"Улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг үзэмжээр нь хуваарилдаг болчихлоо" гээд л УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан дээр хоорондоо “байлдаад” эхэллээ. 2023 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж эхэлсэн нь энэ. Жил бүр төсвийн төслийг хэлэлцүүлэхэд “Манай аймаг их төсөвтэй, танай аймаг бага төсөвтэй” гэх хэрүүл гардаг. Энэ нь мөнөөх л 76 тойрогтой холбоотой асуудал л даа. Сонгуулийн жил ойртоод ирэх тусам энэ хэрүүл газар авч, гишүүд ч үг дуу нь чангараад ирнэ. Тойрогтоо төсөв татаж, түүгээрээ дамжуулж, сонгуулийн оноогоо авдаг тогтсон жишгээрээ явж байгаа гэсэн үг. Энэ жилийн тухайд шинэ хөрөнгө оруулалтууд тусгахгүй хуучин эхлүүлсэн ажлуудаа дуусгана гэдгээрээ онцлогтой төсөв болсон гэж эрх баригчид тайлбарлаж байгаа.
Гэхдээ УИХ-аар хэлэлцүүлж байгаа төсөв үнэхээр хэмнэлтийн, эдийн засгаа тогтворжуулах төсөв мөн үү гэвэл эргэлзээтэй. Жил бүрийн төсвийг батлахад төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд нь дарга дагадаг болчихсон гээд хэлэхэд хол зөрөхгүй. Сүүлчийн хэдэн жил гэхэд Хэнтий, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дархан-Уул гэх аймгууд төсвийн хөрөнгө оруулалтаараа толгой цохих болсон. Үндсэндээ төрийн томчууд, төсвийн ерөнхийлөн захирагч нар их хөрөнгө оруулалтыг тойрог руугаа татдаг болчихсон гэсэн үг.
Ирэх оны тухайд төсвийн зарлагаа 20 наяд хэмээн тооцож, төсвийн алдагдлаа 1.5 их наяд төгрөгөөр бууруулсан төсөл боловсруулсан байна. Түүнчлэн 2023 оны төсвийн зарлагыг 15.5 их наяд төгрөг байхаар тооцож, төсвийн хөрөнгийн 2.7 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр тусгасан байна.
Үүнээс анхаарал татаж буй гол асуудал нь төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт буюу аймгуудын төсөв байгаа юм. Ирэх жил Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймаг хамгийн өндөр өртөгтэй төсөв буюу хамгийн их хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Үндсэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хэнтий аймаг 2021 онд 125.9 тэрбум, 2022 онд 214.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ тоо ирэх жил мөн л өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тодруулбал, 2023 онд Хэнтий аймагт 271 тэрбум төгрөгийн өртөгтэй 92 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Үүний дараа Төв болон Архангай аймгууд удаалж байна. Дээр дурдсанчлан 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг 21 аймагт хуваарилахдаа Хэнтийд 271 тэрбум төгрөгийг нь тусгаж 92 төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн үг. Төв аймагт 163 тэрбум төгрөгөөр 48 төсөл, Архангай аймагт 107 тэрбум 49 төсөл, Дорнод аймагт 92 тэрбум төгрөгийн 31 төсөл, Дархан-Уулд 90 тэрбум төгрөгөөр 39 төсөл, Ховдод 86 тэрбум төгрөгөөр 42 төсөл, Хөвсгөлд 61 тэрбум төгрөгөөр 62 төсөл, Баянхонгорт 57 тэрбум төгрөгөөр 34 төсөл, Баян-Өлгийд 56 тэрбум төгрөгөөр 43 төсөл, Өвөрхангайд 52 тэрбум төгрөгөөр 31 төсөл, Увс аймагт 44 тэрбум төгрөгөөр 43 төсөл, Өмнөговьд 43 тэрбум төгрөгөөр есөн төсөл, Говь-Алтайд 43 тэрбум төгрөгөөр 54 төсөл, Булганд 40 тэрбум 30 төсөл, Дорноговьд 36 тэрбум 13 төсөл, Сэлэнгэд 34 тэрбум 33 төсөл, Сүхбаатарт 28 тэрбум төгрөгөөр 23 төсөл, Завхан аймагт 24 тэрбум төгрөгөөр 40 төсөл, Дундговь аймагт 24 тэрбум төгрөгөөр 29 төсөл, Орхон аймагт 19 тэрбум, 15 төсөл, Говьсүмбэрт 11 тэрбум төгрөгөөр есөн төсөл тус тус санхүүжүүлэхээр болсон байна.
ХЭНТИЙ АЙМАГТ ХИЙГДЭХ 271 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ 92 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНД ЮУ БАГТАВ
Өнгөрсөн жил өдийд төсөв батлахад Хэнтийн төсөв маргаан дагуулж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгоно гэх зорилтыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тус аймаг руу чиглүүлж, хөшөө дурсгалын ажлуудыг ээлж дараалан эхлүүлэх болсон.
Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа "Хэнтий аймагт “Андлалын өргөө” гэх аялал жуулчлалын бүс байгуулж, 400 сая жуулчин төвлөрүүлнэ "гэж хэлээд өнөөдрийг хүртэл тэр бодлогоо хэрэгжүүлсээр байгаа бололтой.
Ингэхдээ хэмнэлтийн жилийн төсөвт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын багцад гэхэд Хэнтий аймагт эхлүүлсэн хөшөө дурсгалын ажлаас нэгийг нь ч царцаасангүй. Тодруулбал, 2020-2023 онд Хэнтий аймгийн Норовлин суманд 2.6 их наяд төгрөгийн өртөг бүхий “Шихихутаг нууц товчлоо” түүхэн аялал жуулчлалын цогцолбор барилга, Дэлгэрхаан суманд 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Монголын нууц товчоо” цогцолборын барилга, Биндэр суманд 3.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий Их хуралдай цогцолборын ажлыг тус тус эхлүүлж, цогцолбор газар тус бүрийн гадна тохижилт, шугам сүлжээний ажилд 5.6-3.5 их наяд төгрөг зарцуулахаар тус бүр тусгасан байна.
Улмаар тус аймгийн сум бүрийг автозамаар холбох хөрөнгө оруулалтуудыг тэр чигээр нь төсөвт багтааж, Даланжаргалан-Бор-Өндөр сум хүртэл 50 км замын нийт төсөв нь 47 тэрбум төгрөг, Чингис хот-Дадал сум хүртэлх 50 км замд 48 тэрбум төгрөг, Улаанбаатар-Чингис хотын чиглэлийн авто чиглэлийн 52:5 км замд 53 тэрбум төгрөг, Биндэр, Батширээт сумдын бетонон гүүрийн ажилд 6.9, 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан гээд дурдвал улсын төсвийн хөрөнгө оруулалтыг улайтал нь нутаг руугаа татаж байна.
ХЭНТИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭМНЭЛТИЙН ТӨСӨВТ ХАМААРАЛГҮЙ ЮҮ |
|
2025-03-12 16:32:42
2025-03-12 12:34:50
2025-03-12 12:05:52
2025-03-12 11:45:52
2025-03-12 09:35:16
2025-03-12 09:19:02
2025-03-12 08:56:26
2025-03-12 08:34:53
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |