Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн аялгуунуудыг сонслоо. Өнө холд хүрэх, ойр дэргэдийн тухай сэтгэл онгичим бодлыг төрүүлж, зүсэр бороотой ийм нэг өдрөөр, эсвэл манант үдшээр л гэгээн алс тийш зорьё гэж өөртөө тогтлоо. Ийм дураар бодлыг зоргоор мэндлүүлж, сул дорой, ихэнхдээ л өөртөө итгэлгүй оршиж байдаг өчүүхэн надад тэнхээ өгч, түмэн учрал тохиох хүмүүний энэ харгуйд бид жаахан ч болов асаж явахыг энэ аялгууд л сануулдаг байна.
Түүний бүтээсэн аялгуунуудаас урьд аль нэгийг сонгон сонсдог байсан бол энэ удаад жаахан дараалал зүйчлэлтэй, учир холбоостойгоор сонсохыг эрмэлзлээ. Тиймдээ ч эхлээд цагаан түнгийн дэрсээс сэрсэн талд хүрэв. Дэрст тал бол бага нас. Тиймдээ дотно урин дурсамжууд эндээс хөвөрч, нэхэн бодсон дурсамждаа анир гүмхэн зүйрмэглэж байхуйд хөгжмийн түргэн хэмнэл талыг сэрээнэ. Нэгэнтээ сэрж амилсан тал нойр нь ханасан хүүхэд шиг л золбоотойхон дэрвэлзэж, сэргэлэн цовоо өндөлзөх шиг. Тал ингэж хөөрч онгирдог байх нь. Гэхдээ өнөөх аялгуу төд удалгүй хөөрч доргисон талыг намжааж зөөлөн сэтгэлийн эгшгээр бүүвэйлж эхэлнэ. Дурсамж руугаа нэг очиж, хоргодонгуй буцан алхаж, хаачихаа мэдэхгүй эргэлзэн үймэрч байсан сэтгэл сая нэг яах учраа олж байна уу гэлтэй зөөлрөн дэвтэж, өнөөх онгирон дэвэрч, тонгочин хөдөлж байсан хязгааргүй уудам талын үзүүрээс айсуй баярын уянга түрж ирнэ. Энэ үест гэгээн алсын зам тэртээд тодорч, түүгээр энэ бүх аялгуудыг тээн алхаж, чимээ шуугианаас сая нэг амар амгаланд хүрэх гэж байх шиг зөн төрнө. Ийм нэг дарааллаар эрхэм хөгжмийн зохиолчийн бүтээлүүлийг эгнүүлэн сонсоход хэний ч дотор тогтнуухан орших аргагүй юм. Угаас сонсогчид түүний хүнд, хөнгөн, ойр, дөхөм, хол, алс аялгуунуудаас сэтгэлийнхээ аяс, оршихуйнхаа өнгөд нэхэгдэн буйг л сонсож, сэтгэлийн жолоо нь алдуурч, ахуйн олон хүлээсээс тайлагдаж, өөрийгөө сулдаа тавин, амарч, бодож, хаа хүрэхээр хөлөө эцтэл яваагаа тогтон нэг боддог нь гарцаагүй. Одоо дээрх сэтгэлд эгшиглэдэг аялгуунуудыг тус бүрд нь тэмдэглэснээ уншигч тантай хуваалцъя.
| СЭТГЭЛД ЭГШИГЛЭДЭГ АЯЛГУУНУУД |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |