1992 оноос хойш МАН, АН хоёр нам улсыг ээлжлэн удирдаж, нар сар шиг сөөлжлөн, шатар шиг ялж, ялагдаж байхуйд бид олон ч Засгийн газрын нүүр үзжээ. Нарийн тоолбол 15. Тэднээс төдөн оны Засгийн газар гэхээсээ тийм Засгийн газар гэж ой тойнд үлджээ. Тийм гэдэг нь тухайн Засгийн газрыг “тодорхойлсон”, “тодотгосон” зарим үед “хочилсон” нэршил юм. Тухайлбал, 2004 онд Ц.Элбэгдоржийн Их эвслийн Засгийн газар байгуулагдаж байлаа. Түүнээс хойш Засгийн газрууд нэрээрээ “чамирхах” болж, 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар, 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн” Засгийн газар байгуулагдсан. Харин 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт “часхийсэн” нэршил олдохгүй явсаар их удлаа. Гэхдээ саяхан олдсон шиг. Түүний Засгийн газрыг Лобби Засгийн газар гэвэл онох бололтой юм.
Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд Лобби гэх үгийг “брэнд” болгож байна. Ийм ч лобби бүлэг, тийм ч лобби бүлэг. Өнгөрсөн парламентад бүр Оффшорын эсрэг лобби бүлэг, Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг, цаашлаад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Мазаалай баавгайг хамгаалах, Аж үйлдвэрийг дэмжих, Хөрөнгө оруулалтыг дэмжих, Авлигын эсрэг, Ус хамгаалах гээд бүр 22 лобби бүлэг байсан гэлцдэг. Энэ удаагийн парламент ч яг энэ замналаар орж, лобби бүлгүүдийг “зулзагалуулж” эхлээд байна.
Одоогоор эмэгтэй гишүүдийн Хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг, орон нутгийн гишүүдийн Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах лобби бүлэг, Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх лобби бүлэг, Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх лобби бүлэг, Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг парламентад “мэндлээд” байна. Энэ парламентийн бүрэн эрхийн хугацаанд хэд болж “өндөглөх”-ийг таашгүй. Улс төрийн түүхэнд хамгийн олон лобби бүлэг мэндэлсэн хоёр парламентыг хоёуланг нь У.Хүрэлсүх толгойлж байгаа учраас түүний Засгийн газрыг “лобби” гэх нь зөв.

Лобби Засгийн Газар. Гэхдээ лобби гэдэг үг магтаал биш гэдгийг Засгийн газрын тэргүүн та ойлгоорой. Борооны дараах мөөг шиг лобби бүлгүүд цээжний ганц тайлбартай. Хэд гурваараа нийлж “Лобби бүлэг” байгуулсан гишүүд “Бид нэг зорилгын дор нэгдсэн. Эл зорилгоо биелүүлэхийн төлөө хууль санаачлах, шийдвэр гаргах түвшинд идэвхитэй ажиллана” хэмээн гоё тайлбарладаг. Ухаандаа, Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг бол хүчирхийллийн эсрэг зуу зуун хууль санаачлаад л, таслан зогсоогоод, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээх юм байх. Тэгвэл өнгөрсөн парламентын Аж үйлдвэрийг дэмжих, Хөрөнгө оруулалтыг дэмжих, Авлигыг таслан зогсоох “лоббичид” ямар ажил хийсэн бэ. Энэ гээд харуулах, тэр гээд үзүүлэх үр дүн байна уу. Ингээд харахаар хэн дуртай нь хэлбэр төдий лобби бүлэг байгуулдаг, түүгээрээ ард түмэнд ажил хийж буй мэт харагддаг болчихоод байгаа юм. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг дээ.
Нөгөө талаас “лобби” гэх үгээ тэд өөрсдөө л гоё ганганаар тайлбарлаад байгаа болохоос биш манай хөрсөнд буухдаа тийм ч таатайгаар орчуулагддаггүй. “Лобби” гэх үгийг Монгол хэлний тайлбар толинд “Төр захиргааны байгууллагын үзэл бодол, шийдвэрийг өөрт ашигтайгаар өөрчлөхийг оролдож, нөлөөлөх арга”, “Хүнийг талдаа татах, санаа бодолд нь нөлөөлөх оролдлого, арга зам” гэж орчуулан тайлбарласан байдаг. Шууд утгаар бол төрийн шийдвэрийг өөрт ашигтайгаар өөрчлөх, хатуухандаа авлигадах гэсэн санааг илэрхийлж буй үг юм. Ер нь ч улс төрийн түүхэнд амин хувийн ашиг сонирхлоо хуульд тусгуулахаар санаархсан муу нэртэй гишүүдийг л “лоббичин” гэдэг байсан. Бидний хамгийн сайн мэдэхээр Казиногийн тухай хуулийг өргөн барьж байсан үе үеийн гишүүдийг ард түмэн хувьдаа казинотой болох зорилготой “лоббичид” л гэж цоллодог байсан. Харин хэзээнээс лобби гэдэг үг эерэг утгатай болоод ард түмний төлөөх үйл хэрэгт хүчин зүтгэж, зөв хууль санаачилж, ажил хийх гээд байгаа гишүүд өөрсдийгөө “лобби бүлэг”-ийнхэн гэдэг болсныг мэдэхгүй юм. Тэгэхээр хэдэн арваараа байгуулагдаад байгаа “лоббичид” асуудал шийдэж, улсаа хөгжүүлэх гээд байна уу, эсвэл амин хувийн ашиг сонирхлоо биелүүлэх гээд байна уу гэдэг нь бүр ойлгогдохоо байчихаад байгаа юм. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар лобби нэртэй болоод авсан нь их юм даа.
| Лобби Засгийн газар |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |