Унгар Улсын нийслэл Будапешт хотод 2026 оны тавдугаар сарын 9-ний өдөр шинэ Үндэсний Ассамблейн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө. Анхдугаар хурлыг Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйок нээж, 11:00 цагт шинээр сонгогдсон 199 парламентын гишүүн тангараг өргөв.
Үүний дараа 15:00 цагт ТИСА намын дарга Петер Модьор тангараг өргөж Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Энэ удаагийн тангараг өргөх ёслолыг тойрсон онцлог үйл явдлуудаас дурдвал: Анхны удаа ёслолын үеэр үндэсний хэмжээний дөрвөн үндэсний сүлд дуулал тоглогдов. Үүнд (Унгар Улсын Төрийн дуулал, Секеи үндэсний дуулал, Европын Төрийн дуулал (Людвиг ван Бетховены Баяр хөөрийн дуулал /Ode to joy/) болон Ромa үндэстний дуулал) байв.
Мөн цөөнхийг төлөөлөл парламентын гишүүд тангаргаа өөрсдийн эх хэл: Ловари болон Беас (Рома хэл), Румын, Хорват хэлээр өргөсөн сонирхолтой байлаа. Ардчилалд шилжсэнээс хойш анх удаа өмнөх Ерөнхий сайд Виктор Орбан Парламентын тангараг өргөх ёслолд оролцсонгүй.
ТИСА нам Унгар Улсад ардчилсан сонгууль явагдаж эхэлснээс хойш хамгийн их (141/199) суудал аваад байгаа бөгөөд энэ удаагийн Парламентад 54 эмэгтэй гишүүн сонгогдсон нь мөн адил хамгийн өндөр үзүүлэлт болов. Шинэ 199 суудалт Үндэсний Ассамблейд "Тиса" нам 141 суудал эзэлсэн бол Виктор Орбаны тэргүүлдэг "Фидес"-КДНП холбоо нийт 52 суудал, "Ми хазанк” (Mиний эх орон) нам зургаан суудал аваад байна.

Петер Модьор Үндэсний ассамблейн хуралдаанд хэлсэн үгэндээ "Би энд зогсож байгаа нь өөр хэн нэгнээс ялгарах хүн учраас биш. Хэдэн сая унгарчууд өөрчлөлт хүсэж байгаагаа илэрхийлсний дүнд би энд байна. Бидэнд үзүүлсэн итгэл бол хүндэт дарамт, ёс суртахууны үүрэг" гэж мэдэгдлээ.
Мөн тэрбээр Унгарыг "Захирахаар биш, харин үйлчлэхээр" ирсэн гэдгийг үгэндээ онцлов. Шинээр томилогдсон Үндэсний ассамблейн дарга Агнеш Фурштхоффер анхны шийдвэрээрээ Европын Холбооны далбааг Парламентын барилгад буцаан мандуулахыг тушаав. Тус далбаа нь 2014 онд Орбаны Засгийн газрын үед буулгаж Секеи далбааг мандуулж байсан юм.
Өчигдөр болсон тангараг өргөх ёслол Унгарын түүхэнд шинэ бүлэг нээсэн өдөр болж бүртгэгдлээ. Петер Модьор иргэдийг энэхүү түүхэн мөчийг хамтдаа угтан авахыг уриалсан бөгөөд ёслол эхлэхэд Кошутын талбай аль хэдийн хүмүүсээр дүүрэн байв. Албан бус мэдээллээр өнөөдрийн цуглаанд арав гаруй мянган иргэн оролцсон байна.
Сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн шилжилт энэхүү ёслолоор албан ёсны төгөлдөр байдлаа олж, шинэ Үндэсний Ассамблей болон шинэ Ерөнхий сайд өөрсдийн үүрэгт ажилдаа оров.
| Унгар Улсын шинэ Ерөнхий сайд тангараг өргөв |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |