Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдаж буй 17 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн гал гарсан тоглолтууд үргэлжилж байна. Энэ удаагийн "Евро-2024" тэмцээнд үзэгч, шүүмжлэгчдийг гайхшируулсан олон тоглолт болж өнгөрсний хэд хэд нь хасагдах шатанд үргэлжлэв. Тухайлбал, аваргаа хамгаалагч Италийн баг ялагдал хүлээж, аваргын энтэй яригдаж, Европ тивийг чансаагаараа тэргүүлж байсан Англи хэцүүхэн өрсөлдөөний дараа тэмцээнээ үргэлжлүүлэх болсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор дэлхийн хэдэн зуун сая хүний анхаарлыг татаж, ногоон талбай дээр гялалзаж буй ЕАШТ-ий хасагдах шатны тоглолтуудыг тоймлон хүргэе.

Европын аварга шалгаруулах тэмцээний ер бусын гэмээр тоглолтуудын нэг нь шөвгийн 16-гийн эхний учраа Итали, Швейцарын шигшээ багуудын гал гарсан тоглолт байлаа. Тоглолтод зочин багаар оролцсон Италийн шигшээ багийн хувьд өнгөрсөн Еврогоор буюу 16 дахь удаагийн ЕАШТ-д тэргүүлсэн бөгөөд “Евро-2024”-т аваргаа хамгаалагчийн ёсоор хүчирхэг орж ирсэн. Хэсгийн тоглолтууддаа гялалзаж, бусдаас илүүрхсэн зүйлгүй ч шөвгийн 16-гийн шат руу аюулгүй гэгч гарч ирсэн Италийн шигшээ Швейцартай учраа таарахад маргаангүй аваргаа хамгаалагч баг ялалт байгуулна гэж таамагласан фанат олон байв. Гэсэн ч тоглолт үзэгчдийн хүлээлтээс эсрэгээрээ эргэж, Швейцарын баг 2:0 харьцаатайгаар Италийн шигшээг буулган авсан нь энэ Еврогийн онцлох тоглолтуудын нэг байсан билээ.

17 дахь удаагийн ЕАШТ Герман Улсад болж байгаа ч зохион байгуулагч орноосоо илүү Европын цом өргөх өндөр магадлалтай баг гэгдэж байсан Английн шигшээ багийн Словакийн эсрэг хийсэн тоглолт мөн л таамаг эвдсэн. Таамаг эвдсэн гэхээсээ илүүтэй Европын аваргын энтэй яригдаж байгаа Английн "Гурван арслан"-гууд тоглолтын эхний үед хаалгандаа гоол алдсанаас хойш бүтэн цагт олон гоолын боломж гаргасан ч эсрэг багийнхаа хаалганы торыг хөдөлгөж чадаагүй нь дэмжигч, фанатуудынх нь шүүмжлэлийн бай болов. Тухайлбал, хоёр баг нийлээд 29 цохилт гүйцэтгэсэн уг тоглолтын 25 дахь минутад Словакийн жигүүрийн довтлогч Иван Шранз гоолын салхийг хагалснаар бүтэн тоглолтын 90 минутад тэргүүлсэн. Гэсэн ч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жюд Беллинхэм гоолын харьцааг тэнцүүлж, тоглолт нэмэлт цагт шийдэгдэхээр болоод байв. Улмаар нэмэлт цагийн эхний үе эхлээд удаагүй байхад Английн шигшээ багийн ахлагч, довтлогч Харри Кэйн гоолдож, тоглолтын тэргүүллийг авснаар "Гурван арслан"-гууд хамгаалалтдаа түлхүү анхаарч тоглосоор ялалт байгуулсан билээ. Хэдий хөл бөмбөгийн спорт Англид үүсэж, хөгжсөн гэдэг ч тус улсын шигшээ баг ДАШТ-ий ганц цомтой бөгөөд Европын аваргад түрүүлж байгаагүй юм. Харин энэ удаагийн ЕАШТ урьд өмнөхөөсөө илүүтэй Англи түрүүлэх магадлал өндөр байгааг гаднын спортын аналистууд онцолж буй.

ЕАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтуудаас үр дүнгийн хувьд илт давуу дууссан хоёр тоглолт нь ДАШТ, ЕАШТ-ий цомыг өргөж асан түүхтэй Герман, Испанийн шигшээгийн тоглолтууд байв. Тодруулбал, хасагдах шатанд зохион байгуулагч Германы баг талбай дээрээ Данийн шигшээг хүлээн авч тоглон 2:0-ийн харьцаатай ялалт байгуулсан. Тоглолтод Германы шигшээ багийн довтлогч Кай Хаверц, хагас хамгаалагч Жамал Мусиала нар гоолдсон бөгөөд Германы шигшээ Данийн хаалга руу нийт 15 цохисноос ес нь хаалгаа оносон сайн үзүүлэлттэй өндөрлүүлсэн байдаг.

Харин "Ялагдашгүй армадо" Испанийн шигшээ баг талбай дээрээ Гүржийн багийг хүлээн авч тоглосон. Италийн "Наполи" клубийн жигүүрийн довтлогч Хвича Хварацелья тэргүүтэй Гүржийн шигшээ баг хэсгийн шатанд Португалийн багийн буулган авч, улсынхаа түүхэнд анх удаа Европын аваргын хасагдах шатанд шалгарсан түүх бүтээсэн. Гэсэн ч шөвгийн 16-д Испанийн шигшээгийн талбайд зочлон тоглож, 4:1 харьцаатай бут ниргүүлсэн байдаг. Тоглолтод Гүржийн шигшээ баг дөрвөн цохилт гүйцэтгэсэн ч аль нь ч хаалгаа оноогүй бөгөөд Испанийн шигшээ багийн хамгаалагч Ли'Норманд алдаа гаргаж, өөрийнхөө хаалганд гоолдсоноор тоглолт 4:1 харьцаатайгаар өндөрлөсөн юм.

"Евро-2024" тэмцээний шөвгийн 16-гийн хүрээнд энэ сарын 2-ны шөнө хоёр ч онцлох тоглолт болж өндөрлөв. Тухайлбал, хэсгийн шатандаа хүснэгтээ тэргүүлсэн Франц, Португалын шигшээ баг талбайдаа Бельги, Словенийн шигшээ багийг хүлээн авч тоглосон. Хэдий нэг талд шийдэгдсэн тоглолт болно гэж олон аналист дүгнэсэн дээрх дөрвөн багийн тоглолт хаалга хуурай тэнцэн торгуулын цохилт цохиж, өөрийн хаалгандаа хийсэн ганц гоолын зөрүүгээр шийдэгдсэн тоглолт болов.

Эхний тоглолтод Францын шигшээ талбайдаа Бельгийн багийг хүлээн авч тоглоход хоёр баг нийлээд 24 удаа цохилт хийсэн ч ердөө дөрөв нь хаалгаа оносон. Гэсэн ч тоглолтын 85 дахь минутад Бельгийн шигшээ багийн хамгаалагч Ян Вертонген алдаа гаргаж, өөрийн хаалгандаа оруулсан гоолоор Францын шигшээ баг 1:0 харьцаатайгаар ялалт байгуулж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх болсон. Нөгөө талд Португал, Словенийн шигшээ багийн тоглолт үндсэн болон нэмэлт цагт хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор ялагчаа шийдвэрлэсэн. Хэдий үндсэн цагт Португалын шигшээ 16 дотор алдаа авч, тоглолтыг тэргүүлэх боломж олдсон ч багийн ахлагч, довтлогч Кристиано Роналдо торгуулын цохилтоо хаалгасан юм. Улмаар тоглолт нэмэлт цагт шилжихэд Португал идэвхтэй довтолгоо хийж байсан ч эсрэг багийнхаа хаалганы торыг хөдөлгөж чадаагүй, тэр дундаа багийн супер од Кристиано Роналдо нэмэлт цагийн эхний үед 10 цохилт алдсан байна. Харин үндсэн болон нэмэлт цагийн дараа торгуулын цохилтоор тоглолт шийдэгдэхэд Португалын шигшээ багийн хаалгач Диегу Кошта сайн тоглолт үзүүлж, эсрэг багийн гурван цохилтыг дараалан хааснаар К.Роналдо тэргүүтэй Португалын шигшээ шөвгийн наймд шалгарсан.

Харин Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Францын баг Португалын шигшээтэй учраа таарч тоглох болов. Өөрөөр, хоёр багийн лидер буюу өнгөрсөн 10 гаруй жилийн турш шилдэг формоо хадгалсан Кристиано Роналдо болон дэлхийн аваргаас эхлэн гялалзаж, дэлхий дахинд өөрийгөө баталж яваа Килиан Мбаппе нарын халз тулаан болно. Килиан Мбаппегийн хувьд 2018 онд дэлхийн аварга болж, 2022 онд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн өдгөө 26 настай өнөө цагийн шилдэг тоглогчдын нэг. Нөгөө талд өнгөрсөн 10 гаруй жилийн хөл бөмбөгийн түүхийг Аргентинийн шигшээ багийн ахлагч Лионель Месситэй хуваан эзэгнэсэн Кристиано Роналдо зогсож буй. Тэдний хувьд 17 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн нэгнийх нь хувьд боломж, нөгөөгийнх нь хувьд найдвар байх талаар гаднын спортын шүүмжлэгчид, аналистууд онцолж байна. Өнгөрсөн 10 болон өнөө цагийг эзэлж буй хоёр шилдэг хөл бөмбөгчийн халз тулаан Улаанбаатарын цагаар долдугаар сарын 7-ны 03:00 цагт эхэлнэ.

| “ЕВРО-2024”-ИЙН НОГООН ТАЛБАЙ: К.МБАППЕГИЙН ӨӨРИЙГӨӨ БАТЛАХ БОЛОМЖ, К.РОНАЛДОГИЙН СҮҮЛЧИЙН НАЙДВАР |
|
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |