Хятадын Засгийн газар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламыг огцруулахаар төлөвлөж байгаа талаар “Financial Times” сонинд мэдээлжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин Кэрри Ламыг огцруулахаар төлөвлөөгүй гэж мэдэгдээд байна. Хэрэв БНХАУ-ын дарга Ши Жиньпин Керри Ламыг огцруулахыг сайшаавал Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын жил тутмын чуулганы үеэр буюу ирэх гуравдугаар сар гэхэд Хонконгийн засаг захиргааны түр тэргүүнийг томилох юм аж. Түр тэргүүн 2022 хүртэл тус албан тушаалыг хашина. Тус засаг захиргааны онцгой бүсийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэгчийн албан тушаалыг горилогч хүмүүсийн дунд Хонконгийн Төв банкны тэргүүн асан Норман Чан, Засгийн газрын тэргүүн сайд асан Генри Тан нар багтаж байна.
Хятадын эрх баригчид Хонконгт нөхцөл байдал тогтворжсоны дараа засаг захиргааны тэргүүнийг огцруулах тухай шийдвэрийг танилцуулахаар төлөвлөж байгаа талаар “Financial Times” онцолжээ. Эх газрын Хятад руу “Хэрэгтэн шилжүүлэх” тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт өнгөрсөн зургадугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. Кэрри Лам хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татсан ч эмх замбараагүй байдал газар авсаар байсан. Хонконгийн иргэдийн энэхүү эсэргүүцлийн жагсаал тус улсын аялал жуулчлал, худалдаа, тээврийн салбар, эдийн засагт нь хүндхэн цохилт болсон бөгөөд гуравдугаар улиралд Хонконг техникийн хямралын шатанд орсон билээ.
| “Financial Times”: Кэрри Ламыг огцруулна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |