Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулж буй 17 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман багийн гал гарсан тоглолт болж өндөрлөлөө. Тухайлбал, аварга авах хамгийн өндөр магадлалтай гэж яригдаж байсан зохион байгуулагч Германы шигшээ баг мултарч, Европыг гайхшируулж, түүх бүтээсэн Туркийн баг Нидерландын хаалганы торыг хөдөлгөж, дэлхий дахины хүсэн хүлээсэн К.Мбаппе, К.Роналдо нарын “халз” тулаан болж өнгөрөв. Мөн шөвгийн наймын хэд хэдэн тоглолт үзэгч, фанатуудын таамгийг эвдэж, аваргын хэмжээнд яригдаж байсан багууд ар араасаа хасагдаж, өнгөрсөн арваны түүх бүтээсэн домгууд нулимстай буцаж, дараагийн үе нь цойлж, өөрсдийгөө батлан харуулсаар буй “Евро-2024” тэмцээний шөвгийн найман тоглолтуудыг тоймлон хүргэе.
Европын аваргын шөвгийн найм эхний тоглолтоосоо үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, гал гаргаж эхлэв. Тодруулбал, “Евро-2024"-ийн шөвгийн наймын эхний шатны тоглолтод зохион байгуулагч Германы баг залуу үеэр багаа бүрдүүлсэн Испанийн шигшээ багийг талбайдаа хүлээн авч тоглосон. ЕАШТ-ий эхлэлээс аварга авах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Герман, Испанийн шигшээ багууд хагас финалд ч бус, шөвгийн наймд учраа тааран тоглосон.

Хүчирхэг хагас хамгаалалтаа гол зэвсгээ болгосон Германы баг, өндөр ур чадвар, хурдтай залуу жигүүрийн тоглогчдоо үндсэн арга барил болгосон Испанийн шигшээгийн тоглолт 2:1 харьцаатайгаар зохион байгуулагч орны багийн хожигдлоор өндөрлөсөн. Тоглолтын 51 дэх минутад Испанийн хагас хамгаалагч Дани Олмо гоолын салхийг хагалсан бөгөөд тоглолтын үндсэн цаг дуусахаас нэг минутын өмнө буюу 89 дэх минутад Германы багийн сэлгээнээс гарч ирсэн хагас хамгаалагч Флоран Вирц тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар хоёр багийн тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт 30 минутад шийдэгдэхээр болсон. Харин нэмэлт цагийн II үед Испанийн шигшээ идэвхтэй шахаж, тус багийн тоглогч Микел Мерино хөдөлгөөнгүй бөмбөгөөс хаалганд мөргөж гоолдсоноор залуу үеийнхнээр шигшээ багаа өнгөлсөн Испанийн шигшээ аварга авах өндөр магадлалтай гэгдэж байсан зохион байгуулагч Германы багийг буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлэх болсон юм.

“Евро-2024” тэмцээний шөвгийн наймын тоглолтуудаас хөл бөмбөг үзэгч, сонирхогчдын дунд хамгийн хүлээлттэй байсан нь Франц, Португалийн шигшээ багийн тоглолт байв. Өөрөөр хэлбэл, Португалийн нэрт тоглогч Кристиано Роналдо, Францын супер од Килиан Мбаппе нарын “халз” тулаан яригдаж байлаа. Гэсэн ч нэг нь 2018 онд дэлхийн аварга болж, 2022 онд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж өөрийгөө батлан харуулсаар байгаа шилдэг залуу тоглогч, нөгөө нь өнгөрсөн 10 гаруй жилийн хөл бөмбөгийн түүхийг бүтээсэн бүх цаг үеийн шилдгүүдийн нэгийн тулаан фанатуудын хүсэн хүлээснээр болсонгүй.

Тухайлбал, хоёр багийн тоглолт үндсэн болон нэмэлт цагт хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдсэн. Франц, Португалийн шигшээ багийн тоглолт тэнцээгээр өндөрлөхөд, өмнөх шөвгийн 16-гийн тоглолтдоо торгуулийн цохилтоор ялалт байгуулсан хүчирхэг Португалийн багийг ялах магадлал өндөр байгааг спортын аналист, тайлбарлагчид хэлж байв. Гэсэн ч Францын хаалгач Майк Майгнан сайн тоглолт үзүүлж, Португалийн хоёр ч цохилтыг хааж, багаа ялалтад хөтөлсөн юм. Улмаар Европын аваргын түүх бүтээж, зургаа дахь Европдоо оролцсон Кристиано Роналдо тэмцээнээ өндөрлүүлж, Килиан Мбаппе болон Францын шигшээ үргэлжлүүлэн Европын цомын төлөө тоглохоор болов.Тоглолтын шилдэг тоглогчоор Францын шигшээгийн сэлгээнээс гарсан жигүүрийн довтлогч Оусман Дембеле тодорсон билээ.

Шөвгийн наймын тоглолтуудын хоёр дахь өдрийн эхний тоглолт Англи, Швейцарын шигшээ багийн хооронд болов. Тухайлбал, спортын аналистуудын дунд “таамаглашгүй” гэгдэж байсан аль нь ч ялалт байгуулж болох хоёр багийн тоглолт мөн адил үндсэн цагт тэнцэж, торгуулийн цохилтоор шийдэгдсэн.

Хоёр багийн тоглолтын үндсэн цагийн эхний үе санасныг бодвол гоолын боломж үүсгэсэн дамжуулалт, хаалгаа оносон цохилт багатай өндөрлөсөн. Харин тоглолтын 75 дахь минутад тооны харьцааг Швейцарын шигшээ багийн тоглогч Брийл Эмболо нээж, 1:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч тооны харьцааг нээсэн гоолоос ердөө таван минутын дараа буюу 80 дахь минутад Английн шигшээгийн залуу тоглогч Букаёо Сака хүнд байдлаас нэгэн гайхалтай гоол оруулж, тоглолтыг тэнцүүлсэн байдаг. Улмаар хоёр багийн тоглолт үндсэн болон нэмэлт цагт тэнцэж, торгуулийн цохилтод хүрсэн. Гэхдээ Швейцарын багийн эхний торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн Швейцарын болон “Манчестер Сити” клубийн хамгаалагч Мануэл Аканжи цохилтоо хаалгаж, Английн шигшээ бүх цохилтоо амжилттай гүйцэтгэснээр “Гурван арслан” торгуулийн цохилтод 5:4 харьцаатай ялалт байгуулж, хагас финалд шалгарав.

Европын аваргын шөвгийн найман сүүлийн тоглолт буюу Турк, Нидерландын шигшээ багийн тоглолт өмнөх гурван тоглолтоосоо дутахгүй сонирхолтой, үзүүштэй тоглолт болсон. Тодруулбал, Испанийн “Реал Мадрид” клубийн залуу од Арда Гюлер тэргүүтэй Туркийн шигшээ түүхэндээ Европын аваргын шөвгийн наймд анх удаа шалгарсан бөгөөд уг шатанд Нидерландын багтай учраа таарч тоглохоор болсныг аналистууд “Туркийн түүх үргэлжилнэ” гэж бичиж байв. Харин хагас хамгаалалтын гол тоглогч Де’Ён нь оролцох боломжгүй болсон Нидерландын шигшээ тоглолтыг гоол алдаж эхлүүлсэн ч үндсэн цагт эргэн ирэлт хийж, 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.

Хоёр багийн тоглолтын 35 дахь минутад Арда Гюлерийн дамжуулалтаар Туркийн шигшээгийн хамгаалагч Самет Акаядин хаалганд мөргөж гоолдсон. Хамгаалалтын арга барилаар түлхүү тоглодог Нидерландын шигшээ эхэлж гоол алдсан нь Туркийн шигшээ ялалт байгуулах боломжийг өндөр болгосон гэж болно. Гэсэн ч Нидерландын шигшээ тоглолтын II үед эргэн ирж, 70 дахь минутад Нидерландын хамгаалагч Де’Ври гоолдож, зургаан минутын дараа буюу 76 дахь минутад Туркийн жигүүрийн хамгаалагч Мерт Милдыр өөрийн хаалганд гоолдсоны улмаас голландчууд 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.

17 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний хагас финалын тоглолтууд Улаанбаатарын цагаар долдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 03:00 цагаас эхэлнэ.
| ДОМГУУД НУЛИМСТАЙ БУЦАЖ, ДАРААГИЙН ҮЕ НЬ ЦОЙЛСОН “ЕВРО-2024”-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |