Цар тахлын нөлөөгөөр хямарсан эдийн засгаа сэргээх гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсынхаа уул ус, ургамал, амьтан гээд баялаг бүхнээ буудуулна, ухуулна, агнуулна, сэндийчүүлнэ гэнэ ээ. Тодруулбал, онгон дагшин байгалиа алтыг нь авах нэрээр сүйтгэж, нэн ховор, ховор ан амьтдаа ч харийнхан хийгээд тэдний гар хөл бологч монголчууддаа хүйс тэмтрүүлж мэдэх хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барьж, богино хугацаанд хэлэлцүүлээд батлах гэж байгаа гэнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын заавар, чиглэл бүхий Коронавируст халдвар /КОВИД-19 /-ын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хуулийн төслийг Сангийн яам боловсруулж, Засгийн газар Их хуралд өргөн мэдүүлэхээр бэлдэж байгаа нь энэ.
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНГИЙН ЯАМ БОЛОВСРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ


Мөн дээрх хуулийн төсөлд улсын тусгай хамгаалалт бүхий газар нутгийн ашигт малтмалыг хууль зөрчиж, ашиглуулах заалт оруулсан нь анхаарал татаж байгаа юм. Хуулийн төслийн есдүгээр бүлэгт орсон дээрх заалтууд байгаль орчноо сүйтгэх, ховор ан амьтад устах аюулд хүргэх эрхийг төр нь шууд өгөх гэж байна гэхээр байна. Тодруулбал, 27.1.1 “Тусгай хамгаалалттай газар нутагт болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр шийдвэрлэх” гэх заалтыг тусгасан.
Угтаа бол тусгай хамгаалалтад авсан газар нутагт Засгийн газар ашигт малтмалын зөвшөөрөл олгож, газрын хэвлийг нь ухуулах эрхтэй болох юм байна. Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг зөрчин байж дээрх заалтыг оруулж байгаагийн цаана ашиг, сонирхлын том зөрчил үүсэж байж мэдэх. Түүнчлэн дээрх хуулийн зүйл заалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 18.1, 21.2, 24.2 заалтууд (ашигт малтмалын хайгуул хийх, олборлохыг хориглох тухай)-ыг зөрчиж байна. Ер нь газар нутгаа яах гэж тусгай хамгаалалтад авдаг юм бэ. Ерөөсөө л онгон дагшнаараа байгаа байгалиа, тэнд амьдарч буй ховордсон ан амьтнаа хадгалж, хамгаалж хойч үедээ үлдээхийн тулд. Манай төрийн түшээд, дарга нарын хүүхдүүдэд ч энэ хамаатай.
Газар нутгаа тусгай хамгаалалтад авна гэдэг зөвхөн дотоодын асуудал биш болсон. Үүнийг дагаад улс орны нүүр царай харагддаг. П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа “Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авна” хэмээн олон улсын өмнө амлалт өгсөн түүхтэй. Үүнийг нь дэлхий нийт алга ташин хүлээн авч, тэр хэмжээгээрээ Монголын нэр хүнд өсч байлаа. Өнөөдөр манай улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ 30 хувьд хүрээгүй л байна. Дэлхийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлээгүй байхад үнэ цэнийг нь мэддэггүй дарга нараас болж Монгол Улсын нэр хүнд унах учиргүй.
ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМ ГЭДЭГТ ШҮТЭЭН УУЛАА УХАХ, АЛТЫГ НЬ АВАХ ГЭЖ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ХАЛДАХ, ХУУЛЬ ЗӨРЧИХИЙГ ХЭЛЭХГҮЙ БАЙХ
Бас энд анхаарах асуудал бий. 1993 оны есдүгээр сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол Улс анх нэгдэж орсноос эхлэн одоогоор манай улс нийт 11 конвенци, гурван протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны “Тал” болсон билээ. Эдгээр гэрээ конвенцүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, гаднын улс орнуудаас дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ нь улсаас зарцуулж буй хөрөнгөөс тав дахин их байна. Эндээс харахад тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулснаар хамгааллын хүрээнд шууд хөрөнгийг татах бүрэн боломж байдаг, ирээдүйд ч байгаль хамгааллын асуудал хурцаар тавигдаж буй энэ цаг дор бидэнд гаднаас хөрөнгө татах боломж улам л нэмэгдэнэ. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлохоос илүүтэй үнэ цэнийг нь нэмэгдүүлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцсэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжин эдийн засгийг үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж байна.
Мэдээж цар тахалтай холбоотой эдийн засгийн хямралыг давахын тулд мөнгө хэрэгтэй. Үүнийг хэн ч буруутгаагүй. Харин хямралыг даван туулах арга зам гэдэгт шүтээн уулаа ухах, алтыг нь авах гэж тусгай хамгаалалттай газарт халдах, хууль зөрчихийг хэлэхгүй байх. Хэрвээ тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлох эрх Засгийн газарт шилжвэл дэлхий биднийг шоолох болно. "Бас ингэж болдог юм байна" гэх буруу жишиг тогтож, Монгол орны тусгай хамгаалалттай газрууд ээлж дараалан хамгаалалтаас гарах эхлэл тавигдахыг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ.

Иймд Засгийн газар энэ олон хууль зөрчсөн асуудлаа эргэж сайн нягтлах хэрэгтэй байна. Ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн хичээл, зүтгэлээс их зүйл шалтгаална. Байгаль, зэрлэг амьтнаа хамгаалах үүрэгтэй яам нь Сангийн яамны алдаатай хуулийн төслийн эсрэг байр суурин дээр хатуу зогсвол олны дэмжлэгийг авах нь гарцаагүй. Тэгэхгүй бол "Н.Уртнасан сайдын үед Монгол орны байгаль орчны салбар дампуурч билээ" гэсэн муу дурсамж л үлдэх бодит байдал биднийг хүлээж байна.
БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТНАА ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ ЯАМ НЬ САНГИЙН ЯАМНЫ АЛДААТАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭСРЭГ БАЙР СУУРИН ДЭЭР ХАТУУ ЗОГСВОЛ ОЛНЫ ДЭМЖЛЭГИЙГ АВАХ НЬ ГАРЦААГҮЙ
| Зэрлэг амьтдаа замбараагүй АГНУУЛЖ, тусгай хамгаалалттай газраа УХУУЛАХ хуулийн төслийг зогсоогооч, Н.УРТНАСАН САЙД АА |
|
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |