Энэ сүрэгт 32 янгир байх ёстой. Гэтэл энд 31 байна. Муусайн хулгайн анчид л тоншсоноос гарцаагүй. Ойрд би идэш, уушаа хийгээд эргэж чадаагүй юм. Чоно борооноор гэгчээр муусайн хулгайчид сиймхий андахгүй шүү. Ядаж байхад нас гүйцсэн сайхан хөх тэх алга байна
Янгир гэдэг амьтан ямар ч үед төрсөн нутгаа орхиж явдаггүй юм даа. Хэчнээн зудтай, гантай байсан ч төрж өссөн уулсаа тойроод л бэлчдэг жамтай.
Янгир гэдэг төрсөн нутагтаа л үхэх жамтай юм шиг байна лээ
Өнгөрсөн жилийн зуднаар хамар хатгах өвсгүй байсан. Тиймээс сумын төвөөс өвс худалдан авч, өдөр бүр энэ хэддээ тавьж өгч байлаа.
Байгаль эхийнхээ үр өгөөжийг хангалттай хүртлээ. Үлдсэн насандаа байгаль эхдээ ачтай, тустай юм хиймээр санагддаг. Тиймээс өвгөн ах нь мод тарьж, ногоо ургуулж, янгир, аргал, зээр услаад өөрийнхөө чадахыг л хийж явна даа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр муусайн хулгайн анчид буу дуугаргаж, хэдэн янгирыг минь ийш, тийш нь хөөж, улам л зэрлэгшүүлээд байх юм
Ах нь сайн дурын байгаль хамгаалагч, улсаас ямар нэгэн цалин, хангамж авдаггүй. Өөрийнхөө бор зүрхээрээ л энэ хэдэн янгирыг өсгөх гэж яваа жирийн нэгэн малчин
“Ахыг нь нутгийнхан маань янгирчин Амгаа гэдэг” гэв. Үүнийг сонссон гэрийн эзэгтэй “Битгий худлаа хөөрөөд бай. Янгирчин гэж ямар мэргэжил байдаг юм” гээд гэр дүүрэн инээд боллоо.
Тэр хар даа, өвгөнийг ноолоод байгаа улаан ямааг. Өнгөрсөн жилийн хавар явж чадахаа болиод манай саравчинд сар байсан юм. Хүүхдүүд бүр чихэр идүүлээд сургачихсан гээд бод. Бодвол чихрээ нэхэн хошуугаа өгч байгаа энэ биз.
2008 онд ишгээ дагуулж ирээд худгаас ус уугаад маргааш нь сүргээ дагуулаад ирж байв. Тэр цагаас хойш бид “Муухай царайт” гэж дууддаг болсон. Хөөрхий минь 2009 оны хавар цасан шуурганаар үхсэн дээ. Түүний ишиг Хөөрхөнөө ус уух болгондоо өвгөн бид хоёрт эрхэлж, хойгуур, урдуур тонгочдог сон
Янгир ингэж зогсоод чимээ чагнадаг юм. Ер нь янгир чимээ чагнах, үнэрлэх хоёртоо нэн сайн. Танихгүй хүний үнэр авчихаад л ингэж зогсоо байх даа. Энэ хөх тэх бол сүргийн ахлагч
| МАЛЧИН Л.ЭНХ-АМГАЛАН ГУАЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |