ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод 2026-2027 онуудад ЗХАБНЗХ (Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбоо)-ны хурлыг хүлээн авч амжилттай зохион байгуулав. ЗХАБНЗХ-ны Дээд түвшний Ажлын комиссын 15 дугаар хуралдаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан Улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж, Япон Улсын Окинава муж, Мьянмар Улсын зарим бүс нутгийн төлөөлөл цахимаар оролцов.
Монгол Улсаас Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-уул, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, уламжлалт анагаах ухааны чиглэлийн мэргэжилтнүүд нийт 28 хүн оролцлоо.
Хуралдаанд ОХУ-ын ГХЯ-ны Орон нутгийн засаг захиргаа, парламент болон олон нийтийн байгууллагуудтай харилцах газрын дарга И.Капырин, ОХУ-аас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Зиновьев, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, БНСУ-аас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Юн Чан-ён, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.И.Пономарёва нар хүндэт зочны хувиар уригдан оролцов.
Хуралдааны нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, БНБуриад Улсын Засгийн газар хооронд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарт олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай” Хэлэлцээр байгуулагдан уг Хэлэлцээрт Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын дарга А.С.Цыденов нар гарын үсэг зурав.
Зүүн хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбоо /ЗХАБНЗХ/ нь 1996 онд байгуулагдсан, Зүүн хойд Азийн бүс нутгуудын харилцаа, хамтын хөгжлийг бэхжүүлэх зорилготой олон улсын холбоо бөгөөд харилцан хүндлэл, тэгш эрх, хамтын ашиг тусын зарчимд тулгуурлан харилцан итгэлцсэн хамтын ажиллагаанд тулгуурладаг Тус холбоо нь арван улсын бүс нутгийг (муж, автономит бүс, аймаг, хот гэх зэрэг) нэгтгэдэг бөгөөд үүнд Монгол Улс, БНХАУ, БНАСАУ, БНСУ, ОХУ, Япон Улс, Вьетнам, Казахстан, Киргизстан, Мьянмар (ажиглагч гишүүнээр) багтдаг. Холбооны гишүүнчлэл “ЗХАБНЗХ+2” бодлогын хүрээнд (Зүүн хойд Ази + Зүүн Өмнөд Ази болон Төв Ази) өргөжин тэлж байна.
Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хот ЗХАБНЗХ-ны бүрэн эрхт гишүүн юм. ЗХАБНЗХ-ны гишүүн улсуудын хүн ам 1.6 тэрбум, эдийн засгийн потенциал 30 триллион ам.доллар буюу дэлхийн нийт бүтээгдхүүний 25-30 хувийг эзэлж байна. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс нь 2026–2027 онд ЗХАБНЗХ-гийн даргалах бүс нутгийн үүргийг БНХАУ-ын Ляонин мужээс хүлээн авсан. 2027 онд ЗХАБНЗХ-ны Ерөнхий чуулган болон Аялал жуулчлалын дэд комиссын хурал Улаан-Үд хотноо зохион байгуулагдаж, дараагийн хоёр жил ЗХАБНЗХ-г даргалах улсыг тогтоно.
| Буриадад Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбооны хурал боллоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |