Өнөө цагийн жүдо бөхийн нүүр царай болсон Японы Абэ ах дүүс Парисын олимпоор дахин шуугиан дэгдээлээ. Токиогийн олимпоос хойш жиндээ босоо байж, дэлхийн чансааг тэргүүлсэн хоёрын дүү нь нулимстай нутаг буцах болж, ах нь олимпын хошой аварга болов. Тухайлбал, олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзсэн олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абэ Үта шигшээ 16-д ялагдал хүлээж, 96 дараалсан ялалтын цувралаа зогсоож, нулимстай зогссон. Харин ах Абэ Хифүми араас нь эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд гарч, тэргүүлснээр олимпын хошой аварга болсон билээ. Нэгэн цагт нэг өдөр, нэг татамид гарч тэргүүлэн дэлхийг гайхшируулж байсан ах дүү хоёр өчигдөр дахин нэг өдөр, нэг татамид гарч, өөр өөр түүх бичлээ.
.jpg)
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жиндээ тэргүүлсэн ах дүү Абэ гал унтраагчдын хүүхдүүд. Ах Абэ Хифүми нь зургаан настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, харин дүү Абэ Үта нь таван настайгаасаа жүдогоор хичээллэсэн гэдэг. Жүдо бөхөөр хичээллэж эхлэх болсон талаараа ах Абэ Хифүми нь “Аав минь биднийг багаас жүдо бөхөд хөтөлсөн. Намайг жүдогоор хичээллэж байхыг харсан Үта анхны өдрөөсөө л энэ спортод дурласан. Тэгээд л бид хамт хичээллэж эхэлсэн” хэмээн орон нутгийн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Өдгөө ах Хифүми нь 26, дүү Үта нь 21 настай. Харин тэдний гялалзаж, дэлхийд танигдсан үе нутагтаа зохиогдсон “Токио-2020” олимпын наадам. Тухайн үед дүү Үта нь олимпын наадамд оролцох эрхээ эрт авсан ч ах нь авч чадалгүй хэсэг хугацаа өнгөрүүлжээ. Тэгж явсаар бараг олимпын наадмын эрх олгох тэмцээнүүд дуусахаас өмнө Хифүми 2020 оны арванхоёрдугаар сард эрхтэй болж, шигшээ багийнхаа хамгийн сүүлчийн гишүүн болж орж ирж байв. Хэдий хамгийн сүүлчийн гишүүн болж орж ирсэн ч итгэлтэй гэгч нь “2021 оны долдугаар сарын 25 дүү бид хоёрын гялалзах өдөр байх болно” хэмээн мэдэгдэж, хэлсэндээ ч хүрч, тэд олимпын тавцанд гялалзсаныг жүдо бөх гэлтгүй, спорт сонирхдог олон сая хүн санаж буй биз ээ.

Абэ Хифүми, Үта нар жүдо бөхийн “Баку-2018” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёулаа алтан медаль хүртэж байв. Магадгүй тэр үеийн амжилт өнөөгийн ах, дүү олимпын аваргууд “төрөх” боломжтой гэсэн таамгийг нэмэгдүүлсэн байх. Абэ Хифүми 21 насандаа “Токио-2014” их дуулгад түрүүлж, дүү Абэ Үта нь 18 насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв. Харин “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Абэ Үта олимпын аварга болсон. Гэхдээ дүүгийнх нь баяр хөөр, том амжилт нь ахад нь хүнд ачаа болж, очсон ч байж болох. Дүүгээ олимпын аварга болсны дараа Абэ Хифүми “Одоо л би дүүтэйгээ хамт олимпын алтан медалийг авахаар зорьж байгаагаа албан ёсоор хэлж чадахаар боллоо. Харин түүний ахын хувьд надад алдах эрх байхгүй” хэмээн олимпын аваргын төлөөх барилдаандаа орсон аж. “Токио-2020” зуны олимпын 32 дахь удаагийн наадмын хоёр дахь өдөр өндөрлөхөд ах, дүү хоёул олимпын наадмын алтан медалийн эзэд болцгоосон юм.

Тухайн үед дүү Үта нь “Би бүтэн дөрвөн жилийн турш олимпын аварга болохын тулд бэлтгэлээ хийсэн. Энэ бүхний эцэст олимпын аварга болох зорилгоо биелүүллээ. Токиогийн олимп наадмын алтан медаль зөвхөн минийх бус, Хифүми ахын, манай гэр бүл, бид бүгдийн медаль боллоо” гэж байв. Харин ингэж хэлснээс нь хойш удалгүй жиндээ тэргүүлж, олимпын аварга болсон ах Хифүми нь “Дүүгээ түрүүлэхийг харж суугаад би ч мөн дотроо өөрийгөө “Түрүүлэх ёстой” гэж бодож хурцалж байлаа. Ах дүү Абэ өнөөдрийн жүдог эзэгнэж чадлаа. Дүү минь өнөөдөр надаас түрүүлж, финалдаж, олимпын аварга болсон. Дүүгээ хараад дотор шатах шиг л болсон шүү. Тэгээд “Заавал түрүүлнэ” гэж бодоод хичээсэн” хэмээсэн байдаг. Тэднийг олон улсын хэвлэлүүд “Наран улсын нар урьд өмнөх олимпын наадмуудад хэзээ ч ингэж тод гэрэлтэж байгаагүй. Ах дүү Абэ наран улсын бахархал болсон хамгийн том нарууд байлаа” гэж онцолж байв.
| ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН АХ ДҮҮС |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |