Зураач Д.Чулуунбат “Тэнгэр” хэмээх үзэсгэлэнгээ энэ сарын 5-15-нд дэлгэх гэж байгаа билээ. "Тэнгэрлэг заяат монголчуудынхаа хүчирхэг оюун санаа, амьдрал, замналыг уран бүтээлээрээ дамжуулан хүмүүст харуулж, мэдрүүлэхийг зорьж байна" хэмээн ярих түүнийг бид энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буландаа урьж, цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Удахгүй нээх үзэсгэлэнгийнхээ онцлогийн талаар хэлж өгөөч?
-Тэнгэр заяат монголчууддаа зориулан үзэсгэлэнгээ “Тэнгэр” гэж нэрлэсэн. Бид хэн байснаа санах хэрэгтэй, түүхээ мэдвэл ирээдүйгээ мэднэ шүү дээ. Энэ удаагийн үзэсгэлэндээ байгалийн болон түүхэн зургуудаа дэлгэж байгаа.
Би 27 дахь жилдээ зурж болсон байна. Гэхдээ энэ хугацаанд гаднын оронд үзэсгэлэн гаргаж байснаас эх орондоо дэлгэж байгаагүй. Уран бүтээл гэдэг уран бүтээлч нь орчлонгоос явсан ч үлддэг шүү дээ. Би энэ удаа нэг ёсондоо ард түмэнд “Ийм зураач Монголд байдаг шүү” гэдгийг л хэлэхийг зорьж байгаа. Бас хүмүүс миний зургийг хараад гоо сайхан, яруу тансагийг мэдрээсэй. Нийгэм арай өөр болсон байх гэж найдаж байна аа.
-Та дэлхийн хэд хэдэн оронд үзэсгэлэнгээ дэлгэсэн гэлээ. Ер нь манай улсын уран зураг, зураачид дэлхийд хэр үнэлэгддэг юм бэ?
-Бид л дотроо нэгнээ төдийлөн үнэлдэггүй болохоос дэлхий Монгол уран бүтээлчийн бүтээлийг биширдэг шүү дээ. Тэр байтугай түүхэн сэдэвт зургуудын маш их шагшин магтдаг. Гэхдээ миний хувьд зургаа гаднын зах зээлд борлуулахаас илүүтэй эх орондоо байлгаж, хойч үедээ үлдээхийг хүсдэг.
-Та зурагтаа ямар санааг түлхүү тусгаж өгөхийг зорьдог вэ?
-Энэ нийгэмд хэлмээр, шүүмжилмээр зүйл дэндүү олон шүү дээ. Гэхдээ үүнийг шүүмжлэхдээ талбай дээр гарч жагсаад,түгжирч явахдаа нэгнийгээ доромжлоод л нийгэм сайхан болохгүй. Хүн бүр тэгж эсэргүүцэх ч шаардлагагүй. Би уран бүтээлч хүн бүтээлээрээ тэмцэнэ. Сайн бүтээл хийж ард түмнийг оюун санаагаар эмчилж, өөрчлөхийг л зорьдог.
-Анх хэрхэн уран зурагтай амьдралаа холбож байв?
-Хүүхэд бүр бага байхдаа өөр өөрсдийн төсөөлөл, мэдрэмжээрээ зураг зурж, үүнийгээ гэр бүлд тайлбарладаг шүү дээ. Би тэдний адил эхэлсэн. Өвөөгийн маань урласан сийлбэр, зурсан зургууд манайд их байдаг. Эмээ минь надад үзүүлээд, “Өвөө чинь ийм хүн байсан” гэж их ярьж өгдөг байлаа. Тэгж явсаар илүү дурлаж, урлагийн удмын үргэлжлүүлээд явж байна даа.
Уран бүтээл бүтэхийг би хүүхэд бүрэлдэхтэй зүйрлэдэг

-Нэг уран бүтээл гаргах хугацаа гэж байдаг уу, таны хамгийн удаан зурсан зураг юу вэ?
-Уран бүтээл бүтэхийг би хүүхэд бүрэлдэхтэй зүйрлэдэг юм. Эх хүн үрээ төрүүлэх гэж ямар их зүйлийг туулдаг билээ дээ. Сайн бүтээл тэгж л төрдөг. Мөн сайхан сэтгэлээс сайхан бүтээл төрнө шүү дээ.
-Таны бусад зураачаас ялгарах онцлог юу байх бол?
-Багш минь надад “Өөрийнхөө бүтээлийг хамгийн хатуу шүүмжил” гэж захидаг. Би өөрийнхөө зургийг хамгийн их шүүмжилж, муу болсон зургаа муугаа санах гэж хадгалдаг даа. Гэхдээ би дотоод хүндээ хэзээ ч хатуурхдаггүй. Хүн өөртөө хатуурхаад ирэхээрээ гэр бүлдээ, гэр бүлдээ хатуурхаад ирэхээрээ нийгэм рүү чулуу шиддэг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.




| ЗУРААЧ Д.ЧУЛУУНБАТ: МОНГОЛЧУУД ХЭН БАЙСНАА САНААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ “ТЭНГЭР” ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |