Нийгэм, эдийн засгийн олон өөрчлөлттэй долоо хоног өнгөрлөө. Ингэж хэлэхийн учир өнгөрөгч пүрэв гарагт 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдээ төлөөлөх төлөөлөгчдөө сонгов. Ингэснээр Монгол Улсын ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох чухал үйл явдал өрнөсөн юм. Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулав. Тодруулбал, НИТХ-ын 45 суудлын 34-ийг нь МАН өвөртөлж, наймыг нь АН авч удаалав. Түүнчлэн ХҮН-аас гурван төлөөлөгч НИТХ-д суух нь. Ийн нийслэлийн сонгуульд МАН ялсан бол хөдөө, орон нутгийн сонгуульд АН эрх баригч намтай эн тэнцүү өрсөлджээ. Ингэхдээ 21 аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн 11 аймгийг эрх баригч нам, 10 аймгийг АН төлөөлөхөөр болов.
Дүүрэг, сум, баг, хорооны сонгууль өрсөлдөөнтэй болж, МАН, АН алаглав. Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас харьцангуй дуулиан багатай болсныг тодотгох нь зүйтэй. Гэвч урьдын адил мөнгө тараалт, архидалт хавтгайрч, нэр дэвшигч амиа алдсан харамсалтай хэрэг ч гарсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч амиа алдсан хэрэг аравдугаар сарын 14-нд бүртгэгджээ. Хэргийн тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Э.Б архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийг машинаар дайрч амийг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа юм. ЦЕГ-аас “Тус сумын харьяат 40 гаруй настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ 53 настай иргэн М-ийг мөргөж амийг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн үед жолоо барьсан иргэн Б нь хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, найз нөхдүүд байсан” гэдэг мэдээллийг өгөөд байгаа. Ямартай ч бид энэ жил хоёр шатны сонгуулиа зохион байгуулж, төлөөлөгчөө сонголоо. Чухамхүү тэднийг юу хийж, юу бүтээхийг харах л үлдлээ.

Сонгуулийн зохион байгуулахад гол хэргийн эзэн, булхай луйврын үүр, уурхай нь санал тоолох төхөөрөмж буюу бидний нэрлэж заншсанаар хар машин байдаг. Энэ удаагийн сонгуулиар ч хар машины асуудал тойролгүй дайраад өнгөрлөө. Өнгөрсөн даваа гарагийн орой МАН-аас ИТХ-д нэр дэвшигч Г.Ганмөрөн, Б.Сэвжидмаа нар нь “Х” хүнтэ“Хар машиныг баталгаатай хакерддаг юм бол ДАВАЙ!” гэх нууц бичлэг задарснаар асуудал үүссэн. Ингээд л хар машины булхай нь энд, тэнд байдаг гэхчлэн таамгууд явж, поп улстөрчид ч түүн дээр нь тоглолт хийгээд амжсан хэрэг. Цагдаа, Тагнуул, Шүүхийн байгууллага дээр нэмээд Сонгуулийн ерөнхий хорооныхон цөм сандралдаж, хар машинаа “өмөөрч” эхэлсэн түүхтэй.
Ингэхдээ тэд “Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал мэдэгдэнэ. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүүхэд халддаг юм биш” хэмээн томорч, хэргийн гол эздийнхээ нэрийг цэвэрлээд авав. Өөрөөр хэлбэл, мөнөөх нэр бүхий нэр дэвшигчдийг хохирогч болгож, нэр нь үл мэдэгдэх мөнөөх “нөхрийг” залилангийн гэмт хэрэг үйлдэгч болгоод хэргийг намжаалаа.
.jpg)
Эдийн засгийн хувьд энэ долоо хоног шинэ эргэлт авч ирсэн долоо хоног боллоо. Бүтэн жил саарал жагсаалт хэмээн шаналсан манай улс ФАТФ-ын үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, толгой өвтгөсөн асуудлаасаа салахаар болжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах шийдвэрийг ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдлээ” хэмээн мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг өнгөрсөн мягмар гарагт цахимаар хуралдаж, оролцогч орнууд Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах талаар 100 хувь санал нэгдсэн байна. Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээлийг зургаан хувь болгож, арилжааны банкуудаар олгож эхэлсэн тухай мэдэгдсэн. Тэрбээр "Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан. Харин зургаан хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна. Монголбанкнаас ес, аравдугаар сарын санхүүжилтэд 50 гаруй тэрбум, арилжааны банкууд 40 орчим тэрбум төгрөг гаргаад зургаан хувийн хүүтэй зээл гаргах боломж нээгдсэн” хэмээв.

| Эргэлтийн тойм: Орон нутгийн төлөөлөгчдөө сонгож, хар машинаа хакердахыг завдсан долоо хоног |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |