“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг 15 орчим жил удирдсан Элчин сайд Г.Батсүх тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр болсон. Тэгвэл тус компанийн ТУЗ-ийн даргаар Шон Хинтоныг томилжээ. Шон Хинтон нь Монгол Улсад ажиллаж, амьдарсан туршлагатай, олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлд өргөн мэдлэгтэй нэгэн бөгөөд энэ сарын 1-нээс үүрэг ажлаа эхлүүлээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Оюу толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон Шон Хинтон гэж хэн болох талаар мэдээллийг хүргэж байна.
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдоод буй Шон Хинтон нь Англи-Австралийн иргэншилтэй бөгөөд олон улсын бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, хүмүүнлэг, олон улсын бизнесийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ. Тэрбээр “McKinsey and Company” фирм болон хэвлэл мэдээллийн салбарт удирдах шатны ажил хийж байсан, зах зээлд нөлөөллийн болон хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд ажилладаг.
Шон Хинтон анх 1988 оны арванхоёрдугаар сард “British Council” хөтөлбөрийн хүрээнд Монголд ирж, МУИС-д монгол хэл суралцжээ. Улмаар 1990-ээд оны эхэн үеэс Монголын баруун хязгаар Ховд аймагт нүүдэлчин малчдын дунд амьдарч, монгол уртын дууны өвөрмөц уламжлалын талаар эрдэм шинжилгээний ажил хийж байсан гэнэ. Тэрбээр 1990-ээд онд Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан бөгөөд Английн “Raleigh International” хүмүүнлэгийн байгууллагын зохион байгуулдаг олон улсын залуучуудын хөтөлбөрийн анхдагч ээлжийн нэгийг зохион байгуулж, уг ажлынхаа хүрээнд алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн болоод бусад шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэсэн байдаг. Мөн Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай анхны бизнесүүдийн нэг болох “Номадс” жуулчны компанийг үүсгэн байгуулсан.

Шон Хинтон Монголоос явсныхаа дараа x Монголыг дэлхийн бусад улс орнуудтай холбох харилцаа хамтын ажиллагааг байнга дэмжсээр ирсэн гэнэ. Тодруулбал, Шон Хинтон 1997 онд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Өргөмжит консулаар томилогдож байсан аж.
Шон Хинтон 2008 онд Монголд эргэн ирж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллажээ. Тэрбээр мөн Оюу толгой төслийн эхний жилүүдэд Рио Тинто группт зөвлөхөөр ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Төслийн эерэг нөлөөлөл” хөтөлбөрийг удирдаж, Оюу толгойд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлж ажилласан байна. Тэрбээр 2015-2022 онуудад нөлөөллийн хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтэд чиглэсэн хэд хэдэн үүрэгт ажлын зэрэгцээ Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн “Эдийн засгийн хөгжлийг дэмжих Соросын сан”-г удирдаж, олон улсын хүмүүнлэгийн бусад төсөл хөтөлбөрт нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад нь зөвлөж ажилласан байна. Шон Хинтоны сүүлийн үеийн болоод одоо ажиллаж буй Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дурдвал “Nature Finance”, “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” зэрэг байгууллагуудын ТУЗ байгаа аж.
| “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон Шон Хинтон гэж хэн бэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |