Дуучин Жастин Биберт бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх Америкийн реппер “Дидди” буюу Шон Комбсыг цагдаагийн байгууллага Манхэттэн дэх зочид буудлаас нь баривчилж, түүнд холбогдох бэлгийн хүчирхийлэл, хүний наймаатай холбоотой асуудлыг шалгаж эхлээд буй билээ. Тодруулбал, реппер “Дидди”-г удаа дараа бага насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, “Freak Off” нэртэй гаж үдэшлэг зохион байгуулж, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулсан байж болзошгүй хэрэгт шалгаж байгаа. Мөн “Дидди” нь Жастин Бибер нарын бага насны хүүхдийг хүчирхийлсэн бичлэгээ дүрсжүүлэн авч, худалдаалж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Хэргийн дэлгэрэнгүй тайлбарлавал, Америкийн реппер “Дидди” буюу Шон Комбсыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салсан эхнэр Кэсси нь “Хүчирхийлэл үйлддэг байсан” хэмээн гомдол гаргаж цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Хууль, хяналтын байгууллага нууцаар “Дидди”-г мөрдөж байсан бөгөөд энэ оны эхнээс түүний хэрэг Дотоодын аюулгүй байдлын алба руу шилжсэнээр нэрт репперийн бага насны хүүхдүүдийн хүчирхийлдэг, бэлгийн мөлжлөгт оруулдаг тухай баримтууд ар араасаа ил болсон аж. Ингээд зогсохгүй, реппер “Дидди” нь “Freak Off” нэртэй гаж үдэшлэг зохион байгуулдаг бөгөөд үдэшлэгт зочноор оролцдог олны танил, алдартнуудын нэрс ил болжээ. Тухайлбал, “Дидди”-гийн зохион байгуулдаг “Freak Off” нэртэй гаж үдэшлэгт нэрт реппер Jay-Z, түүний эхнэр Бейонсе, Dr.Dre, Usher, Крис Браун, Рик Росс, Дрейк нарын уран бүтээлчдээс гадна сагсан бөмбөгч Леброн Жеймс, хөл бөмбөгч Дэвид Бекхэм нарын алдартнууд оролцдог гэнэ.
Реппер “Дидди” буюу Шон Жон Комбс 1969 оны арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн бөгөөд өдгөө 54 настай. Тэрбээр 1990-ээд оноос эхлэн хип хоп урсгалаар уран бүтээл хийж, дууныхаа зэрэгцээ олон уран бүтээлчийг нээж, хөгжүүлсэн гэж үздэг. Тухайлбал, “Дидди” нь нэрт реппер Notoriuos B.I.G, дуучин Mary J.Blige, Usher нарын дуучдыг анх гаргаж ирж, өөрийн хувийн студиэрээ дамжуулан уран бүтээл, дуу бичлэгийг нь продюсерлэн гаргадаг байсан бөгөөд тэрбээр 1997 онд гурван удаагийн “Грэмми” шагнал, хоёр удаагийн “MTV” шагнал хүртсэнээрээ “Хамгийн амжилттай реп продюсер” гэсэн Гиннесийн дээд амжилт тогтоосон байдаг.

“Дидди” нь дуучин Жастин Биберийг анх гарч ирж байхад түүний уран бүтээлийн продюсерээр ажиллаж байв. Ингэхдээ тэрбээр өсвөр насны дуучин хүүг хүчирхийлж, түүний дүрс бичлэг болгон авч бусад алдартанд худалдаалж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод буй. Одоогийн байдлаар реппер “Дидди”-г Бруклин хот дахь Метрополитаны Цагдан хорих газар түр саатуулж байгаа. Реппер батлан даалтаар гарах хүсэлт гаргасан ч түүнийг “Оргон зайлж болзошгүй” гэж шүүхээс үзэн батлан даалтаар гарах хүсэлтийг нь няцаан мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Ташрамд дурдахад, энэ оны эхээр нэрт реппер Тупакыг хөнөөсөн хэргийн буруутан Keefe D “Дидди” надад Тупакыг ал” гэж сая.доллар өгсөн” хэмээн мэдэгдсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

| Жастин Бибер нарын алдартан, бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байсан гэх реппер “ДИДДИ” гэж хэн бэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |