Ээжийнхээ хэлснээр би аавыгаа төсөөлөхдөө их дөлгөөн тайван, амгалан, цайлган хүн байж дээ гэж боддог юм.
Ах нар минь надад аавын тухай “Аав яг л бидний найз юм шиг байдаг байсан. Бидний хүсэл, мөрөөдлийг сонсдог, бидний хүссэнээр тоглодог, илэн далангүй ярилцдаг хүн байсан” гэж дурсдаг.
Эрвэгэрхэн дууг дуулуулахаараа нүд нь гялалзаад янзын сайхан нүүрний хувиралтай дуулдаг байсан гэж ээж минь ярьдаг.
"Өөрийн эрхгүй аав шигээ жүжигчин болох юм сан. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн ямар сайхан мэргэжил вэ гэх” гэх ойлголт, мэдрэмж төрдөг байсан.
Аав минь миний хажууд байхгүй ч гэлээ киног нь үзэхээр надтай яриад ч байгаа юм шиг сайхан байдаг.
Хүмүүс миний гадаад төрх, дуу хоолойг аавтай минь адилхан гэдэг юм. Ээж минь ч гэсэн намайг “Чи аавтайгаа улам адилхан болоод байна” гэдэг.
Эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, хийсэн бүтээлтэй, нэр хүндтэй аавынхаа үйлсийг үргэлжлүүлнэ гэдэг амар биш.
Би аавынхаа суудаг байсан өрөөнд суудаг. Аавыгаа энэ өрөөнд сууж байсан гэж бодоохоор сэтгэл дүүрээд сайхан байдаг юм.
Ээж миний жүжгүүдийг үзэх гэж яардаггүй юм. УДЭТ-т орохоороо аавыг санагалзаад байдаг шиг байна лээ.
Аавыгаа дурсаж, түүндээ талархаж, ээжийгээ улам ихээр хайрламаар санагдаж байна шүү.
| ЖҮЖИГЧИН Н.ЦЭВЭЭНРАВДАНГИЙН ХҮҮ ТӨГСБИЛЭГТИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |