Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн турш үргэлжилсэн шатахууны үнийн хөөсрөлийн эсрэг ОХУ-ын эрх баригчид шатахууны экспортын хориг тавих гэж байгаа гэв. Тухайлбал, Орос орон даяар өнгөрсөн сарын хугацаанд 20-45 хувиар өсөөд байсан авто бензиний үнэ дотоодод хөөсрөхөөс гадна нийлүүлэлт тасалдсаны улмаас ноцтой хомстол үүсжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ дулааны улирал дуустал шатахууны экспортоо хязгаарлаж, дотоодын шатахууны нөөцөө эргэн сайжруулснаар авто бензиний үнийг буулгах зорилготойгоор экспортын хориг тавихаар зэхэж буй бөгөөд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новакын анхааруулснаар тус хориг наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж болзошгүй юм байна.

Дотоодын нефтийн нөөц болон Украины дайнтай холбоотойгоор үүсэж буй шатахууны асуудалтай холбоотойгоор ОХУ өнгөрсөн намар экспортын хориг тавьж байлаа. Тухайн үед ОХУ-д дизель түлшний үнэн 65 рубль, АИ-92 бензин 51.2 рубль, АИ-95 бензин 56.5 рубль, АИ-98 68 рубль болж өссөн байдаг. Улмаар дотоодын нөөц сайжирсан учир экспортын хоригоо цуцалж, эргэн Евроазийн томоохон нийлүүлэгч хэвээр үлдсэн.
Гэсэн ч нийлүүлэгч орны нийлүүлэлтийн асуудал дахин газар авч, үнийн хөөсрөл үүсэж байгаатай холбоотойгоор ОХУ-д АИ-95 авто бензиний ноцтой хомстол үүссэн талаар эх сурвалжууд "Reuters" агентлагт мэдээлжээ. Тодруулбал, Украины талаас дайралтуудаа Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү чиглүүлж байгаа бөгөөд хэд хэдэн үйлдвэр сүйдэж, тус улсын шатахуун үйлдвэрлэлийн хэмжээ Украины дайн эхэлснээс хойш буюу сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн. Энэ мэт шалтгааны улмаас дулааны улиралд ОХУ-ын шатахууны үнэ 44 хувиар буюу 22.5 мянган рублиэр өсөж, үнийн хөөсрөл эхэлжээ. Түүнчлэн намрын улирал дөхсөнтэй холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрүүд удахгүй засвар, үйлчилгээний ажилтай учир нөхцөл байдал бүр ч хүндэрч, арилжаа зогсож болзошгүй талаар шинжээчид хэлж байна.
(10).jpeg)
2024 оны зургадугаар сард ОХУ-ын нийт газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн 15.5 хувь нь ажиллагаагүй зогссон. Харин энэ талаар тус улсын Эрчим хүчний яамнаас өнгөрсөн тавдугаар сараас хойш албан ёсоор мэдээлж, долоо хоног тутмын үйлдвэрлэлийн танилцуулгаа гаргахаа больсон гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнийг "Reuters"-ийн шинжээчид геополитикийн нөхцөл байдалтай холбоотой, зах зээлээ манипуляцаас хамгаалах зорилготой хэмээн тайлбарлаж эхлэв.
Дээр дурдсанчлан фронт дээрх байлдааны ажиллагаанд Украины тал ОХУ-ын стратегийн чухал обьектуудыг онилж, эдийн засгийн томоохон сөрөг нөлөө үзүүлж байгааг олон улсын томоохон хэвлэлүүд онцолж байгаа. Тухайлбал, Украины Зэвсэгт хүчин дрон ашиглан ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч, хохирол учруулснаар Оросын талын дайны санхүүжилтийг багасгана гэж Украины тал удаа дараа мэдэгдэж байв.

Хамгийн сүүлд гэхэд л Азов дахь газрын тос дамжуулах хоолойг Украины Зэвсэгт хүчин дэлбэлснээр газрын тосны бүтээгдэхүүнүүдийг танкерт ачих ажиллагаа тодорхойгүй хугацаагаар саатсан байдаг. Тэгвэл ОХУ-ын шатахууны нийлүүлэлтэд цохилт өгч, улмаар ОХУ Казахстанд хандан нөөц бензин бэлдэхийг хүссэн гэх мэдээлэл гарчээ.
Газрын тосны салбарын эх сурвалжуудын "Reuters" агентлагт өгсөн мэдээллээр ОХУ 100 мянган тонн бензин нийлүүлэхэд бэлэн байх хүсэлтийг Казахстаны талд тавьсан гэдгийг онцолжээ. Нэг эх сурвалжийн өгүүлснээр, Казахстанаас нөөц бензин авах талаар талууд хэдийнэ тохиролцсон гэнэ. Түүнчлэн бензин нийлүүлэлтийн тал дээр Беларусь Улс ч Орост туслахыг зөвшөөрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын байдлаар Казахстаны АИ-92 бензиний нөөц 307,700 тонн, АИ-95 58,000 тонн байсан аж. Харин дизель түлшний нөөц 435,300 тонн, онгоцны түлш 101,000 тонн байгаа гэнэ.
ОХУ түлшний гол экспортлогч хэдий ч Украины тал газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дроноор цохилт өгч байгаагийн улмаас Оросын газрын тосны компаниуд түлш импортлохоос аргагүй болж байгааг шинжээчид онцолж байна хэмээн "CNN" агентлаг мэдэгдэв.

Өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлах үеэрээ “Роснефть”-ийн захирал И.Сечинтэй уулзаж, Оросоос Монгол руу нийлүүлэх түлш, шатахууны хэмжээгээ нэмж, тасалдсан нийлүүлэлтээ нөхөх асуудлаар ярилцаж, тохиролцсон байдаг. Гэвч Москвад болсон тэр уулзалтаас хойш Оросын талаас хэд хэдэн ч удаа крантаа “хааж”, улс даяар сандаргаад амжсан. Тэгэхдээ “Шатахууны үйлдвэр, цахилгаан станцдаа засвар, шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор түлш, шатахууны нийлүүлэлтээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулав” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд орхичихдогийг түмэн сайн санаж буй.
Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Төрийн думын дарга В.Володин Монголд айлчлахдаа “Оросын шатахууны хоригт Монгол Улс орохгүй” гэсэн амлалт өгөөд буцсан ч хэлсэндээ хүрээгүй. Явснаас нь хэдхэн долоо хоногийн дараа ОХУ шатахууны экспортын хоригтоо Монголыг оруулж, "нам" дарсан. Түүнээс хойш манай улсын зүгээс хэд хэдэн удаа ОХУ-ын талынхантай албан уулзалт, яриа хэлэлцээ хийгээд байгаа ч хойд хөршийн "крантаа хаах, эсэх" шийдвэрт төдийлөн нөлөө үзүүлээгүй талаар мэргэжлийнхэн мэдэгдэж байв. Тэгвэл дээр дурдсан крантаа хаах эсэхтэй холбоотой асуудлыг энэ сарын эхээр болсон ШХАБ-ын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр чухалчлан ярьсан нь бий.

Тодруулбал, манай орны түлш, шатахууны хамгийн томоохон нийлүүлэгч нь ОХУ. Тус улсын зүгээс Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш, шатахуун болон эрчим хүч нийлүүлдэг. Харин дээр дурдсан дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин “Манай талаас түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн асуудал гаргахгүй. Харин ямар нэгэн асуудал гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгаа талаар надад мэдэгдээрэй” гэсэн байр суурь илэрхийлж, мэдэгдсэн нь "крантаа хаачихлаа" гэдэг шатахууны асуудалд хойд хөршийн талаас анх удаа хамгийн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн явдал байв. Энэ нь Монголын талд хойд хөршөөс дахин шатахууны хориг, хязгаарлалт тавихгүй гэсэн магадлалын хувийг дээшлүүлсэн гэж үзэж болох гэнэ.
| ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ОХУ-ЫН ШАТАХУУНЫ ЭКСПОРТЫН ХОРИГ МОНГОЛ УЛСАД НӨЛӨӨЛӨХ ҮҮ |
|
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |