Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” буюу “Монгол Улсад айлчлах жил” хоёр оны хугацаанд үргэлжиллээ. Энэ хугацаанд манай оронд Ромын пап Францисаас эхлээд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмер, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч К.Ж.Товаев тэргүүтэй гаднын төрийн томчууд, нөлөө бүхий хүмүүс айлчилсан. Дээрх айлчлалуудаар ч Монгол Улс гаднын томчуудыг өндөр түвшинд угтаж, хүлээж авч, амар тайван, аюулгүй, ажил хэрэг болгож, үдэж явуулж ч чадахаа харуулсныг талаар гаднын зарим хэвлэл сайшааж байсан удаатай. Тэгвэл Дэлхийн эдийн засгийн чуулганаар “Монголд зочлох жил” хэмээн зарласнаас хойш дэлхийн анхаарлын төвд ороод байгаа энэ үед энэ 2025 онд Монгол Улсад айлчлах өндөр магадлалтай гаднын төрийн томчуудыг танилцуулж байна.
Өнгөрсөн 2024 онд Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиосон. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон ой тохиож буй гэдэг утгаараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Монголд айлчлах магадлалтай талаар гаднын зарим хэвлэл бичиж байсан ч айлчлал болоогүй. Харин энэ их хүлээлттэй айлчлал энэ 2025 онд болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах өндөр магадлалтай байгаа гэнэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн хувьд Монгол Улсад 2014 онд айлчилж, Монголын төрийн тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийснээс хойш манай орны удирдагчид жилд багадаа хоёр удаа БНХАУ руу айлчилдаг болсон буюу хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан. Түүнчлэн БНХАУ-ыг байгуулагдахад анх хүлээн зөвшөөрсөн цөөн хэдэн орны нэг нь Монгол Улс. Тиймдээ ч өнгөрсөн онд 75 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дэд дарга Монголд айлчилсан.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ онд Монголд айлчилбал яригдах хамгийн гол сэдэв нь нарийн царигийн төмөр замын асуудал, байгалийн хийн хоолой, БНХАУ-ын Азийн бусад орон руу тэлж байгаа худалдааны сүлжээ гэнэ. Урд хөршийн талаас манай орныг нарийн царигтай төмөр замтай болгох асуудлыг эртээс ярьж буй. Бүр тухайн үедээ л урд хил дээр тулж ирчихээд нам гацсан. Олон улсын төмөр замын стандартад нийцсэн гэх нарийн царигтай төмөр зам ажилд одоо Монголын талын холболт хүлээгдэж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчилбал уг нарийн царигтай зам барих ажлыг эцэслэн шийдвэрлүүлэх зорилготой байх аж. Түүнчлэн ОХУ-ын “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтыг дэмжихтэй холбоотойгоор Өвөрмонголын нутагт шинээр томоохон аж ахуй, худалдааны бүс байгуулахаар зэхэж буй. Зөвхөн бүтээн байгуулалтын хэлэлцээ, ярианаас гадна БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд ирвэл саяхан хоёр орны хамтын ажиллагаа, худалдаа, наймааг шинэ түвшинд гаргахаар ярилцах хүлээлттэй байгаа. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсонтой холбоотойгоор АНУ, БНХАУ-ын дундах худалдааны дайн эрчээ авч, хоёр дахь шат эхэлнэ гэж гаднын шинжээчид үзэж буй бөгөөд худалдааны дайны үед БНХАУ Америк руу гаргах бараагаа хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулж, Азийн бусад орон руу экспортоо өсгөх тул энэ худалдааны шинэ гарц Монгол Улсад ч чухал ач холбогдолтой юм.
Дээр дурдсаны адилаар өнгөрсөн 2024 онд манай оронд барууны орнуудын удирдлагууд болон урд, хойд хөршийн төлөөлөл идэвхтэй дээд хэмжээний айлчлал хийх болсон. Харин барууны орны томчуудын айлчлалыг үргэлжлүүлж, Шведийн Хант Улсын хаан XVI Карл Гюстав Монгол Улсад төрийн айлчлал хийх байлаа. Тухайлбал, өнгөрсөн онд Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон. Үүнтэй холбоотойгоор Шведийн Хант Улсын хаан XVI Карл Гюстав өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан байдаг. Тэгвэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан Шведийн хааны айлчлал энэ онд тохиох өндөр магадлалтай аж.

Шведийн Хант Улсын хаан XVI Карл Гюстав нь өдгөө 78 настай. Тус улсын хувьд, үндсэн хууль хаант засаглалтай бөгөөд хаан XVI Карл Гюстав төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр өнгөрсөн 2023 онд хаан ширээнд заларсныхаа 50 жилийн ойг тэмдэглэсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 12-13-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар тус улсын Баку хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсон. Тус НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзсан бөгөөд уулзалтаар Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцсан байдаг. Түүнчлэн хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхэд санал нэгдсэн.

Тэгвэл хоёр орны төрийн тэргүүний уулзалтын үеэр яригдсан төрийн айлчлал удахгүй хэрэгжиж, Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев энэ 2025 онд Монголд айлчлах гэнэ. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр ойрын хугацаанд тус улсаас Монгол Улсад өндөр, дээд хэмжээний айлчлал хийх төлөвтэй байгааг мэдэгдсэн бөгөөд дээр дурдсан хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг мөн дурдсан байна. Элчин сайд мэдэгдэлдээ “Хоёр орны төрийн тэргүүн ойрын хугацаанд өндөр, дээд хэмжээний айлчлал зохион байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон. Тэрбээр 2018 онд Монгол Улсаас Азербайжанд өндөр, дээд хэмжээний айлчлал хийсэн бол энэ удаад Азербайжан Улсаас Монголд энэ төрлийн дээд хэмжээний айлчлал хийх төлөвтэй байна” гэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Бүгд Найрамдах Куба Улсад зохион байгуулагдсан хөгжиж буй орнуудын “77”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт оролцсон. Дээд хэмжээний уулзалтын зэрэгцээ ээлжит “77”-гийн бүлгийн хуралдааныг даргалж байсан Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезтэй уулзалт хийсэн байдаг. Уулзалтын үеэр Кубын төрийн тэргүүн монгол оюутнуудад олгодог тэтгэлгээ цаашид нэмэгдүүлэхээ мэдэгдсэн бөгөөд цаашид хоёр орон төрийн тэргүүний харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой эсэх талаар ярилцжээ. Үүнтэй холбоотойгоор Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел 2024 онд Монгол Улсад айлчлахаа мэдэгдсэн. Гэсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас өнгөрсөн жил айлчлалаа хойшлуулаад байсан Кубын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез энэ онд Монгол Улсад айлчлах төлөвтэй байгаа юм.

Япон Улсын Ерөнхий сайд асан Кишида Фүмио өнгөрсөн 2024 оны наймдугаар сард Казахстан, Узбекистан, Монгол Улсад айлчлахаар төлөвлөж буй тухайгаа мэдэгдэж байв. Гэсэн ч тухайн үед Япон даяар болсон Бүх нийтийн сонгуульд Кишида Фүмиогийн нам ялагдал хүлээж, тэрбээр Засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа буусан. Улмаар сонгуульд олонх болсон Либерал намын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Шигэрү Ишиба Япон Улсын Засгийн газрыг тэргүүлэхээр болж, Ерөнхий сайдаар томилогдсон.

Тэгвэл өнгөрсөн жил Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байсан Ерөнхий сайд асны айлчлалыг одоогийн Японы Засгийн газрын тэргүүн үргэлжлүүлж, Монгол Улсад албан ёсны айлчлал хийх магадлал өндөр байна. Хэрэв Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба Монгол Улсад айлчилбал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цахилгаан станцуудыг шинэчлэх, бордоо болон түлш, шатахуун үйлдвэрлэх арга технологийг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцах гэнэ. Түүнчлэн Япон Улс хүний хөгжлийн асуудалд ажиллах хүчний хомстолд ороод буй бөгөөд ойрын хугацаанд Азийн бусад орноос мэргэжлийн ажиллах хүчин авах төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор Монголоос ажилчид хүлээн авах асуудлыг чухал сэдэв болгох аж.
| ТАНИЛЦ: 2025 ОНД МОНГОЛД АЙЛЧЛАХ ГАДНЫН ТӨРИЙН ТОМЧУУД |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |