АНУ-ын 67 дахь Төрийн нарийн бичиг дарга асан, 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон бичсэн номынхоо талаар болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар NPR агентлагийн Рэчел Мартинтай ярилцжээ. Тэрбээр “Юу болов” хэмээх номондоо Ерөнхийлөгчийн сонгуульд юу түүнийг ялагдалд хүргэснийг болон Дональд Трамп, ОХУ-ын тагнуулын байгууллагууд, Холбооны мөрдөх товчооны захирал Жэймс Коми нарын эсрэг тэмцэж байснаа, оросууд кибер халдлага үйлдэн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэт олон зүйлийн тухай бичсэн билээ.
-Хатагтай Клинтон бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Улс төрөөс хол байх ямар байна даа?
-Гайхалтай. Хүссэн үедээ ач зээ нар, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөнө гэдэг үнэхээр аз жаргалтай. Гэхдээ энэ миний хүсэж байсан газар биш гэдгийг хэлэх нь зөв байх.
-Таныг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг олон хүн уриалж байгаа талаар та дурдсан байсан?
-Би өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч миний толгойд хааяа орж ирдэг шүү.
-Та 2016 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Виржиниа мужийн Минго хотын иргэдтэй уулзсан. Баруун Виржиниа нүүрсний орд газраар баялаг, мужийн иргэдийн олонх нь нүүрсний уурхайд ажилладаг. Тухайн үед таныг “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд нүүрсийг хэрэглээнээс хасна” гэж мэдэгдэхэд хотын иргэд таатай хүлээж аваагүй. Харин та номондоо Минго хотын иргэд нүүрсийг хэрэглээнээс хасахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан талаараа бичсэн байсан?
-Тухайн үед үнэхээр хүнд байсан. Ёстой л цээж хөндүүр өдрүүд байлаа. Сонгогчдыг эсэргүүцнэ гэдгийг мэдсээр байж тэдний эсрэг юм ярина гэдэг амаргүй. Би Минго хотын иргэдийг эсэргүүцнэ гэдгийг 2008 оны сонгуульд өрсөлдөхөөр нам доторх сунгаанд оролцож байхдаа мэдсэн. Гэхдээ нөгөө талаас нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр буурч, уур амьсгалын өөрчлөлт гэх томоохон сорилттой дэлхий дахин тулгараад байна. Нүүрсний уурхайнуудын ирээдүй улам бүрхэг болох нь тодорхой. Виржиана мужид сүүлийн нэлээд хэдэн жил Ардчилсан намаас нэг ч хүн сонгогдоогүй. Тийм учраас надад тус мужид ялалт байгуулна гэсэн итгэл байгаагүй. Гэхдээ л би очсон. Тэнд би маш их доромжлол, дайралтад өртсөн. Уурхайн ажилчидтай тусад нь уулзсан. Тухайн үед уурхайн ажилчид ажилгүй болно гэхээс айж буйгаа хүүхдүүддээ хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байгаа талаараа ярьж байлаа.
-Таныг шүүмжлэгчдийн олонх нь уурхайчин байсан уу?
-Мэдээж. Тэдний ажилгүй болно гэсэн айдас юу юунаас илүү хүчтэй байсан. Би тэдэнд “Би та нарыг маш сайн ойлгож байна. Гэхдээ та нарын одоогийн ажил цаг хугацааных. Хэзээ ч ажилгүй болж мадаггүй” гэдгийг шударгаар хэлсэн. Баруун Виржиниад тохиолдсон шиг зүйл өөр ямар ч мужид надад тохиолдоогүй.
-Таны сонгуулийн кампанит зөвлөхүүд Америкийн хамгийн томд тооцогдох муж, тойргууд Хилларид итгэл хүлгээгүй гэж сонгуулийн дараа ярьж байсан. Энэ асуудлыг яагаад сонгууль болохоос өмнө шийдээгүй юм бэ?
-Урьдчилсан санал асуулгын дүнгээр би хамгийн багадаа 69 хувийн санал авч байсан. Олон удаа сонгуульд өрсөлдөж байсан хүний хувьд америкчууд миний талаар ямар бодолтой байдгийг сайн мэдэж байлаа. Эхэндээ би Трамптай тууштай өрсөлдсөн. Гэхдээ түүнтэй холбоотой сэдвүүдээр үргэлжлүүлэн цохилт хийхэд хүнд байсан гэдгийг нуух юун.
-Та номондоо “Америкийн сонгууль бол өөрчлөлт болон ирээдүйн нэгдэл” гэж тодорхойлсон байдаг. Үүнтэй олон хүн санал нийлэх байх. Нэр дэвшигчдийн хоорондох таагүй харилцаа хэзээнээс эхэлсэн бэ. Анх хэн нэр дэвших нь тодорхой болсон тэр үеэс үү?
-Үгүй, тийм эрт биш.
-Та Африк-Америк гаралтай хүмүүсийн олонхын саналыг авсан?
-Тийм ээ. Мичиганд бүртгэлтэй ч Пенсильванид амьдардаг 85 настай настан надад саналаа өгөхийн тулд бүртгэлтэй муждаа ирсэн тохиолдол ч бий. 2016 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс ирэх оны сонгуульд ч нөлөөлж магадгүй юм. Тэдний зорилго бол АНУ-ын ардчилалыг тогтворгүйжүүлэх.
-Ардчилсан намаас өөр нам байсан бол Дональд Трампыг ялах байсан болов уу?
-Ардчилсан намаас би нэр дэвшсэн. Өөрийгөө хүчтэй өрсөлдөгч байсан гэж бодож байна. Миний оронд Жорж Буш, Ал Горе, Жон Керри өрсөлдсөн бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал нэмэгдэх байсан байх.
-Та өнгөрсөнд болсон зүйлийн талаар 400 гаруй хуудас ном бичсэн шүү дээ. Ном бичиж байхад “хэрвээ” гэх бодол төрж байв уу?
-Мэдээж. Гэхдээ нэгэнт өнгөрсөнийг өөрчлөх боломжгүй шүү дээ. “Хэрэв би цахим шуудангийн мэдээллээ алдаагүй бол. Оросууд Дональд Трампт туслаагүй бол. Холбооны мөрдөх товчооны дарга Жэймс Коми санал хураалт болохоос ердөө 10 хоногийн өмнө цахим шуудантай холбоотой асуудлыг дахин шалгах тухай материалыг Конгресст илгээгээгүй бол” гэсэн бодол хамгийн олон удаа төрсөн.
-Та номынхоо эхэнд 2008 оны туршлагаа 2016 оны сонгуульд ашигласан тухайгаа бичсэн. Өөрийгөө Ерөнхийлөгч болно гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Хэрэв сонгууль аравдугаар сард болсон бол би Трампаас дөрвөн сая хүний саналын илүүгээр ялалт байгуулах байлаа.
-2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та Ерөнхийлөгч асан Барак Обаматай нам дотроо ширүүхэн өрсөлдөж, хоорондоо хатуу үгс шидэлцэж байсныг дэлхий нийтээрээ санаж байгаа. Энэ бүхний дараа эргээд хамтарч ажиллахад болон таагүй үеэ мартахад хэр их хугацаа орсон бэ?
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хором бүрт бие биедээ хатуухан хариу барьж байсан нь үнэн. Бидний хувьд энэ бүхнийг давахад тийм ч урт хугацаа ороогүй. Харин бидний удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийн хувьд арай илүү хугацаа орсон юм шиг санагддаг.
-Та Ардчилсан намынхаа хамгийн чухал гишүүний нь нэг хэвээр байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ Ардчилсан намын зарим гишүүн таныг үлдээхийг хүсэхгүй байгаа бололтой. Тэд таны бичсэн номыг шүүмжилж “Өнгөрсөн үйл явдлыг дахин шүүж, хуучин шархыг дахин хөндсөнөөр намын ирээдүйн карьерт сөргөөр нөлөөлнө” гэж үзсэн шүү дээ?
-Одоо энэ бүхэн сонирхолгүй байж болно. Гэхдээ ирэх онд буцаад хүн бүрийн сонирхлыг татна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: http://www.npr.org
https://www.vox.com
https://time.com
| Хиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг |
|
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |