Аав их шударга, тайван гэхдээ огцом зан характертай хүн байсан. Тийм болоод ч тэр үү дандаа дарга нарынхаа өөдөөс сөрж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан юм билээ.
Цэцэрлэгээс илүү “Хүүхэлдэйн театр”-ын орчин, аавын юу хийж байгаа нь, ямар хүүхэлдэй урлаж буй нь сонирхолтой. Тэр дундаа театрын жүжиг гэдэг бол ер бусын ертөнц шүү дээ.
Өөрөө гарын ур дүйтэй хүн байсан учраас Хүүхэлдэйн театрт Монголын анхны хүүхэлдэйн мастер П.Дамдинсүрэнд шавь орж, тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаад Монголын хоёр дахь хүүхэлдэйн мастер болсон түүхтэй.
Манайх гэр бүлээрээ амралтынхаа өдөр тойрч суугаад шуумлын буюу жонхуугаар сонингын цаасыг давхарлаж хатуу материал болгон хамтдаа цамын баг хийдэг байлаа.
Аав зүгээр суухыг мэддэггүй, өөртөө ажил гаргаад л юм хийдэг, байнгын завгүй, их хөдөлмөрч хүн байсан.
Манай аавыг урлагийн алтан үеийнхэн нь "Арнов" гэж дууддаг байсан.
Аавын маань үйл хөдлөл, байгаа байдал, дүр төрх гээд бүх зүйл нь бидэнд шингэчихсэн. Тэр дундаа уран бүтээлчийн хувьд үлдээсэн бүхэн нь бахархахгүй байхын аргагүй.
"Өглөө", "Тэмцэл", "Илүү сартай зун" киноны дүрийг нь үзэхэд аавтайгаа уулзсан юм шиг сайхан байдаг. Жүжигчин хүний үр хүүхдэдээ үлдээж буй хамгийн том хөрөнгө бол дэлгэцэд мөнхөрсөн дүр гэж би боддог.
Аавынхаа залуу нас, омголон, авьяасдаа эрдэж бардсан, бүтээсэн бүхнийг нь харахад надад гоё байдаг.
Багадаа аавдаа тэврүүлчихсэн явж байхад аавтай минь таарсан хүн бүр мэндэлдэг, хүндэлдэг, автобусанд ороход аавд минь суудал тавьж өгч байхыг нь хараад аав шигээ нэр хүндтэй, мундаг хүн болох юмсан гэж мөрөөддөг байлаа.
Одоо ч гэсэн хааяа настай хүмүүсийг хараад “Аав байсан бол шийдвэр гаргах гээд тулгамдаж байх үед минь юу гэж хэлэх байсан бол” гэж бодохоор маш их санадаг.
| ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАРЫН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |