдагдлаа нөхөх боломж нь ганцхан жилийн хугацаанд шийдэгдэх асуудал биш болоод буй. Хэдийгээр Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлал хийх үеэр хоёр орны экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа нүүрсний экспортыг гацаанаас гаргах талаар ярилцсан ч, өнөөдрийг хүртэл урд хөршид “Тэг Ковид” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ үргэлжилж, хилээ бүрэн нээгээгүйл байна.
Цаашлаад манайд нүүрсний экспорттой холбоотой маргаантай асуудлууд ч үүссэн. Угтаа бол өнгөрсөн хугацаанд манай улс их хэмжээний нүүрс хулгайгаар гаргаж, түүнд нь улс төрийн нөлөө бүхий томчууд оролцдог байсан гэх. Уг хэрэг маш олон холбогдогчтой, дээр нь жинхэнэ хэрэгтнүүдийг илрүүлж чадах уу, үгү юү гэх эргэлзээ ч олны дунд бий. Тэгэхээр нүүрсний экспорт нүд ирмэхийн зуурт өсчихнө гэсэн ойлголтыг байхгүй гэсэн үг.
Өдрөөс өдөрт иргэдийн амьжиргааны түвшин доройтож, зээлээс зээлийн хооронд, нөгөө хэсэг нь халамжаас хэт хамааралтай байгаа нь нууц биш юм.
Дэлхийн банк болон Дэлхийн тэгш бус байдлын лабораториос гаргасан судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.8 хувьд хүрч, гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд багтах болжээ. Судалгааны дүнг задалж үзвэл, ядуурлын гүнзгийрэлт 7.4 хувь буюу ядуу гэх ангилалд багтаж буй хүн амын хэрэглээ нь амьжиргааны доод түвшнээс 7.4 хувь доош байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засаг өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангүй сэргэж, тогтмол өсөлттэй байгаа гэх судалгаа бий. Гэвч гадаад валютын ханш тогтмол өсөж, төгрөгийн ханш суларч байгаа нь иргэдийн амьжиргааны чадвар буурахад нөлөөлж буй. Өнгөрсөн хугацаанд ам.долларын ханш тогтмол өссөөр өнөөдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 3521 төгрөгт хүрээд буй. Ийн төгрөгийн ханш суларсаар байгаа нь инфляцид нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа юм.
Энэ байдлаар манай улс гурилын уутаа гөвж дуусах нь. Уг нь бол эрх баригч намынхан, Засгийн газар,Ерөнхий сайд "Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.
Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо хамтдаа шинээр тодорхойлно” гэх амлалт өгч байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл хийсэн ажил, биелэсэн төлөвлөгөөгүй ард түмний нуруун дээр гол ачаа нь явсаар л байна даа. Элгээрээ хэвтсэн эдийн засгаа хэзээ сэргээж, ард түмний ачааг хөнгөлөх вэ Ерөнхий сайд аа.
| ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ЭДИЙН ЗАСГАА ХЭЗЭЭ СЭРГЭЭХ ВЭ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |