Японы “Аsia.nikkei” сайт дээр гарсан “Mongolia needs allies to withstand China’s looming threat” (Хятадын түрэмгийлэлийг тэсэхийн тулд Монголд холбоотон хэрэгтэй) нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. БНХАУ-ын Коммунист нам 70 жилийн ойгоо энэ сарын 1-нд сүр дуулиантай тэмдэглэж, цэргийн салбар дахь дэвшилтэт технологио дэлхий дахинд гайхууллаа. Энэхүү түүхэн ойг тэмдэглэхээс хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Энэтхэг Улсад төрийн айчлал хийв. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал хөршийнхөө нөлөөг тэнцвэржүүлэх зорилгоор шинэ холбоотон эрэлхийлж буйн тод илрэл байлаа. Монгол Улс геополитикийн хувьд Орос, Хятадаас хамааралтай. Хүйтэн дайны үед Оросын дагуул байсан гэхэд хилсдэхгүй. Харин одоо Хятадаас эдийн засгийн хувьд бараг л хараат. Тиймээс Монгол Улс сүүлийн жилүүдэд Энэтхэг, АНУ зэрэг гуравдагч хөрш гэгддэг орнуудтай харилцаагаа сайжруулахад ихээхэн ач холбогдол өгөх болоод буй.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монголд айлчлах үеэрээ хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах олон хэлэлцээ хийсэн байдаг. Х.Баттулгыг 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход ажиглагчид “Хятадын нөлөө хязгаарлагдаж, Оросын хувьд хөрөнгө оруулалтын хэд хэдэн нэмэлт цонх нээгдэнэ” гэсэн таамаг дэвшүүлж байсан юм. Улаанбаатар хотод өнгөрсөн есдүгээр сард нэгэн улс төрийн ажиглагчтай уулзах үед тэрбээр “Монгол Хятадын нэг хэсэг болоогүй нь азтай хэрэг. Хэрэв Хятадын бүрэлдэхүүнд орсон бол Шинжаан дахь уйгарчууд, хонкогчуудын хувь тавиланг давтах байсан болов уу” хэмээж байсан юм. Монгол Улс газар нутгийн хувьд том ч, гуравхан сая хүн амтай,
ДНБ нь 12 тэрбум ам.доллар, эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай. Уул уурхайн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг БНХАУ руу гаргадаг. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн ханш буурсан 2017 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд хүрч байсан. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт хангалттай бус байгаа нь эдийн засгийн хувьд хараат байдлыг улам нэмэгдүүлж байгаа юм. Гэхдээ зөвхөн Монгол Улс эдийн засгийн хувьд БНХАУ-аас хараат гэвэл өрөөсгөл. Бээжингийн эдийн засаг, цэргийн нөлөө жил ирэх тусам хүрээгээ тэлж буй. Коммунист нам байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад Бээжингийн цэргийн салбар дахь зэвсэг, техникийн хүчин чадлаа дэлхий дахинд харуулах гэсэн оролдлого гэдэгтэй ажиглагчид санал нийлж байгаа юм. БНХАУын зүгээс Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болгохоор ихээхэн шахалт үзүүлдэг. Харин Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны гишүүн болохоос аль болох зайлсхийж, оронд нь бусад бус нутгийн орнуудтай харилцаагаа сайжруулах боломж эрэлхийлж байна. Монголын хойд хөрш ОХУ бол Х.Баттулгын хувьд нэг том боломж. Учир нь, тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Оростой харилцаагаа улам сайжруулах амлалт өгч байсан. Үүний үр дүн ч гарч ОХУ Монголын дэд бүтцийг санхүүжүүлэх зорилгоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулахаа зарласан. Түүнчлэн АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон өнгөрсөн долдугаар сард Монгол Улсад айлчилсан. Япон, БНСУ-ын адил НАТО-гийн түнш, цэргүүд нь Афганистан, Ирак гэсэн дэлхийн хамгийн халуун цэгт энхийг сахиулдаг гэх зэргээр Монголтой цэргийн салбарт хамтран ажиллах тал дээр хамтрах сонирхол байгаагаа тэрбээр илэрхийлсэн. Гэхдээ АНУ бол найдваргүй түнш. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Сирийн хойд хэсэг дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэх Курдын зэвсэгт бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн.
Харин энэ үед ОХУ, БНХАУ-тай хамтран барууны эсрэг тэмцэх шинэ төлөвлөгөө боловсруулж байна. ОХУ, БНХАУын харилцаа муудвал Кремль Монголд туслах нь юу л бол. Буддын шашинтнууд зонхилдог Монгол Улс өнгөрсөн 2016 онд Далай ламын айлчлалтай холбоотойгоор Бээжингээс хатуу сануулга авч байсан билээ. Ер нь БНХАУ иймэрхүү төрлийн тактик хэрэглэхдээ хэдийнэ гаршсан. Камбож, Лаос зэрэг Азийн орнууд мөн л эдийн засгийн хувьд Бээжингээс хамааралтай. Тэд энэ хувь тавилангаас зайлсхийхийг хичээсээр байгаа ч төдийлөн амжилтад хүрэхгүй хэвээр байна. Гэхдээ нөгөө талаас эдийн засгийн өрсөлдөөнт энэ эринд Хятад шиг улстай хиллэдэг орнууд боломжийг зөв ашиглаж чадвал цэцэглэн хөгжих боломж ч бий гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
эх сурвалж: https://asia.nikkei. com/Opinion/Mongolia-needs-allies-to-withstand-China-s-loomingthrea
| Хятадын түрэмгийлэлийг тэсэхийн тулд монголд холбоотон хэрэгтэй |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |