Хүн төрөлхтний эв нэгдэл, энх найрамдлын бэлгэ тэмдэг болсон XXXIII зуны олимпын "Парис-2024" наадамд дэлхийн 204 орны 10 мянга гаруй тамирчин өрсөлдөж байна. Урьд өмнөх олимпуудаас тэс өөр зохион байгуулалт, шинэ спортын төрөл, дүрмүүдээр "дүр"-ээ цогцлоож, эхлэхээсээ ч өмнө дэлхийн анхаарлыг татаад байсан Парисын олимп эхлэл, нээлтийн ёслолоороо эсрэгээрээ олон улсын шүүмжлэлд өртсөн. Түүнчлэн технологийн эринийг харуулсан хиймэл оюун, роботууд ажиллуулна гэгдэж байсан Тамирчдын хотхонд ар араасаа асуудал гарч, зохион байгуулалттай холбоотой маргааны сацуу трансжендер тамирчдыг шүүмжилж, олимпод оролцсон нь зөв, буруу тухай санал зөрөлдсөн зуны олимпын наадмын эргэн тойрон дахь мэдээллийг багцлан хүргэе.
Зуны олимпын наадам эхлэхээс ч өмнө Парис онц сонирхолтой нээлтийн ёслол зохион байгуулах талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Тухайлбал, "Парис-2024" олимпыг зохион байгуулах хороо нээлтийн ёслолыг уламжлалт хэв маягийг эвдэж, гадна талбайд хийхээр болсноо зарласнаар олон улсын анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар Парисын олимпын нээлтийг долдугаар сарын 26-ны өдөр тус хотын бэлгэ тэмдэг болсон Эйфилийн цамхагийн дор, Сена мөрөн дээр зохион байгуулсан билээ. Гэтэл дэлхийн олон сая хүний хүсэн хүлээж байсан олимпын нээлт хүлээлтэд нь хүрээгүй гэх шүүмжлэл дагуулсан.
.jpg)
Нээлтийн ёслолын эхэнд Парис хотын дундуур урсдаг Сена мөрөн дээгүүр дэлхийн орон орны тамирчид завин дээрээс далбаагаа барин оролцсон. Мөн удаан хугацаанд олон нийт, үзэгч түмнийхээ өмнө гараагүй Селин Дион тэргүүтэй олон урлаг соёлын одууд нээлтэд оролцсон нь онцлог болов. Харин эсрэгээрээ нээлтийн ёслолын зохион байгуулалт дэлхий нийтээс "муу дүн" авч байна. Дээр дурдсанчлан олон сарын турш "сонирхолтой", "онцгой" хэмээн сурталчлуулсан Парисын олимпын нээлтийг дэлхийн хэдэн сая хүн сонирхож, ёслолыг үзэх тасалбарын үнэ өсөж буй тухай мэдээлэл гарсан. Гэсэн ч дунджаас арай хямд буюу 2900 еврогийн үнэтэй тасалбар худалдаж авсан иргэд "Нээлтийн ёслолыг бүрэн үзэж чадаагүй", "Сена мөрөн дээр хөвж байгаа хэдэн завинаас өөр зүйл харагдаагүй" хэмээн үнэлгээгээ бууруулжээ. Түүнчлэн нээлтийн ёслолын үзүүлбэрт үндэстнүүдийг шашин соёл, үзэл суртахуунаар нь ялгаварлан гадуурхсан байж болзошгүй үзүүлбэр үзүүлсэн нь хэд хоногийн турш олимпын хамгийн гол сэдэв байв. Харин зуны олимпын наадам албан ёсоор эхэлж, орон орны шилдэг тамирчид шинэ амжилт, шинэ түүх бүтээсэн эерэг мэдээгээр нээлтийн ёслолын тойрсон шүүмжлэл хав дарагдсан гэнэ. Өдгөө энэ тухай олон улсын цөөн хэдэн агентлаг онцолж буй бөгөөд олимпын эерэг мэдээнд дарагдсан нээлтийн ёслолын зохион байгуулалтад олимпын комисс, зохион байгуулагчдаас нэг ч хүн уучлалт хүсэж, хариуцлага хүлээгээгүйг онцолж байгаа юм байна.

33 дахь удаагийн зуны олимпын наадмын бас нэгэн томоохон онцлог нь дийлэнх үйлчилгээндээ робот ажиллуулж буй Тамирчдын хотхон. Тухайлбал, "Парис-2024" олимпын үеэр нийт 9000 орчим тамирчин байрлаж байгаа уг Тамирчдын хотхонд цэвэрлэгээ, үйлчилгээ, хоол хуваарилалт, аягалалт, угаалт зэрэгт хиймэл оюунтай роботууд ажиллуулж байгаа юм. Гэсэн ч роботуудаар дүүргэсэн гэх Тамирчдын хотхон эсрэгээрээ тохилог байдал, цэвэрлэгээ муу гэсэн үнэлгээ тамирчдаас авсан бөгөөд крантны усаар шүдээ угаасан, уусан хэд хэдэн тамирчны ходоод өвдөж, олимпод оролцох боломжгүй болжээ.
Мөн Тамирчдын хотхонтой холбоотой өөр нэгэн асуудал гарсан нь хулгай гэнэ. Тодруулбал, олимпын нээлтийн дараахан тус наадамд оролцож буй нэг тамирчны гэр бүл 11 чемоданаа хулгайд алдсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл хулгайгаараа алдартай гэгддэг Парис хотод Тамирчдын хотхонд хүртэл хулгай гарч, цөөнгүй тамирчин эд зүйлээ алдаад байгаа юм байна.

Францын нийслэл Парис хотноо зуны олимпын наадам ид өрнөж байхад дахин нэг томоохон асуудал гарсан нь хүйсийн эрх тэгш байдалтай холбоотой гэнэ. Энэ удаагийн олимпын наадамд оролцож нийт тамирчны 50 хувь нь эрэгтэй, 50 хувь нь эмэгтэй гэдэг утгаараа хүйсийн тэгш байдлыг сахисан гэх тодотголтой эхэлсэн. Харин олимпын тэмцээнүүдэд трансжендер тамирчид оролцож байгаад зарим орны албан төлөөлөгч, хэвлэлүүд шүүмжлэлтэй хандаж байна.
Эргэн сануулахад, гурван жилийн өмнөх Токио хотноо болсон зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн төрөлд трансжендер тамирчин оролцож, алтан медаль хүртсэн. Тэгвэл энэ удаагийн "Парис-2024" олимпод хоёр ч трансжендер тамирчин оролцож буй бөгөөд хоёул боксын төрөлд хүч үзэж байгаа гэнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн боксын төрөлд оролцож байгаа Алжирийн тамирчин Иман Хэлиф, Тайванийн тамирчин Лин Ю Тин нарыг тойрсон маргааш үргэлжилж байна. Цахим сүлжээнд дээрх хоёр трансжендер тамирчинтай тулалдсан тамирчны энгийн үеэс хүндээр бэртэх, ил харагдах газартаа хөх, няц болсон тухай зураг, бичлэгүүд цацагдаж байна. Харин олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Иман Хэлиф, Лин Ю Тин нар IBA буюу Олон улсын боксын холбооноос авсан дааврын болон генийн шинжилгээнд бүдэрч, "эрэгтэй" гэсэн тодотголтой гарсан учир тус холбооноос олимпын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Гэсэн ч Олон улсын олимпын хорооноос олимпын сургаалын дагуу ялгаварлан гадуурхалгүйгээр хоёр трансжендер тамирчдыг тэмцээнд оролцохыг нь зөвшөөрсөн байна. Одоогийн байдлаар тус хоёр тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж буй бөгөөд тэдний нэг нь өнөөдөр тулаанаа хийнэ. Харин дэлхийн орнуудын зүгээс ирж буй шүүмжлэл, эсэргүүцэл Олон улсын олимпын хорооноос албан ёсны хариу тайлбар өгөөгүй байгаа юм.

"Парис-2024" зуны олимпын наадмыг долоо дахь өдрийн байдлаар БНХАУ-ын баг, тамирчид медалийнхаа чансаагаар тэргүүлж байна. Тодруулбал, Парисын олимпод хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьж буй дэлхийн 204 орны 10 мянга гаруй тамирчин 32 спортын төрөлд 329 медалийн төлөө өрсөлдөж буй. Тэгвэл зуны олимп албан ёсоор үүд хаалгаа нээснээс хойш БНХАУ-ын баг найман алт, зургаан мөнгө, хоёр хүрэл, нийт 16 медальтайгаар олимпын хүснэгтийн тэргүүлж эхэлжээ. БНХАУ-ын араас Австрали, Япон нийт 14 медальтайгаар удаалж буй бөгөөд АНУ нийт 22 медальтай ч зургаа нь алтан медаль буюу медалийн чансаагаараа дөрөвт жагсаж байна.

| НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ШҮҮМЖЛЭЛ ТРАНЖЕНДЕР ТАМИРЧИД РУУ ЧИГЛЭСЭН ПАРИСЫН ОЛИМПЫН ЭРГЭН ТОЙРОНД |
|
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |