Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу арвандүгээр сарын 26-нд 14:51 цагт Хонг Конгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах томоохон орон сууцны цогцолбор болох Ван Фук Кортод гал түймэр гарсан. Энэхүү түймэр нь Хонг Конгт сүүлийн 63 жилийн хугацаанд тохиосон хамгийн олон хүний амиа алдсан золгүй явдал болсон юм. Хамгийн сүүлийн үеийн сурвалжуудын мэдээллээр 151 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн сураггүй хэвээр байна.
Цагдаагийнхан барилгуудыг нэг бүрчлэн шалгаж, цогцсыг олж тогтоох, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд үлдсэн шарилыг олж танихад дор хаяж гурван долоо хоног шаардлагатай гэж албаны төлөөлөгчид мэдэгджээ. Галын хурц байдлаас болж зарим цогцос үнс болтлоо шатсан тул бүрэн олж тогтоох боломжгүй нөхцөл үүссэн байна.
Ван Фук Корт нь 1983 онд баригдсан, тус бүр 31 давхар найман блок барилгаас бүрдсэн цогцолбор юм. Эдгээрийн долоон блок түймэрт өртсөн талаар Тай По дүүргийн зөвлөлийн гишүүн Муй Сю-фун Хятадын BBC-д мэдээлжээ. 2021 оны Засгийн газрын тооллогоор тус цогцолбор нь 4600 орчим оршин суугчтай, нийт 1984 орон сууцтай бөгөөд оршин суугчдын ойролцоогоор 40 хувь нь 65 болон түүнээс дээш насныхан байна.
ГАЛ ГЭРЭЭГЭЭР БАРИЛГЫГ ЗАСВАРЛАЖ БАЙСАН КОМПАНИУД СТАНДАРТ ХАНГААГҮЙ ШАТ ВАНДАН, ХАМГААЛАЛТЫН ТОР АШИГЛАСНААС ГАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Түймэр гарахаас өмнө тус цогцолборт засвар хийгдэж байсан бөгөөд гал Ф блокоос эхэлжээ. Эхний дуудлагаас хойш 40 минутын дотор галын аюулын түвшин дөрөвдүгээр зэрэгт хүрсэн бөгөөд гурван цагийн дараа хамгийн өндөр буюу тавдугаар түвшинд шилжсэн байна. Гал гарсан үед барилгын дотроос дэлбэрэх чимээ сонсогдож, гал унтраах хоолой дээд давхруудад хүрэхэд хүндрэлтэй байсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ.
Хонг Конгийн галын албаны мэдээлснээр өндөр температур, шат ванданы нурж болзошгүй эрсдэл, мөн орон сууцны жижиг, нягт зохион байгуулалттай орчин нь аврах ажиллагааг ихээхэн хүндрүүлсэн байна. Барилгын дотор температур хэт өндөр байсан нь гал сөнөөгчдийг дотогш нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд гал унтарсан ч зарим хэсгийн температур 200°C-ээс дээш хэвээр байжээ. Аврах ажиллагаанд нийт 2311 гал сөнөөгч оролцсон бөгөөд тэдний 12 нь үүрэг гүйцэтгэх явцдаа бэртэж, гэмтсэн байна. Мөн эрх баригчдын мэдээллээр 391 галын машин, 188 түргэн тусламжийн тэрэг дайчлагджээ.
Галын үндсэн шалтгаан нь гэрээгээр барилгыг засварлаж байсан компаниудын стандарт хангаагүй шат вандан, хамгаалалтын тор ашигласнаас болсон байна. Шуурганы улмаас гэмтсэн шатыг сэргээх явцад хямд, галд тэсвэргүй материал ашиглаж, шалгагчдыг хуурахын тулд шатны доод хэсэгт стандарт хангасан торыг суурилуулсан байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Мөн полистирол хөөс хавтан зэрэг бусад галд өртөмтгий материалууд нь галын тархалтыг хурдасгасан байна.
.jpg)
Лам Ик Фэй / The New York Times
Авлигын эсрэг комисс болон цагдаагийн мөрдөн байцаалтын үр дүнд 14 хүн баривчлагдсан бөгөөд тэдэнд инженерийн зөвлөх, гэрээт компани, шат ванданы гэрээт ажилтнууд багтаж байна. Барилгын засварын явц дахь буруу үйлдэл, стандарт хангаагүй материалыг ашигласнаас үүдэн Ван Фук Кортод гарсан гал хурцадмал байдлаар тарж, олон хүний амь эрсэдсэн гэж албаны хүмүүс онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ:
https://www.bbc.com/news/articles/cdxe9r7wjgro
https://www.nytimes.com/2025/12/01/world/asia/hong-kong-fire.html
ОРЧУУЛСАН: Э.ЭМҮЛЭН
| ХОНГ КОНГИЙН ТҮЙМЭРТ 151 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 40 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ ХЭВЭЭР БАЙНА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |