• Өнөөдөр 2025-07-01

ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД

2024-06-28,   585

   Энэ өдөр буюу зургадугаар сарын 28-нд дэлхийн түүхэнд юу өрнөж байсныг хүргэж байна.

  • 1820 оны энэ өдөр улаан лоолийг хүнсэнд хэрэглэж болох нь нотлогджээ.Өмнө нь хортой жимс хэмээн тооцдог байжээ.
  • 1902 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Панамын хоолой барих хуулийг баталжээ.
  • 1914 оны энэ өдөр Австрийн хунтайж Франц Фердинандын амь насанд халдаж, Дэлхийн I дайн эхлэх шалтгааныг гаргажээ.
  • 1919 оны энэ өдөр Версалийн гэрээ байгуулагдаж Дэлхийн I дайн төгсжээ.
  • 1919 Үндэстнүүдийн Лиг байгуулагджээ. 1950 оны энэ өдөр Умард Солонгосын цэргүүд Сеул хотыг эзэлжээ. 1967 оны энэ өдөр Израиль улс зүүн Иерусалимыг өөртөө хавсаргажээ. 1970 оны энэ өдөр Нью-Йорк хотод дэлхийн анхны бэлгийн цөөнх хүмүүсийн цугларалт болжээ.
  • 1991 оны энэ өдөр Будапештад Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн 46 дугаар чуулганаар тус байгууллага татан буулгах протокол батлагджээ.
  • 1996 оны энэ өдөр Украины Дээд Рада нэг шөнийн дотор шинэ Үндсэн хуулиа баталжээ.
  • 1997 оны энэ өдөр боксын хүнд жингийн экс дэлхийн аварга Майк Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг тас хазаж дэвжээнд гарах эрхээ хасуулжээ.
  • 2001 оны энэ өдөр Сербийн Ерөнхийлөгч асан Слободан Милошевич цэргийн гэмт хэрэг хийсэн хэргээр Гааг дахь шүүхээр оржээ.
  • 2004 оны энэ өдөр Иракт эвслийн түр засгийн газар байгуулагджээ.
  • 2008 оны энэ өдөр тусгай комисс Кабулын зүүн хэсгээс Афганистаны анхны Ерөнхийлөгч Мухаммед Даудын цогцсыг олноор оршуулсан булшнаас олжээ.
  • 2009 оны энэ өдөр Гондураст цэргийнхэн төрийн эргэлт хийжээ.

 


ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188