Дэлхийн хамгийн алдартай, түгээмэл хэрэглэгддэг программ хангамжуудын нэг "Майкрософт"-ын төхөөрөмжүүд доголдсонтой холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр дэлхий даяар хэдэн мянган нислэг зогсож, банкны төлбөр тооцооны асуудлаар томоохон хөрөнгийн бирж, арилжааны банкууд үйл ажиллагаагаа зогсоох болов. Тухайлбал, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Хонгконг, Сингапур зэрэг оронд дээрх технологийн саатлын улмаас банк, нисэх онгоцны буудал, шатахуун түгээх станц, телевиз, эмнэлгийн салбарын үйл ажиллагаа бараг бүрэн зогсжээ. Мөн зарим албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр алдартай түргэн хоолны газрууд, 911 болон бусад яаралтай тусламжийн төвүүдийн үйл ажиллагаа доголдож, дэлхийн даяар шуугиан дэгдээлээ.

"Майкрософт" компани өөрийн программ хангамждаа шинэчлэл хийх явцдаа алдаа гаргасан нь дэлхий даяараа тэг зогсоход хүргэв. Тус программтай холбоотой доголдлын улмаас томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллагын мэдээллийн технологи бүрэн зогссон. Тодруулбал, Австралид нислэгүүдийг зогсоож, супермаркетуудад төлбөр тооцоо хийхэд хүндрэл үүсэж, өргөн нэвтрүүлгийн сүлжээнүүд доголджээ. Мөн АНУ-ын Аляска мужид 911 болон яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагаа зогсож, иргэд яаралтай тусламж авах боломжгүй болсон тохиолдол гарав. Түүнчлэн Сиднейн нисэх онгоцны буудлын нислэгийн хуваарийн самбар дахь мэдээлэл алга болсны улмаас хэдэн зуун нислэг цуцлагдаад байгаа юм байна. Агаарын тээврийн “Jetstar” компанийн мэдээлснээр, “Майкрософт"-той холбоотой асуудлын улмаас зорчигчдыг шалган нэвтрүүлэх боломжгүй болсон байна. Түүнчлэн “Virgin Australia” компанийн нислэгүүд бүрэн зогсжээ. Мөн Австралийн “Woolworths” зэрэг дэлгүүрүүдэд төлбөр тооцооны систем доголдсоны улмаас урт дараалал үүсэж, Австралийн Үндэсний банк зэрэг санхүүгийн байгууллагуудад хандахад бэрхшээлтэй байгаа талаар олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид бичжээ. Мөн уг саатал агаарын тээвэр, такси, төмөр замын компаниудад нөлөөлснөөр дэлхий даяар аялж зорчиход хүндрэл үүсгэжээ.
АНУ-ын агаарын тээврийн “United”, “Delta”, “American Airlines” компаниуд бүх нислэгээ зогсоож байгаагаа зарласан бол Австралийн “Virgin” болон “Jetstar” агаарын тээврийн компаниуд нислэгээ хойшлуулж, заримыг нь цуцалсан байна. Берлин, Токио, Дели зэрэг томоохон хотуудын нисэх онгоцны буудлууд мөн адил гэнэтийн сааталд өртжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хакерууд болон гаднын халдлагаас хамгаалахын тулд дэлхийн дахинаа ашигладаг кибер аюулгүй байдлын "CrowdStrike" компанийн хамгаалалт халдлагад өртсөний улмаас "Майкрософт" доголдсон гэнэ. Гэсэн ч гол асуудал нь "Microsoft Windows" үйлдлийн системийг ажиллуулж буй машинуудын эвдрэлээс үүдэлтэй аж.
"CrowdStrike"-аас "Microsoft Windows" үйлдлийн систем гацсан талаар уг системийг хэрэглэгчдэд мессежээр мэдэгджээ. Энэ талаар "Аль Жазира"-гийн сурвалжлагч Жона Халл "CrowdStrike" программ хангамждаа ямар нэгэн зайлшгүй шинэчлэлт хийсэн бололтой, үүнээс л алдаа гарсан байна" хэмээн мэдэгдээд байгаа юм байна. Харин энэ тухай "Майкрософт" компанийн зүгээс "Дэлхий даяар "Windows" үйлдлийн системтэй 8.5 сая төхөөрөмжийн үйл ажиллагаа зогссон" гэж мэдэгдсэн бөгөөд дэлхий даяар мэдээллийн технологийн тэг зогсолт хийх болсон шалтгааныг шалгаж байгаа гэсэн хариу өгчээ.

"Майкрософт" компанийн аюулгүй байдал, үйл ажиллагаа нь бүрэн зогссон эвдрэлийн улмаас дэлхийн зарим зам тээвэр, харилцаа холбоо, санхүүгийн тогтолцооны үйл ажиллагаа доголдсон. Харин энэ асуудлуудаас гадна том хөдөлгөөн гарсан нь ирээдүйд асуудал үүсэж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотойгоор дэлхий даяар мэдээллийн технологийн хувьцаанууд унаж, ам.долларын ханш эргэн чангарсан явдал байв.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн эхээр 1376 вон болтлоо унасан вон/ам.долларын ханш амралтын өдрүүдэд 1390 вон болж өссөн үзүүлэлт гарчээ. Дээрх мэдээллийн технологийн системийн хямрал нь эрсдэлээс зайлсхийх болгоомжлолыг бий болгосны улмаас санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, ам.долларын ханшийг чангаруулж байгааг шинжээч, судлаачид тайлбарлаж байна. Энэ болгоомжлол цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд үүнээс шалтгаалан "Майкрософт" хэрэглэгчдээ алдаж, цаашлаад бусад мэдээллийн технологийн компаниудыг ч "араасаа чирч" болзошгүй гэнэ.

"Майкрософт"-ын асуудалтай холбоотой өргөн хүрээний хэрэглэгчид, түншүүдийн итгэл алдарсан гэв. Энэ тухай шинжээч, судлаачдын бичиж байгааг тайлбарлавал,
Кибер халдлага ба аюулгүй байдлын эмзэг байдал:
Кибер халдлага нь "Майкрософт"-ыг уналтад оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Аюулгүй байдлын цоорхой нь халдагчдад нууц өгөгдөлд хандах боломжийг олгосон бөгөөд энэ нь хэрэглэгчид болон түншүүдийн итгэлийг алдагдуулдаг.

Дэд бүтцийн асуудал:
"Microsoft"-ын дэд бүтцийн сул тал нь дарамт шахалт дор илэрсэн. Сервер гэнэтийн ачааллыг даван туулж чадсангүй, үүний үр дүнд зогсолт, удаан зогсолт үүссэн.
Тогтмол шинэчлэлт, засвар үйлчилгээ дутмаг:
Тогтмол шинэчлэлт, зохих засвар үйлчилгээ байхгүйгээс "Майкрософт" системийг эвдрэл, халдлагад өртөмтгий болгосон.
"Майкрософт"-ын уналт дижитал ертөнцийн аюулгүй байдал, энэ салбарт хүчирхэг дэд бүтэц чухал ач холбогдолтойг дэлхий дахинд харуулав. Дэлхий даяар бүрэн зогссон энэ асуудлаас хойш дижитал эринд дахин шинэ үе эхлэх төлөвтэйг мэргэжлийнхэн сануулж буй бөгөөд хүн төрөлхтөн илүү аюулгүй, найдвартай дижитал ирээдүй рүү хөдлөх гэнэ.

| ДЭЛХИЙ ДАЯАРХ ТӨХӨӨРӨМЖНҮҮД НЬ УНТАРЧ, ОЛОН УЛСАД "УЛААН ГЭРЭЛ" АСААСАН "МАЙКРОСОФТ" ХЭРЭГЛЭГЧДЭЭ АЛДАХ УУ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |