Бидний 1970-1980 оны хүүхдүүд он солигдохын өмнө гэр орон, анги танхимдаа ногоон сүлд модоо засаж чимэглээд хөөрөн баярлаж догдлон суудаг байлаа.
Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулаад
Цагаан мөнгөн өмсгөлтэй
Өвлийн ааваа урья... гээд л дуулан бүжиглэдэг байв.
.jpg)
Ёолк хэмээх шинэ жил, шинэ оны баярыг монголчууд 1930-аад оны үеэс эхлэн тэмдэглэн өнгөрүүлдэг болсон гэдэг. Тэр үеийн ЗХУ буюу одоогийн Оросын шинэ жилийн баярыг үндэсний тэмдэглэлт уламжлалт баяр болгон орон даяараа өргөн дэлгэр тэмдэглэдэг байж. Тийм учраас орос ах нарынхаа шинэ оны баярыг монголчууд тэр чигээр нь хуулбарлан авч тэмдэглэж байхыг Намын төв хороо, Улс төрийн товчоо, Засгийн газраас зарлиг гарган нийтээр тэмдэглэх баяр ёслол болгосон түүхтэй юм билээ.
Шинэ жилийн баярыг анх ЗХУ-аас хуулбарлан авахдаа ёолк (гацуур) мод хэмээх орос үгийг шууд орчуулахгүйгээр авч хэрлэсэн байдаг. Зарим хүмүүс ёолк хэмээх орос үгийг “Ногоон модны баяр” гэж нэг хэсэг нэрлэдэг байв. Улмаар ёолк, гацуур модны баяр, сүлд модны баяр, шинэ оны баяр гэж янз бүрээр хэлдэг байлаа. Оросын мэргэжилтэн нар 1950-оны сүүл, 1960-оноос эхлэн Монголд олноор ирж ажиллах болсон нь шинэ оны баярын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлэх гол учир шалтгаан болсон. Тухайн 1960-1970 оны үеийн оросын мэргэжилтэн нарын “Сновым годом” гэдэг үгийн дагуу ёолкын баярыг монголчууд шинэ он, шинэ жилийн баяр гэдэг болсон юм.

Ёолк буюу шинэ жилийн баярын гол амин сүнс нь гацуур модноос гадна “Дед мороз” гэдэг урт цагаан дээлтэй, хөвөн цагаан сахалтай, урт таягтай, ууттай бэлэг үүрсэн орос өвлийн өвгөн байдаг байлаа. Өвлийн өвөөг цасан охид, шинэ, хуучин хоёр он, “Шовгор, Хавтгай” гэх хоёр алиа салбадай, 12 жил, 12 сар, ан амьтад заавал дагалдаж явна. Цасан охид (Снегурачка) цасан ширхэг будран наадах мэт сэтгэгдэл төрүүлэн бүжинэ. Хуучин он халаагаа дүү шинэ ондоо шилжүүлэн өгөх уран гоё шүлгийг уянгалуулан урсган уншина.
Шинэ он мөн хариу унших шүлэгтэй. 12 сарууд өөр, өөрийн улирлын онцлогийг илэрхийлсэн шүлэгтэй. 12 жилийн ан амьтад ч мөн ялгаагүй өөрсдийн магтаал, уран гоё шүлэгтэй. Харин Шовгор, Хавтгай хоёр алиалагч олныг хөгжөөх, муу сурлагатан, залхуу ажилтан нарыг дурандах, ичээх үүргийг гүйцэтгэдэг байв. Тэд “Печень идээд цаддаггүй. Бичиг үзээд сурдаггүй. Цоорхой цүнхтэй, ноорхой ном, дэвтэртэй Норовын намтар болсон жаалууд тэнд байна шүү” гэх юм уу. Албан байгууллагын ёолк дээр “Ажил гэхээр арагш сууна. Архи гэхээр ухас хийнэ. Норм төлөвлөгөөгөө биелүүлдэггүй, нойрмог залхуу ажилчид хаана сууж байна” гэж ирээд л марзагнана.

Өвлийн өвгөн оны шилдэг тэргүүний сурагчдад бэлэг гардуулан өгсөний дараа урлагийн тоглолт болж, шүлэг, дуу, бүжгийн үзүүлбэр үргэлжилж, цэнгээнт бүжиг, маангаа хийж хөгжилддөг байлаа. Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, айл өрхүүд уулнаас амьд гацуур модыг тайрч авчраад чимэглэн ёолкоо засна. Гэр орон, байр танхимын тааз, хананд утас татан, хөвөн, саа унжуулан, өнгийн цаасаар төрөл бүрийн амьтны дүрс, хээ угалз хайчлан чимэглэнэ.
Гэрлийн чийдэнгээр гацуур модоо ороож, олон өнгийн будгаар будаж, өдрийн чийдэнгийн өдөөгчөөр анивчуулан асч, унтардаг болгоно. Энэ бүхэн ёолк буюу шинэ жилийн баярын гол уур амьсгалыг бүрдүүлнэ. Одоо үеийнх шиг богино бавгар цагаан сахалтай, улаан хувцас, улаан малгайтай “Санта Клавус”, өвгөн байгаагүй. Монгол өвлийн өвгөн, оросын “Дед мороз” өвгөнтэй их төстэй ч цагаан өнгийн монгол дээлтэй, цэнхэр нөмрөгтэй, монгол гуталтай, цагаан лоовуузан малгайтай өвөрмөц монгол өвлийн өвгөн байсан.
Тэр үед ёолкоор өвлийн өвөөгөөс бэлэг хүртэнэ гэдэг ховорхон аз завшаан байв. Онц сурлагатан, таван онцын эзэн, урлаг, спортын шилдэг сурагчид л өвлийн өвгөний бэлгийг жил бүр хүртэнэ. Харин албан байгууллагууд шинэ жилийн баяраар ажилчдынхаа хүүхдүүдэд өвлийн өвгөнөөр бэлэг хүртээдэг уламжлалтай байлаа. Өвлийн өвгөний зурагтай цаасан ууттай бэлэг дотор алим, “мондарин” буюу бэрсүүт жүрж, баавгайтай чихэр, “24”-ийн чихэр, баанка, нар хамба, нандин чавга, мөсөн чихэр тэргүүтэн байна. Алим, мондарины үнэргүй шинэ жил гэж үгүй. Шинэ жилийн бэлэг дотор алим, мондариныг ёс юм шиг заавал хийнэ. Амтатны дээд нь алим, мондарин байж дээ.
Дарханы оросууд гол төлөв шөнийн гэрэлтүүлэгтэй мөсөн гулгуурын талбайд гацуур модыг чимэглэн, хажууд нь цас, мөсөөр өндөр, том өвлийн өвгөн хийж, хувцасласан байдагсан. Оросын хүүхдүүд бүхэл оройжин чарга, тэшүүрээр гулган тоглоно. Орос ах нар багт наадам, маскарат шоу гэгчийг жинхэнэ утгаар нь харуулдаг байв. Он солигдох мөчид оросууд үнэн сэтгэлээсээ баярладагсан. Оросууд хоёр оны заагт, он солигдох мөчид хашхирч, шуугин, оргилуун дарс, өнгө, өнгийн салютыг буудуулна.
.jpg)
Орос айлууд цонхныхоо хажууд сүлд модоо чимэглэн байрлуулж, цонхон дээрээ өвлийн өвгөн, цасан охиныг зурж, сновым годом гэж бичсэн байдагсан. Тэд шинэ оныг нижгэр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ. Үлгэрийн ертөнцөд байгаа мэт тийм л ер бусын гоё мэдрэмж төрөхүйц гайхалтай уур амьсгалыг оросууд бүрдүүлж чадна. Оросуудын сновым годом гэдэг баяр цаанаа л нэг ер бусын үнэхээр гайхалтай сайхан баяр байлаа.
Харин монголчуудын шинэ жилийн баярын ноён оргил нь “Харшийн ёолк” хэмээх том арга хэмжээ байв. Хүүхдийн “Харшийн төв ёолк”-д зөвхөн онц сурлагтан, урлаг, спортын тэргүүний сурагчид л оролцоно. Бусад хүүхдүүд оролцох ямарч боломж байхгүй. “Харшийн төв ёолк”-ыг Пионерын төв зөвлөлөөс, залуучуудын “Харшийн төв ёолк”-ыг МХЗ-ын холбооноос, Дархан хотын нэгдсэн “харшийн төв ёолк”-ыг хотын захиргаа, Намын хорооноос үзэл суртлын өндөр дээд хэмжээнд зохион байгуулан удирдан чиглүүлж явуулдаг байсан. Тухайн үед “Цагаан сар”-ыг тэмдэглэхийг хориглосон байсан болохоор хамгийн сайхан баяр нь шинэ жил, хүүхдийн баяр, улсын баяр наадам гурав л байлаа.
| ХАМГИЙН ГОЁ БАЯР ЁОЛК БАЙЛАА |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |