Аргентиний нэрт хөл бөмбөгч Лионель Месси нэгэн нялх хүүг тэвэрч буй гэрэл зураг өнгөрсөн өдрүүдээр дэлхий даяар шуугиан дэгдээлээ. "Хоёр домгийн эхлэл" гэсэн тайлбартайгаар цацагдсан уг зурагт залуухан Лионель Мессигийн тэвэрсэн хүү нь өдгөө нэгэн цагт нэрт хөл бөмбөгчний зүтгэж явсан "Барселона" клуб болон Испанийн шигшээ багийн залуу од Ламин Ямал байсан аж. Тухайн үед нэр алдарт хараахан хүрч амжаагүй байсан Лионель Месси НҮБ-ын Хүүхдийн сангийн хүмүүнлэгийн ажилд оролцож сайн үйлсийн аяны хүрээнд хүүхдүүдтэй зураг даруулжээ. Харин хүүхдүүдийн дунд нэгэн нялх хүү Л.Месситэй зургаа даруулсан нь Л.Ямал байсныг тэдний зургийг тэртээ 2007 онд авсан гэрэл зурагчин “Хоёр домгийн эхлэл” хэмээн оруулсан байна.

16-хан насандаа нэр хүнд өндөртэй Европын тавцанд гялалзаж, хөл бөмбөг үзэгч, фанатуудын нүдэнд "гялтганаж" байгаа залуу од Ламин Ямал 2007 оны долдугаар сарын 13-нд Каталонийн Эсплугес де Ллобрегат хотод төржээ. Түүний аав Марокко, ээж нь Экватогин гаралтай. Цагаач гэр бүл хүүг багаас л ажил, мэргэжлийн онцлогтой холбоотойгоор байнга нүүж, суудаг байсан бөгөөд Л.Ямалын гэр бүл Эсплугес де Ллобрегат хотоос нүүж, хүүг долоо хүртэл нь Матаро хотод аж төрж байв. Улмаар хүүг сургуулийн насанд хүрэх үед аав, ээж нь Барселона хот руу нүүж, суурьшихаар болсон нь өдгөө бидний мэдэх Л.Ямалын замналын эхлэл болжээ.
Ламин Ямал багадаа бусдын л адил жирийн нэг хүү байв. Үеийнхнээсээ илүү өндөр, хүчтэй биш. Хичээл, сургуулийнхаа хувьд ч бусдаасаа онцгойрч, гоцгойрсон зүйлгүй байж. Гэхдээ Л.Ямалыг биеийн тамирын хичээл тэр дундаа сургуулийн хөл бөмбөгийн тэмцээндээ идэвхтэй оролцож, гайхалтай тоглолт үзүүлж байсныг "Барселона" клубийн "Ла Масиа" академийн скаутууд харж, хүүг багтаа нэгтгэсэн түүхтэй.

"Ла Масиа"-гийн залуусын эгнээнд нэгдсэнээсээ эхлээд л Ламин академийн хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэг хэмээн үнэлэгдэж эхэлжээ. Үндсэн багтай гэрээ байгуулахаасаа өмнө хэдийнэ клубийнхээ нэгдүгээр багт дуудагдаж, 2022-2023 оны улиралд Испанийн дээд лиг болох Ла-лигт хэд хэдэн тоглолт оролцоод амжив. Ингэхдээ 2023 оны дөрөвдүгээр сард "Барселона" клубийн "Реал Бетис"-ийн эсрэг хийсэн тоглолтод талбайд гарч, мэргэжлийн карьерийнхаа анхны гоолыг оруулж, Ла-лигийн тэмцээний хүрээнд гоол оруулсан хамгийн залуу тоглогч болсон билээ. Улмаар Ламин Ямал клубийн Ерөнхий менежер Шавигийн анхаарлыг татсанаар албан ёсоор “Барселона”-гийн үндсэн багийн тоглогч болсон байдаг.

Ламин Ямал “Барселона” клубийн үндсэн тоглогчийн хувиар анхны тоглолтоо 2023 оны наймдугаар сарын 20-нд “Кадиз” клубийн эсрэг хийсэн. Улмаар дараа дараагийнх нь тоглолтоос Л.Ямалын талбайд өнгөрүүлэх минут ихсэж, клуб, үзэгч, фанатууд нь түүнд итгэж эхэлжээ. Харин Ламин хүү өөрт нь итгэсэн хүмүүсийн урмыг хугалалгүй анхны мэргэжлийн тоглолтоосоо хойш ердөө хоёр тоглолтын дараа гоолын дамжуулалт өгч, гурван тоглолтын дараа тоглолтын шилдэг болсон байдаг. Ингээд Л.Ямал өнгөрсөн 2023-2024 оны улиралд “Барселона” клубийнхээ төлөө 50 тоглолт оролцож, долоон гоол оруулсан амжилт үзүүлсэн бөгөөд гоолуудаа ихэвчлэн тоглолтын чухал, эгзэгтэй мөчүүдэд оруулж, багаа сэргээж байв. Түүнчлэн тэрбээр Испанийн Ла-лигийн тэмцээний хүрээнд хамгийн залуудаа гоол оруулсан, хамгийн залуудаа гоолын дамжуулалт өгсөн рекордуудыг ээлж дараалан эвдэж, оны шилдэг хөл бөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн ёслолын үеэр “Хамгийн залуу алтан жаал” цом хүртсэн юм.
Харин ердөө нэг өдрийн дараа 17 хүрэх гэж байгаа Испанийн залуу од Ламин Ямалын шигшээ багийн үндсэн тоглогч болсон нь өнгөрсөн жилээс эхлэлтэй. Тухайлбал, Л.Ямал “Барселона” клубийнхээ үндсэн тоглогч болоод удаагүй байхдаа буюу 2023 оны есдүгээр сард шигшээ багийнхаа цугларалтад анх дуудагдсан. Улмаар Испанийн шигшээ багийн дасгалжуулагч түүнийг Гүрж, Киприйн шигшээ багийн эсрэг тоглохдоо талбайд гаргасан бөгөөд Ламин Ямал ч боломжийг ашиглан ЕАШТ-ий урьдчилсан шатанд гоол оруулсан хамгийн залуу тоглогч болоод зогсохгүй урьдчилсан шатанд шигшээ багийнхаа мэргэн буудагч болов. Харин Л.Ямал гэх хүү өөрийн хөл бөмбөгөө, өөрийн замналаа Германд зохион байгуулагдаж байгаа “Евро-2024” тэмцээнээр дахин баталж харууллаа.

Тодруулбал, хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд Испанийн шигшээ баг хамгийн хүчирхэг нь байсан бөгөөд багийн гол амжилтад хоёр жигүүрийн довтлогч болох Ламин Ямал, Нико Уильямс нар чухал үүрэг гүйцэтгэв. Улмаар Испанийн шигшээ хасагдаж шатанд тивдээ хүчирхэгт тооцогддог багуудаас эхлээд зохион байгуулагч Германы баг, супер оддоор багаа бүрдүүлсэн Францын шигшээг буулган авч, финалын шатанд шалгарлаа. Ингэхдээ хагас финалд Францын эсрэг тоглосон тоглолтод, Испанийн шигшээ гоолын дутуу явж байхад 16-хан настай Ламин Ямал 16-гийн шугамын гаднаас гайхалтай гоол оруулж, тэнцүүлэн багаа хожилд хөтөлсөн юм. Л.Ямал уг гоолоороо дахин Европын тэмцээнд гоол оруулсан хамгийн залуу тоглогч болж, тэмцээний хүрээнд орсон хамгийн шилдэг гоол хэмээн танигдан Европ төдийгүй дэлхий даяарх хөл бөмбөг үзэгч, сонирхогч, фанатуудыг цэнгүүлж чадав. Одоо түүнд ганцхан даваа бий. Тэр нь Европын аваргын цом. Харин Ламин Ямал Берлинд болох финалын тоглолтын өмнөх өдөр 17 нас хүрэх бөгөөд тэрбээр Испанийн шигшээ багийнхаа хамт ЕАШТ-д аваргалбал дахин хамгийн залуу Европын аварга хэмээн нэрээ цуурайтуулах юм.

Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө уг тэмцээнд оролцож байгаа хамгийн залуу тоглогч болж буй Ламин Ямалын тухай мэдээлэл хэдийнэ дэлхийн спорт сонирхогчдын дунд түгээд байв. Тухайлбал, “Евро-2024” тэмцээн Герман Улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус улсын насанд хүрээгүй хүүхэд оройн 20:00 цагаас хойш ажиллахыг хуулиараа хориглосон байдаг аж. Гэсэн ч Л.Ямалын шигшээ багийн тоглолт ихэвчлэн 20:00 цагаас хойш болж байгаа бөгөөд Испани Улс Европын аваргаар тэмцээн бүрд Л.Ямалыг тоглуулахын тулд 30 мянган евро буюу монгол мөнгөөр 110 сая гаруй төгрөгийн торгуул төлж байгаа юм байна.
Түүнчлэн энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн залуу од Ламин Ямалын ахлах сургуулийн шалгалттай давхцаж байгаа гэнэ. Энэ талаар Л.Ямал “Тоглолтоос бусад үед тоглогчдод их чөлөөт цаг гарч байгаа учир хангалттай хичээл, даалгавраа хийх зав гарч байгаа. Бас iPad дээрээсээ хичээлээ үзэж, шалгалтдаа бэлдэж байна. Ингээд зогсохгүй өдрийн 2-3 цагийг даалгавраа хийж, шалгалтдаа бэлдэхэд зориулахаас гадна Нико, Фэрмин(шигшээ багийн хамтрагчид нь) хоёртой Playstation тоглож байгаа шүү” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Улмаар Европын аваргын тоглолтууд эхлэхтэй зэрэгцэн сургуулийн төгсөх шалгалтдаа бэлдсэн Ламин Ямал хагас финалын тоглолтын өмнөхөн шалгалтаа амжилттай өгсөн талаараа мэдэгдээд байгаа билээ.

Испанийн шигшээ баг болон “Барселона” клубийн залуу од Ламин Ямал 177 см өндөртэй. Тэрбээр баруун жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог бөгөөд зүүн хөлийн тоглолт сайтай нэгэн. Тоглолтын арга барилын хувьд ур чадвартай өндөртэй хуурмаг хөдөлгөөн, хууралт сайн хийдгээс гадна богино зайн дамжуулалт, алсын цохилтоор гоолын дамжуулалт үүсгэдэг арга барилтай. Энэ төрлийн тоглолтын хэв маягийг нь хөл бөмбөг үзэгч, дэмжигчид Аргентинийн нэрт хөл бөмбөгч Лионель Месситэй зүйрлэдэг бол Ламин Ямал өөрөө “Би тоглолтын хэв маяг Неймарынхтай төстэй байх” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ. Тэгвэл Европын тавцанд хамгийн тодоороо гялалзаж, “Хоёр домог”-ийг үргэлжлүүлэх нэгэн гэдгээ баталж буй Ламин Ямалын талаар олны танилууд, алдартай хөл бөмбөгчид юу гэж хэлснийг сонирхуулъя.
“Тэр бол өөрийн хөл бөмбөгийн нэгэн шинэ эринийг эхлүүлж чадах хэмжээний тийм тоглогч”
-“Барселона” клубийн Ерөнхий менежер асан Шави Эрнандес

“Ламин Ямал яг л бурхны мутарт хүрсэн нэгэн шиг л байдаг. Тэр бусдаас өөр”
-Испанийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Луис де ла Фуэнте

“Бид Л.Ямалын наймаанд 200 сая еврогийн санал хүлээж авсан. Гэхдээ бид “Үгүй” гэж хариулсан”
-“Барселона” клубийн ерөнхийлөгч Жоан Лапорта
| ШИНЭ ЦАГИЙН ЭЗЭН, ШИГШЭЭ БАГИЙНХАА БААТАР 16 НАСТАЙ ЛАМИН ЯМАЛ |
|
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |