АНУ, Ираны харилцаа хүйтэрч, Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үүсээд буй энэ үед “Eurasia” судалгааны байгууллага энэ оны геополитикийн эрсдлээр АНУ-ын улс төрийн байдал, Цагаан ордны дараачийн тэргүүн хэн болох вэ гэдэг асуудлыг нэрлэжээ. Тус байгууллагын үзэж буйгаар ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулийн үр дүнг америкчуудын олонх нь хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай аж. Түүнчлэн сонгуульд ялагдсан тал үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээс үүдэж, нийгэмд эмх замбараагүй, тогтворгүй байдал үүсэж магадгүй гэнэ. “Eurasia” 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм.
АНУ-ын дотоод улс төрийн зөрчил-Дээр дурдсанаар, сонгуулиас үүдэлтэй тус улсад улс төрийн тогтворгүй байдал үүсэхээр байгаа юм.
Худалдааны маргаан-АНУ, БНХАУ технологийн харилцаагаа тасалж байгаа нь худалдаа, бизнесийн салбарыг даяаршлын гажуудалд хүргэж болзошгүй аж.
АНУ, БНХАУ-ын харилцаа-Хоёр улсын харилцаанд үл ойлголцол үүсэх бүрт дэлхийн эдийн засгийн аюулгүй байдал хурцдана.
Үндэстэн дамнасан корпорацуудын нөлөө буурна-Худалдааны хязгаарлалт нь томоохон компаниудын ашиг орлого, өсөлт, ажлын байр бий болгох чадварыг бууруулахаар байгаа аж.
Энэтхэгийн байдал тогтворгүй болно-Шашны мөргөлдөөн газар авснаас Энэтхэгт эмх замбараагүй байдал газар авахаар байгаа юм байна.
Европын холбооны хөгжил-Европын холбоо илүү хараат бус болж байгаа нь бусад оронд эдийн засгийн эрсдэл бий болгохоор байгаа аж.
Уур амьсгалын өөрчлөлт- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улс орнууд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь дэлхий дахинд улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал бий болгох эрсдлийг нэмэгдүүлэхээр байгаа юм байна.
Ойрхи Дорнодын хурцадмал байдал-АНУ, Ираны харилцаа хүйтэрсэн нь Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсгэж, нефтийн ханш өсөхөд нөлөөлнө.
Латин Америкийн орнуудын байдал- Сүүлийн хэдэн сарын турш Латин Америкийн хэд хэдэн оронд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон. Иргэд авлигаас эхлээд төрийн үйлчилгээнд хүртэл сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болов. Энэ нь бүс нутгийн тогтвортой байдлын эрсдлийг нэмэгдүүлэхээр байгаа аж.
Турк- Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс төрийн карьер уналтын үе рүү ороод байгаа юм.Түүнчлэн тус улсын эдийн засгийн өсөлт саарахаар байгааг “Eurasia” онцолжээ.
Эх сурвалж: https://www.cbsnews.com
| “Eurasia”: 2020 онд дэлхий дахинд үүсэж болох арван эрсдэл |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |