Би хүү минь давлаа гээд бараг л хашхирах шахам л эхнэртэй дамжуулна. Хань миний хэлэхийг сонсоод баярын нулимс дусаан уул хангайдаа залбирдаг.
Хүү минь нутаг усаа дуудуулан дэвэн дэвсээр зүлэг ногоон дэвжээн гарахыг харах юутай ч зүйрлэмгүй сайхан мөч.
Ихэнхдээ л зурагтаар үзэж, давахад нь баярлаж, унахад хамт унан суудаг даа.
Хүүд минь шантрана, залхуурна ойлголт байхгүй.
Юуг нь нуух билээ. Зарим тохиолдолд муу хүүгээ уурганы хувиар ороолгодог байсан.
Ямар л хүнд хүчир ажил байна хүү минь аавдаа нугалж өгдөг байсан.
Хүү минь хань бид хоёрт “Аав, ээж хоёр минь хүүгээ одоо л хот явуулаад өг. Хүү нь сургуулиа орхиод дахиж ирэхгүй” гэж хэлээд явсан. Тэр амандаа ч миний хүү хүрсэн.
Дөрвөн настай хонины морь унаж сураад, таван настайгаасаа хурдан морь унасан. Гэтэл ердөө л хоёр жил хурдан морь унаад л хүнддээд хасагдаж байв.
Ямар ч шинэ жинсэн өмд байсан өмсөөд л явна. Орой гэртээ ирэхдээ урчихаад л ирнэ. “Яагаад өмдөө урчихав” гэхээр “Барилдаад урчихлаа” гэнэ. Сүүлдээ ээжээсээ эмээгээд айлд очиж, өмднийхөө уранхайг оёж байсан тохиолдол цөөнгүй бий.
Хүү маань түрүүлж ирээд “Ээжээ та хүүгээ дахиад нэг сайн зодоод өгөөч хүү нь танд зодуулаад түрүүлчихлээ. Танд зодуулбал дараагийн наадамд түрүүлэх байх” гэж байсан шүү.
Хүү маань улсын харцага цол хүртэхэд би дэргэдээс нь үзээд сууж байв. Хүүгээ давахад нь уухайлаад боссон.
| МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮГИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |